Үл хөдлөх хөрөнгийн салбарт олон жилийн туршлагатай, зуучлагчаас эхлэн төсөл хэрэгжүүлэгч цаашлаад хөрөнгө оруулалтын компани болон өргөжсөн “Мастер Групп”-ийн Ерөнхий захирал Ц.Дашцэрэнтэй цар тахлын үеийн эдийн засгийн нөхцөл байдал нь ҮХХ-ийн салбарт хэрхэн нөлөөлж байгаа талаар ярилцлаа.

-"Мастер Групп"нь үл хөдлөх хөрөнгийн салбарт үйл ажиллагаагаа явуулаад олон жил болж байна. Эдгээр он жилүүдэд одоогийнх шиг эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалсан сорилтуудтай хэр тулгарч байсан бэ?
- Миний хувьд үл хөдлөх хөрөнгийн бизнест 2008 оноос хөл тавьсан, бид анх зуучлагчийн хэлбэрээр үл хөдлөх хөрөнгийн төслийн борлуулалт хийдэг байлаа. Тухайн үед real estate зах зээлд 30 хувийн амжилттай ажиллаж, Улаанбаатар хотын хамгийн өндөр үнэтэй барилгуудыг борлуулж, маш амжилттай ажиллаж байсан.
Мэдээж хямралын он жилүүд нэг биш нэлээн хэд байсан, тухайн үед хийж байсан бизнесийн онцлогоосоо шалгаалаад бид өөр өөр тактик, бодлого хэрэгжүүлэн бизнесээ амжилттай өргөжүүлж байсан.Жишээлбэл 2007, 2008 оны эдийн засгийн хямралын үед манайх үл хөдлөх хөрөнгийн зуучлалын компани байсан учир бид нар үйл ажиллагааа хумиж, зардлаа танах биш эсрэгээрээ ажиллах хүчээ нэмж,маркетингийн сурталчилгаагаа өмнөхөөсөө 2 дахин нэмэгдүүлсэн. Мөн үл хөдлөх хөрөнгийн худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн нөхцөлүүдээ илүү уян хатан болгож ажилласны хүчинд борлуулалтаа нэмэгдүүлж чадсан.
Ер нь туршлагатай бизнес эрхлэгчид хямралыг боломж гэж хардаг. Учир нь хямралын үед ихэнх бараа бүтээгдэхүүн, тэр дундаа өндөр үнэтэй, тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний үнэ хамгийн доод цэгтээ хүрдэг. Бизнестээ хөрөнгө оруулах, өөрийн өмчтэй болох, хөрөнгө оруулалтын ашгаа нэмэгдүүлэх зорилго тавьж байгаа хүмүүсийн хувьд энэ үед худалдан авалт хийх нь хамгийн зөв сонголт байдаг.

- Танай компани сүүлийн жилүүдэд оффисын барилгын чиглэлээр хэд хэдэн төсөл хэрэгжүүлсэн. Энэ үеийн эдийн засгийн хямралын жилүүдийн туршлагаасаа хуваалцвал юуг онцломоор байна?
- 2014 оноос манайх төсөл хэрэгжүүлэгч, тэр дундаа оффисын төслөөр дагнан бүтээн байгуулалтууд хийсэн.Энэ хугацаанд дөрвөн төсөл амжилттай хэрэгжүүлэн,нийт 40.000мкв талбай бүхий оффисыг 400 орчим бизнесийн байгууллагад өмчлөх хэлбэрээр борлуулаад байна.
Өөрсдөө төсөл хэрэгжүүлж эхэлсэнээс хойших 6 жилийн тал нь буюу 3-4 жил нь эдийн засгийн нөхцөл байдал таагүй, өсөлт саарсан цаг үе байсан. Тухайлбал, 2014-2016 оны үед зах зээл дээр үл хөдлөх хөрөнгийн үнэ хамгийн ихээр буурсан, буурсан гэхээсээ илүү үнийн хөөс хагарсан гэхэд болно. ҮХХ-ийн үнэ унаж байсан яг тэр үед манай компани эсрэгээрээ оффисын анхны төслөө хэрэгжүүлж, зах зээлийннөхцөл байдлыг сөрж орсон байдаг. Гэхдээ барилга баригдаад дуусахад борлуулалт нь мөн барилгатайгаа зэрэгцээд амжилттай дууссан. Миний бодлоор гол хөшүүрэг нь судалгаанд суурилсан төсөл байсан учраас борлуулалт нь яг л төлөвлөлөсөн хугацаандаа дууссан гэж боддог.
Ажиглаад байхад зарим барилгын компаниуд зургийн зөвшөөрөлтэй газар худалдаж аваад, ямар ч судалгаа хийхгүйгээр барилга бариад борлуулах гээд байдаг. Энэ нь маш том эрсдэл дагуулдаг. Юуны өмнө цогц судалгаатай, байршлаа оновчтой сонгосон, зөв төлөвлөлттэй, өөрийн гэсэн ялгаралтай, хөрөнгийн менежментээ цогцоор нь шийдсэн байх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.

- ProOne, Хоймор, UB Tower, UB Tower Plus гээд Мастер Группийн төслүүд бараг жил дараалан баригдаад, богино хугацаанд ашиглалтад орсон. Тэр хэрээр борлуулалт нь аль ч цаг үед хурдтай дууссан байдаг. Гэтэл үл хөдлөх хөрөнгө гэдэг чинь масс бүтээгдэхүүн биш, маш тодорхой зорилтод зах зээлтэй.Энэ салбарт амжилттай яваагийн гол нууц нь юувэ?
- Бас л судалгаа гэж хэлнэ дээ. Манай компанид тогтсон нэг стандарт байдаг нь төслийн концепцийн судалгаанд хүн хүч, цаг хугацаа, хөрөнгө оруулалтыгхарамгүй зарцуулдаг. Нэг төсөл хэрэгжүүлэхийн тулд тухайлсан баг бүрдүүлэн, бүтэн жил судалгаа хийсний үндсэн дээр шинэ төслийн концепцоо боловсруулдаг. Дээр нь Монголдоо №1 мэргэжлийн судалгааны байгууллагуудтай хамтран ажиллаж, олон улсын стандартын дагуутөслийн концепцийн судалгааг хийдэг. Жишээлбэл манай 4-дэх төсөл “UB Tower Plus”-ийн концепцийг боловсруулахын тулд Mongolian Marketing Consulting Group /MMCG/-тэй хамтран нийт 26 төрлийн судалгаа хийсэн. Энэ нь ч бас бодит үр дүнгээ өгөөд цар тахлын эрсдэлтэй энэ цаг үед борлуулалт нь эсрэгээрээ амжилттай явагдаж байна.
.jpg)
.jpg)
- Цар тахлын нөлөөлөлтэй 2020 онд маш олон төсөл төлөвлөж байсан хугацаандаа эхлээгүй, хойшилсон гэж сонссон. Танай компанийн хувьд “UB Tower Plus” төслөө зоригтой эхлүүлсэн, эрсдэлийн үеийн менежментийг хэрхэн хэрэгжүүлж байна вэ?
- Тийм шүү, 2020 онд эхлүүлэхээр төлөвлөж байсан маш олон төслүүд хөл хорионоос шалтгаалан хойшилсон. Бидний хувьд мэдээж судалгаандаа бас туршлагадаа итгэж “UB Tower Plus”төслөө эхлүүлсэн. Борлуулалт нь таамаглаж байснаас ч илүү сайн байгаа. Барилгын ажил 2020 оны 07-р сард эхэлсэн гэхэдодоогоор борлуулалт нь 85% хүрсэн, анх 114ш оффисын хаалга худалдаанд гаргасан, одоо 20 орчим оффисын талбай үлдсэн байна.
Мэдээж энэ үед ихэнх үл хөдлөх хөрөнгүүд хөөсрөөгүй, хөөрөгдөлгүйүнийг зах зээлд санал болгож байгаа. Үүнээс хойш гэхээр эдийн засаг бага багаар сэргэнэ, түүнийгээ дагаад бүх бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ, ер нь туршлагатай бизнес эрхлэгчид, мэргэжлийн хөрөнгө оруулагчид хямралыг боломж болгож ашиглаж чаддаг.

- Таны бодлоор 2021 оны эдийн засаг, тэр дундаа үл хөдлөх хөрөнгийн салбарын ирээдүйг хэрхэн таамаглаж байна вэ?
- Цар тахлаас шалтгаалсан эдийн засгийн хямрал доод цэгтээ өнөөдөр ирчихсэн гэж үзэж байна. Үүнээс цааш унахгүй,өсөлт эхлээд бага багаар явагдаж, оны сүүлийн саруудад илүү өндөр өсөлттэй байна байх. Бүхий л олон улсын судалгаа, Сангийн яамны судалгаа ч ижилхэн таамаглал дэвшүүлжбайна.2022, 2023 оноос Таван толгойн төмөр зам, Оюутолгойн хоёрдугаар ээлж, Дорноговийн нефтийн үйлдвэр гээд зэрэг зэрэг том төслүүд ашиглалтад орно. Тэр цагт Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт өндөр байх болно. Ер нь МУ-ын эдийн засагт гаднаас нөлөөлдөг хамгийн том улс бол БНХАУ. Тус улсын эдийн засаг сэргэлттэй, тогтвортой, эсвэл уналттай байх нь манай эдийн засагт шууд нөлөөлдөг. Энэ цар тахлын үед Хятад Улс эдийн засгаа амжилттай аваад гарсан, өсөлтийн үедээ өнөөдөр орчихсон байна. Шинжээчид дэлхийн худалдааны дайнд Хятад ялж гарлаа гэж байна шүү дээ. Учир нь экспортын зөрүү буюу гадаад худалдааны ашиг нь нэмэгдэж, өмнөхөөсөө өссөн. Энэ нь мэдээж манай улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ. Дээрээс ковидын вакцинжуулалт удахгүй эхлэх нь тодорхой, мөн МУ-ны засгийн газраас эдийн засгийг дэмжих хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд эхлэхээр эдийн засаг харьцангуй хурдтай сэргэнэ гэж таамаглаж байна.

Мэргэжлийн байгууллагууд МУ-ын эдийн засаг 2020 онд -5.2%-аар агшиж, 2021 онд 4.5%-6.4% болж сэргэн, цаашид тогтвортой өсөх ба Мега төслүүдийн нөлөөллөөр 2026 онд 13.6% хүртэл өсөлт үзүүлэх боломжтой гэж дүгнэж байна.
- Танай компанийн цаашдын төлөвлөгөөг сонирхож болох уу?
- Бид 2021 онд худалдаа үйлчилгээний төвийн төслүүд хэрэгжүүлэхээр төлөвлөж концепци боловсруулах ажлаа эхлүүлсэн. Нэг биш, хэд хэдэн төсөл хэрэгжүүлнэ. Бизнесийн моделын хувьд дараагийн шатанд ахиж үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын бизнес хийх болно. Өөрөөр хэлбэл барилгын төсөл хэрэгжүүлэгч бизнесээсээс шилжин үл хөдлөх хөрөнгөд суурилсан хөрөнгө оруулалтын бизнес рүү орж байна.
“UB Tower Plus”төсөл нь манай компанийн хэрэгжүүлж буй оффисын сүүлийн төсөл, бид ойрын жилүүдэд оффисын төсөл хэрэгжүүлэх төлөвлгөөгүй байгаа. PLUSтөслийн хувьд бизнесийн төвлөрөл бий болсон үнэ цэнэтэйсайн байршилтай. Барилгын чанарын хувьд А зэрэглэлийн үзүүлэлт, тав тухыг хангасан хэрнээ зах зээл дээр худалдаалагдаж байгаа В зэрэглэлийн оффисуудтай ижил үнээр борлуулагдаж байгаа. Үнэ төлбөрийн хувьд маш боломжийн хэрнээ, сайн байршилтай, сайн төслөөс оффис худалдан авч, өөрийн өмчтэй болох зорилготой бизнесийн байгууллагуудын хувьд ховорхон боломж гэж хэлмээр байна.


- Ярилцсанд баярлалаа.
“UB TOWER Plus” төслийн борлуулалтын албатай холбогдох утас: 7704-4444
Веб сайт: www.ubtower.mn
Пэйж хуудас: www.facebook.com/UBtower.mn
| Ц.ДАШЦЭРЭН: Туршлагатай бизнес эрхлэгчид, мэргэжлийн хөрөнгө оруулагчид хямралыг боломж гэж хардаг. Учир нь .... |
|
ИРГЭД: Мах, гурил, мөнгө үлдвэл ногоо гэсэн дараалалтайгаар худалдан авалт хийж байна
2026-11-03 19:23:56
Г.Мөнх-Эрдэнэд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв
2026-11-03 18:48:04
Г.Жамбалдорж, М.Дорж, Т.Төмөр-Очир нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэв
2026-11-03 18:46:39
С.Лхагвасүрэн, “Праймер” ХХК нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ
2026-11-03 18:44:08
Дарханд “MON-GELAT” желатины үйлдвэр нээлтээ хийлээ
2026-11-03 16:54:09
ЦЕГ: Мал хулгайлах 12 хэрэг илрүүлж, хулгайлагдсан 71 тооны бод малыг хохирогчдод буцаан олголоо
2026-11-03 16:06:10
Пара гар барилдааны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-11-03 15:27:51
Ц.ИДЭРБАТ САЙД МАЛЫН УДМЫН САНГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ
2026-11-03 15:26:38
ТЭТГЭВЭР НЭМЭГДСЭН Ч ТОР ДҮҮРСЭНГҮЙ
2026-11-03 15:17:41
Австралийн хүүхдийн зохиолч Крэйг Силви хүүхдийн хүчирхийллийн хэргээр ял авчээ
2026-11-03 15:07:59
Б.ЗАЯАБАЛ: Оюутолгойн ногдол ашгийг бэлнээр тараавал талхны үнэ улам өснө гэсэн үг
2026-11-03 14:13:33
М.ОНОН: БИ ӨӨРИЙГӨӨ “10 САЯ”-ЫН БИЧЛЭГ ДЭЭРХ ХҮН БИШ ГЭДГИЙГ НОТОЛЖ ЧАДНА
2026-11-03 13:58:29
У.Хүрэлсүх: Оюутолгойн ногдол ашгийг эхний хишгийг иргэдийнхээ дансанд шилжүүлэх нь чухал
2026-11-03 13:27:52
"Жаргаагүй нар" түүхэн эмгэнэлт жүжгийг дахин тоглоно
2026-11-03 11:20:32
Ираны бөхчүүд 15 медаль хүртэж, дэлхийн аваргын рекорд тогтоолоо
2026-11-03 11:01:26
ХАНИАД ТОМУУГААР ӨВЧЛӨХ ТОХИОЛДОЛ НЭМЭГДЖЭЭ
2026-11-03 10:39:37
Баруун аймгуудын нутгаар цас орж, шуурга шуурна
2026-11-03 10:12:34
“Apple” анхны мэдрэгчтэй дэлгэцтэй зөөврийн компьютероо танилцуулав
2026-11-03 10:10:54
2026-11-03 09:45:54
А.Алтанзул "ДАКАР 2026” залуучуудын олимпын наадмыг зорилоо
2026-11-03 08:31:18
Б.Ганзориг уламжилт харвааны дэлхийн аварга болжээ
2026-11-03 07:20:00
Э.Энхмэнд "Дакар -2026" залуучуудын олимпын наадмын финалд шалгарлаа
2026-11-03 07:10:00
ХАЛХ НӨМРӨГИЙГ ТҮЙМЭРДЭХЭД ХАМТ ЯВСАН ХИЛИЙН БООМТЫН ЗАХИРГААНЫ ДАРГА АСАН Э.ГАНТУЛГА ГЭЖ ХЭН БЭ
2026-11-03 07:00:00
ОНЦГОЙНХНООС НУУСАН ОЮУТОЛГОЙН ОСЛООР КАНАД, АВСТРАЛИЙН ГУРВАН ИРГЭН ГЭМТЭЖ, 12 МОНГОЛ АЖИЛТАН ШОРООНД ДАРАГДАЖ, С.МӨНХСҮХ ОРДНООР ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХААР ГҮЙЖ ЭХЭЛЖЭЭ
2026-11-03 07:00:00
Х.ЧОЙДОГЖАМЦ: ХҮЛЭЭЛТ ГЭДЭГ ХҮНДЭТГЭЛ, ХАЙР ГЭДЭГ ДИЙЛДЭШГҮЙ ХҮЧ
2026-11-03 07:00:00
МАН-ЫН ДАЙСАН, АХ НАРЫНХАА ШҮДНИЙ ӨВЧИН БОЛСОН Х.НЯМБААТАР
2026-11-03 07:00:00
Т.ЦЭНД-АЮУШ: ТЕАТР МӨНХИЙН ЛАБОРАТОРИ ХИЙЖ БОЛДОГ НЬ САЙХАН ЮМ ДАА
2026-11-03 07:00:00
МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХ МАНДАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-11-03 07:00:00
БӨМБӨРЦӨГТ “ДАНСЛАГДСАН” ДЭЛХИЙН ХОС МЕДАЛЬТАН Э.ДАВААНАСАН
2026-11-03 07:00:00
Дарханы Дулааны станцын гэмтлийг засаж, хэвийн горимд шилжлээ
2026-11-02 16:49:19
"10 САЯ ТӨГРӨГ ШИЛЖҮҮЛСЭН" ГЭХ ТӨМӨР ЗАМЫН ГАЗРЫН ДЭД ДАРГА ТЭРБУМЫН ҮНЭЛГЭЭТЭЙ ОРОН СУУЦТАЙ
2026-11-02 16:37:02
Бээжин хотын монголчууд наадмаа хийлээ
2026-11-02 16:11:18
Б.Бейсен таеквондо-гийн олон улсын хар бүс, “Хүндэт дан” хүртэв
2026-11-02 15:50:16
СХД-ИЙН ЗАСАГ ДАРГААР ТОМИЛОГДСОН Д.УНДАРМАА ГЭЖ ХЭН БЭ
2026-11-02 15:34:42
“Урланд ирсэн намар” үзэсгэлэнгийн нээлт болов
2026-11-02 15:20:41
Ц.Ууганбаяр фитнессийн дэлхийн аваргаас хос хүрэл медаль хүртжээ
2026-11-02 13:05:02
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Насантогтоход таван жилийн хорих ял оноожээ
2026-11-02 12:41:42
"СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД" СЕРБИ УЛСЫН БЕЛГРАД ХОТОД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-11-02 12:09:55
Шинжаанд 100 мВт-ын хүчин чадалтай нарны дулааны цахилгаан станц ашиглалтад орлоо
2026-11-02 11:51:35
2026-11-02 10:27:21
Б.Баасандорж “IFBB” дэлхийн аваргаас мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-11-02 10:04:48
"Өнчин цагаан ботго" хөгжимт жүжиг өнөөдөр Улаан-Үдэ хотод хөшгөө нээнэ
2026-11-02 10:04:12
Т.Төгсхүслэн залуучуудын олимпын наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-11-02 09:03:26
2026-11-02 08:00:00
Д.Батсүмбэрэл, АНУ-ын тамирчин Брэндон Олсентой тулалдана
2026-11-02 07:50:00
Б.Мөнх-Учрал каратэгийн олон улсын тэмцээнээс алтан медаль хүртжээ
2026-11-02 07:40:00
Н.Болортуяа гар барилдааны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-11-02 07:30:00
Б.Мөнх-Эрдэнэ дэлхийн аваргын V байрт шалгарав
2026-11-02 07:20:00
Т.Төгсхүслэн “ДАКАР-2026” залуучуудын олимпын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-11-02 07:15:00
О.Сүлдхүү дэлхийн аваргын V байрт орлоо
2026-11-02 07:10:00
ДЭЛХИЙН БӨХ Т.ТУЛГА ДАХИН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
2026-11-02 07:00:00
ГУРВАН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ӨВЛИЙН ХУВЦАС БЭЛТГЭХЭД ДУНДЖААР 3–5 САЯ ТӨГРӨГИЙН ТӨСӨВ ШААРДЛАГАТАЙ
2026-11-02 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-11-02 07:00:00
ДЭЛХИЙН ТОМООХОН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУД САНХҮҮЖИЛТЭЭ ХЭРХЭН БОСГОДОГ ВЭ
2026-11-02 07:00:00
ХӨГЖЛИЙН БАНКНЫ “ХӨӨТЭЙ” Б.НАЙДАЛААД П.НАРАНБАЯРЫГ ЗОДОЖ, НАМЫН ДАРГЫНХАА ҮЕЭЛ ГЭЖ ТОМРОХООС ӨӨР ЧАДАХ ЮМ АЛГА
2026-11-02 07:00:00
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-11-02 07:00:00
ЖҮЖИГЧИН Ж.ДОРЛИГЖАВЫН ЭХНЭР Д.ИЧИНХОРЛОО: ХАНЬ МИНЬ “ХҮРГЭН” ЖҮЖГИЙН “БОЛДОГГҮЙ ТОГМИД”, “МӨНГӨН БУЙЛ” КИНОНЫ ГОЧОО ЗААНЫ ДҮРЭЭРЭЭ МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛД МӨНХӨРСӨН
2026-11-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |