Хөрөнгийн зах зээлийн талаар эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.
-Хөрөнгийн зах зээлийн хөгжил ямар түвшинд байна вэ. Ирэх жилүүдэд энэ зах зээл өсөлтөө хадгалж чадах уу?
-Хөрөнгийн зах зээлийн түвшинг ярихын тулд энэ зах зээлийн эдийн засагт гүйцэтгэх үүргийг ойлгох нь чухал. Энэхүү зах зээл нь санхүүгийн зах зээлийн нэг хэлбэр болохын хувьд эдийн засаг дахь мөнгөн урсгал, мөнгөний эргэлтийг зөв болгох үүрэгтэй гэж энгийнээр тодорхойлж болно. Үүнийг санхүүгийн зуучлал гэх бөгөөд банкны салбар ч мөн энэ үүргийг эдийн засагт гүйцэтгэдэг. Энэ утгаар хөрөнгийн зах зээл нь эдийн засгийн чухал хөдөлгөгч хүчний нэг байдаг. Сүүлийн үеийн судалгаагаар хөрөнгийн зах зээлд суурилсан эдийн засаг хурдтай хөгждөг гэсэн үр дүнгүүд их байдаг.
Энэ агуулгаар эдийн засагт гүйцэтгэх үүргээ хэрхэн гүйцэтгэж байна харах нь зүйтэй болов уу. Миний хувьд хөрөнгийн зах зээл нь өөрийн үүргийг хангалттай түвшинд гүйцэтгэж, хөгжлийн өндөр түвшинд хүрсэн гэж хэлэхгүй.
Одоогийн байдлаар Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 185 хувьцаат компани, хоёр компанийн бонд, нэг ХОС, нэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас бүртгэлтэй байна. Эдгээр компанийн зах зээлийн үнэлгээ 3.6 их наяд төгрөг орчим, хөрвөх чадварын үзүүлэлт, арилжааны идэвх хангалттай бус байна. Зах зээлийн үнэлгээ нь 2021 он гарсаар нилээд өссөн үзүүлэлт боловч банкны салбарын 10 орчим хувьтай тэнцэж байна.
Гэхдээ сүүлийн жилүүдэд компаниуд олон нийтийн болох хандлага нэмэгдэж, хөрөнгө оруулалтын сан, хөрөнгийн удирдлагын компаниуд хөгжих төлөвтэй байгаа нь энэ зах зээлийн хандлага эерэг байгаагийн илрэл болов уу. Өсөлтийн хувьд 2021 он гараад бий болсон өсөлтийг дурдаж байгаа болов уу гэж бодож байна. Энэ өсөлт нилээд өвөрмөц өсөлт байлаа. Өсөлтийн нөлөөлгөөр хувьцаануудын үнэ болон голлох индексүүд ихээхэн өсөлттэй байлаа. Цар тахлын үеийн цаг зуурын нөлөөлөл давамгайлсан өсөлт гэж хувьдаа харж байна. Цар тахлын дараагийн эдийн засгийн нөхцөл байдал хэрхэн өрнөх, хөрөнгийн зах зээл рүү чиглэсэн хүмүүсийн хандлагааас ихээхэн хамааралтай байх боломжтой.
-Санхүүгийн салбар банк, хөрөнгийн зах зээл гэсэн хоёр баганаас бүрддэг. Хөрөнгийн зах зээлийн хувьд 30 орчим жилийн түүхтэй. Гэтэл энэ зах зээл одоо л хөгжих тал руугаа орж байна. Хүчгүй байгаагийн гол шалтгаан юу вэ?
-Эдгээрээс гадна даатгалын салбар гэсэн нэг гол тулгуурыг бид орхих учиргүй гэдгийг дурдъя. Хөрөнгийн зах зээлийн хувьд хөгжил харьцангуй удаан, эдийн засагт гүйцэтгэх үүргээ хангалттай түвшинд гүйцэтгэж чадахгүй байгаагийн гол шалтгаан нь зах зээлд итгэх иргэдийн итгэл. Цэнхэр, ягаан тасалбартай холбоотой үнэн, худал яриа. Таван толгойн хувьцааны урт хугацаанд иргэдийн хүлээлт, итгэлийг нураасан байдал гэх мэт иргэдийг эргэлзээтэй байдалд хүргэх олон хүчин зүйл байна. Хоёрдугаарт сайн бүтээгдэхүүн. Энэ нь сайн хувьцаан бондын тухай асуудал. 1991 оноос өмч хувьчлалын хүрээндс олон нийтийн болсон компаниуд тэр бүр сайн ажиллаагүй нь хувьцааны талаарх иргэдийн хүлээлтэд сөрөг нөлөөлсөн бол сүүлийн жилүүдэд зах зээлийн жамаар сайн компаниуд олон нийтийн болж байгаагаар энэ асуудал харьцангуй нааштай болж байна. Гуравдахь нь хөрөнгийн зах зээлийн эрх зүйн орчин, арилжааны механизм. Зах зээл нь харьцангуй сул байгаагаас хөрөнгийн удирдлагын, зөвлөх үйлчилгээ, цахим арилжааны байдал муу байгаа нь хөрөнгийн зах зээлийн хөгжлийн нэг сул тал болж байна. Учир нь сул зах зээлд үнэ цэнэтэй технологи, менежментэд хөрөнгө оруулах тал ховор.
-Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийн тулд ямар бодлогоор дэмжих ёстой вэ?
-Банкууд нээлттэй хувьцаат компани болж байна. Энэ нь ямар давуу талтай вэ. Нээлттэй компани болж, хөрөнгийн бирж дээр гарахад манай улсын хөрөнгийн зах зээл бэлэн гэж та үзэж байна уу?
-Энэ шийдвэрийг би хувьдаа бага зэрэг яарсан шийдвэр болчихлоо гэж бодож байгаа. Нэгэнт шийдвэр гарсан, хууль эрх зүйн орчин бүрдсэн тул үүнийг зөв хэрэгжүүлж банкны салбар, хөрөнгийн зах зээл, иргэддээ цаашилбал эдийн засагтаа эерэг нөлөөллийг боломжийн хэрээр бий болгохыг хичээх нь зүйтэй. Үүний гол давуу тал нь сүүлийн үед улс төр, нийгмийн хүрээнд яригдаж байгаа банкуудын талаарх сөрөг, худал ойлголтууд алга болох нь аль аль талдаа хэрэгтэй болов уу. Сүүлийн үед банк, уул уурхайн салбарын талаарх улс төржилт хэрээс хэтэрч улс орны эдийн засагт гол үүрэг гүйцэтгэж байгаа эдгээр салбаруудын талаар иргэдэд сөрөг сэтгэгдэл төрүүлэх нь их болсон.
-Хөрөнгийн зах зээл рүү гадныхныг татахын тулд яах ёстой вэ?
-Дээр дурдсан аливаа зах зээл гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татахын тулд сайн бүтээгдэхүүнтэй байх хэрэгтэй. Үүнийг бид бүх салбарын хувьд гэж ойлгох хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд бид хууль, бодлого баталж гадаадын хөрөнгө оруулалтыг татана гэж олон жил алдлаа. Хоёрдахь нь тухайн зах зээлийн өөрийн дэд бүтэц, тогтвортой орчин. Тогтвортой орчин гэдэгт гэнэтийн сөрөг зүйл, улстөржилт байхгүй зөв чиглэлд байнга хөгжиж байдаг тогтолцоог ойлгох нь чухал.
| Ж.ДЭЛГЭРСАЙХАН: Хөрөнгийн зах зээл нь өөрийн үүргийг хангалттай түвшинд гүйцэтгэж, хөгжлийн өндөр түвшинд хүрээгүй |
|
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |