• Өнөөдөр 2026-11-18

Н.УЧРАЛ: Б.Энхбаяр, Д.Мөнх-Эрдэнэ нарыг ажлаас нь чөлөөлнө

2026-11-18,   174

        Ерөнхий сайд Н.Учрал мэдээлэл өглөө.

        Тэрбээр "Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Засгийн газрын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч өчигдөр албан тушаалаа өгч, иргэний хувиар нэр төрөө сэргээлгэж, үнэн, худлаа тогтоолгох шийдвэр гаргасан. Улсын Ерөнхий сайдын хувьд төрийн тэргүүний гаргасан эр зоригтой, ес суртахууны өндөр жишгийг харуулсан энэхүү шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байна. Энэ жишгийн дагуу Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нарыг өөрсдийн хүсэлтээр ажлаа өгөх шийдвэр гаргасны дагуу ажлаас нь чөлөөлж, Их хуралд танилцуулахаар шийдвэрлэлээ" гэв. 


Н.УЧРАЛ: Б.Энхбаяр, Д.Мөнх-Эрдэнэ нарыг ажлаас нь чөлөөлнө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188