Ерөнхийлөгч өөрийнхөө хүсэлтээр “огцорлоо”. Үнэндээ, улс төрийн “цэвэрлэгээ”-г өөрөөсөө эхлүүлэхээр ажлаа өгч буйгаа мэдэгдлээ.
Тэр ердөө таван жилийн өмнө...
.jpg)
...”Таагүй мэдэгдэл хийж байгаадаа хүлцэл өчиж байна. Дөнгөж төрсөн эмэгтэйг ХӨСҮТ рүү зөөвөрлөхдөө хариуцлагагүй, хүнлэг бус үйлдэл гаргасан. Эцэг хүний хувьд ч, улсын Ерөнхий сайдын хувьд ч асар их сэтгэл эмзэглүүлсэн үйл явдал боллоо. Энэ явдалд Монгол Улсын Ерөнхий сайд ёс зүйн хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна. Дайны галын шугаманд хамт тулалдаанд орж ялбал тэнд ялж, ялагдвал тэр довон дээрээ үхдэг хувь заяа бол цэрэг хүнийх байдаг. Тийм учраас энэ танхимыг байгуулахдаа элэг бүтэн энэ бүрэлдэхүүнээрээ цаашид ажиллана гэж төлөвлөж байсан. Харамсалтай нь тийм байж чадсангүй. Төрийн нүд сэргэг, чих сонор байх ёстой. Тийм учраас ард түмэн маань үгээ хэлж, хариуцлага тооцож ажиллахыг Ерөнхий сайдаасаа шаардсан. Энэ шаардлагыг хүлээж авч байна. Тиймээс би Монгол Улсын Ерөнхий сайд гэсэн эрхэм хүндтэй албан тушаалаас огцорч байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна...” гэж байлаа.
Харин өчигдөр...

...”Сүүлийн нэг сарын хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр төр, институт руу зарим нэг гэмт бүлэглэл эрээ цээрээ алдсан довтолгоо хийж, Монгол Улсын нэр хүндийг гутаан доромжиллоо. Монголын ард түмний нэр хүндийг гутаан доромжилсон үйл явдал хийлээ. Ерөнхийлөгчийн нэр хүнд рүү халдана гэдэг нь Монголын ард түмний нэр хүнд рүү халдаж байна гэсэн үг. Гадаад харилцаа, хамтын ажиллагаа руу халдаж байна гэсэн үг. Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүн үнэмшихийн аргагүй онц ноцтой гэмт хэрэгт гүтгэн доромжилж байна. Ингэж болдог юм болов уу. Ардчилсан намынхан албан тушаалаа өгөөд шалгуул гэх шаардлага тавьсан байна лээ. АН-ын тавьсан шаардлага зөв. Би санал нийлж, үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байгаад шалгуулаад нэр төрөө сэргээлгэнэ...” гэлээ.
Ерөнхий сайдын суудлаасаа буухдаа ард түмний шахалт, шаардлагаар хариуцлага хүлээлээ гэсэн бол Ерөнхийлөгчийн суудлаас буухдаа Ардчилсан намын шаардлагыг хүлээн авч, бүлэглэлтэй үзнэ, нэр төрөө сэргээлгэнэ гэснээрээ ялгаатай байлаа. Ерөнхийлөгчийн тогтоож буй ёс зүйн зарчим улс төрд байх ёстой зарчим яах аргагүй мөн. Монголын улс төрд, тэр дундаа МАН-д цэвэрлэгээ хийх цаг нь ирсэн, тэр “цэвэрлэгээ”-г өөрсдөөсөө эхлүүлье гэж “бүлэглэл”-ээ уриалж, ард түмэнд танилцуулж байгаа хэрэг л дээ, үнэндээ. Өнгөрсөн хугацаанд улстөрчид суудлаасаа буух дургүй болсон. Бүүр тамгаа аваад зугтдаг, ажлаа хүлээлгэж өгөхөөс татгалздаг болоод байлаа. Тэгвэл Ерөнхийлөгч энэ удаад ч албан тушаалтай зууралдахгүй, асуудал байгаа бол шалгуулна гэж өөрөөрөө үлгэрлэж үзүүлж байна. Энэ нь ч хожмын улс төрд нь зөв шийдвэр байхыг тооцоолсон байлгүй. Монголын ард түмэн түүнээс уйдаж эхэлж байсан. Таван жил улсын тэргүүнд нь заларсан Ерөнхийлөгчтэй холбоотой мэдээлэлд ч цочирдож байсныг тэр нэг талдаа гаргахаар болов.

Ерөнхийлөгчийн араас хэн явах вэ гэдэг асуулт анхаарлын төвд байх нь. Түүнээс өмнө Батлан хамгаалахын сайд Д.Батлут улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж, албан тушаалаа өгнө гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ одоогоор өргөдлөө өгчихсөн, шийдвэр гарчихсан зүйл алга. Ямартай ч ажлаа өгөх нь тодорхой болоод байна. Ерөнхийлөгчийн мэдэгдлийн дараа ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр мөн ажлаа өгөхөө мэдэгдэв. Тэрбээр “Ерөнхий сайдад өөрийн хүсэлтээр ажлаа өгөх хүсэлтээ өгсөн. Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайдын ажлыг авах гэж л энэ гүтгэлгийг тарааж байсан. Тэр зорилгодоо хүрсэн. Төрийн тэргүүн ажлаа өгч байхад би ч гэсэн сайдынхаа ажлыг өгч байгаад нэр төрөө сэргээлгэнэ” гэж мэдэгдсэн юм. Түүний араас төд удалгүй Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд албан бичгээр ажлаа өгнө гэж мэдэгджээ.
Одоогийн байдлаар улс төрд дөрвөн суудал “хоосон” байна. Тэдний араас хэн, хэн явах вэ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэн, хэнийг ажлаа өг гэж шаардах вэ. Магадгүй өөрийнхөө “бүлэглэл”-ийнхнийг бүгдийг нь ажлаа өгөхийг шаардаж, нэр цэвэр эргэж ирнэ гэж тооцоолж магад. Нөгөө талаас Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй МАН-д “мэндэлсэн” 30-ын бүлэглэлийнхнийг бүгдийг нь татан унагах тооцоолол байж мэднэ. Тухайлбал, Х.Болормаа, Ч.Номин тэргүүтнийг албан тушаалаа өгөөд, АТГ-т шалгуул гэж шаардах биз ээ. Ямартай ч энэ долоо хоногт Ерөнхийлөгчийн араас явах хүмүүсийн нэр тодрох нь тодорхой.
МАН-Д ӨРНӨХ “ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ”
.jpg)
Тэр одоо бүгдийг нь шалгуулна. Улс төрд “хөтөлж” оруулсан дүү нараа ч, сүүлийн сар амралтын өдөр болгон шууд дамжуулалт хийж, өөр рүү нь “ноцож” байгаа нутгийн дүүгээ ч эх оронд нь авчирч, шалгуулах хүсэлтээ гаргана. Өөрөөр хэлбэл, Хотын дарга асан Х.Нямбаатар хэзээ мөдгүй эх орондоо ирнэ гэсэн үг. Ерөнхийлөгчийг ажлаа өгч буйг мэдэгдсэний дараа Х.Нямбаатарын Канадад байгаа зураг цахим сүлжээнд гарч ирсэн ч үүнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, Х.Нямбаатарын байрлал тодорхой, байнгын хараанд байгаа гэсэн үг. Гагцхүү түүнийг авчрах тушаал хэрэгтэй байгаа биз ээ. Мөн үүнтэй зэрэгцээд Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн ч Х.Нямбаатарыг авчирна гэж мэдэгдсэн нь санаандгүй тохиолдол биш байлаа.
Х.Нямбаатар Ерөнхийлөгчтэй холбоотой мэдэгдлийг удаа дараа хийж байгаа.Үүнтэй холбоотойгоор ч У.Хүрэлсүх ажлаа өгч буй. Тэгвэл түүнийг ажлаа өгсний дараа Х.Нямбаатар цахим хуудастаа “Тайвширч, хууртаж болохгүй. Түүнд маш олон арга заль бий, өөрөө ч сүүлд хэлсэн,"олон арга байгаа" гэж, түүний мөн чанар нь хууран мэхлэх. Монголын ард түмнийг тэр олон удаа хуурсан. Албан тушаалаас зууралддаггүй өгөөд явчихдаг гэсэн мэх хэрэглэж эргэн ирэхдээ улам аймшигт мангас болон ирдэг. Одоо дахин түүнд хууртаж болохгүй. Бид улам илүү сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Дэглэм удирдагч хөшигний араас тоглох хувилбарт шилжлээ. Дэглэмийн араа шүд бахь байдагтаа хэвээрээ байгаа. Энэ дэглэмийг нуран унатал монголчууд бид улам илүү сонор сэрэмжтэй байж, галаа манах хэрэгтэй” гэжээ. Х.Нямбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дэх хэсэгт зааснаар буюу "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан" гэх зүйл ангиар яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа.
Тэгвэл ирэх долоо хоногоос МАН-д улсын төрийн их цэвэрлэгээ эхлэх нь. Хууль хяналтын байгууллагын бүх “хөзөр” Ерөнхийлөгчийн гарт байгаа.
.jpg)
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд өөрийнхөө хүмүүсийг нэр дэвшүүлнэ. Тухайлбал, Г.Занданшатар, Б.Жавхлан нарыг тэр сойно. Ерөнхийлөгчийн суудлаа өөрийнх “багт” авчихаад, араас нь МАН-ын дарга болохоор зүтгэнэ. Намын дарга болчихоод өөртэй нь тэрсэлдсэн, нэр төр нь унасан хэн бүхнийг, 30-ын бүлэглэлийнхнийг намаасаа хөөж, намаа цэвэрлэнэ. Тэгээд 2028 оны сонгуулийн өмнөхөн МАН-ыг хулгайчаас нь салгаж, хөөлөө гэдэг имижтэйгээр эргэн гарч ирэх болов уу. Ямартай ч түүний улс төр албан тушаалтай зууралддаггүй гэдэг амбицаар үргэлжилж, Х.Нямбаатарын ярьсан бүхэн гүтгэлэг, худал болох нь нотлогдсон гэдгээр төгсөх болов уу.
Ямартай ч Ерөнхийлөгчийн өөрөөсөө эхэлсэн улс төрийн “цэвэрлэгээ” МАН, Монголын улс төр гэж үргэлжлэх нь ээ.
| ӨӨРӨӨСӨӨ ЭХЭЛСЭН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН УЛС ТӨРИЙН “ЦЭВЭРЛЭГЭЭ” |
|
Таеквондо-гийн насанд хүрэгчдийн улсын аваргууд тодорлоо
2026-11-18 07:10:00
АҮЭБ-ИЙН САЙД Г.ДАМДИННЯМЫН ШАТАХУУН ИМПОРТЛОГЧДОД ТАРААСАН 156 ТЭРБУМ МАН-Д ХАНДИВ БОЛЖ ИРЭХ ҮҮ
2026-11-18 07:00:00
ӨӨРӨӨСӨӨ ЭХЭЛСЭН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН УЛС ТӨРИЙН “ЦЭВЭРЛЭГЭЭ”
2026-11-18 07:00:00
Ч.БЯМБАДОРЖ: УЛСЫН ЦОЛНЫ “БОСГО” ӨНДӨР ГЭДГИЙГ МЭДЭРСЭН
2026-11-18 07:00:00
Д.ЭНХГЭРЭЛ: “Норсон зүрх” мюзиклын Уянгын дүр дуугаар сэтгэл зүрхээ илэрхийлдгээрээ надтай адил
2026-11-18 07:00:00
ЧИЛИ, ЗАМБИГИЙН БАЯЖСАН ХИЙГЭЭД, БУРУУДСАН ТҮҮХ
2026-11-18 07:00:00
УДАМ ДАМЖСАН ЖАЛАМ ХАР
2026-11-18 00:07:00
С.БЯМБАЦОГТ: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстой
2026-11-17 15:21:56
У.Хүрэлсүх өөрийнхөө хүсэлтээр ажлаа өгсөн анхны Ерөнхийлөгч болох уу
2026-11-17 14:00:47
Б.Энхбаяр: Ажлаа өгч, нэр төрөө сэргээлгэнэ
2026-11-17 12:41:55
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоо, хэвлэлийн эрх чөлөөний асуудлаар ярилцав
2026-11-17 12:14:01
Э.БАТШУГАР: МОНГОЛ УЛС УЛААНБУРХАН ӨВЧНИЙ ДЭГДЭЛТИЙГ ТАСЛАН ЗОГСООЛОО
2026-11-17 12:09:58
Хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
2026-11-17 12:02:59
Жүдо бөхийн залуучуудын шигшээ баг дэлхийн аваргад мордлоо
2026-11-17 11:59:10
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ: Үүрэгт ажлаа хүлээлгэн өгнө
2026-11-17 11:25:19
Д.Гэгээ гардан тулааны Азийн аваргаас хос алтан медаль хүртлээ
2026-11-17 11:19:19
Азийн “И-спорт” болон оюуны спортын анхдугаар наадамд 2027 онд зохиогдоно
2026-11-17 10:19:17
73-р сургууль “Зуунмод цом –2026” тэмцээнээс 4 мөнгө, 1 хүрэл медаль хүртжээ
2026-11-17 10:03:56
Зүүн аймгуудын нутгаар цасан шуургатай
2026-11-17 09:58:42
Жюү жицү-гийн дэлхийн аваргаас эгч, дүү хоёр алт, мөнгөн медаль хүртжээ
2026-11-17 09:38:38
Б.Одмандах Муслим Магомаевын уралдааны хоёрдугаар байрт шалгарлаа
2026-11-17 08:23:05
Пара таеквондо-гийн улсын аваргууд тодорлоо
2026-11-17 07:20:00
Жюү жицү-гийн дэлхийн аварга Б.Цолмонд хүндэтгэл үзүүлэв
2026-11-17 07:10:00
“ЗУНЫ ШӨНИЙН ЗҮҮД”, “ЖАРГААГҮЙ НАР”, “БИ ЭНДЭЭС ЯВАХГҮЙ” ТЭРГҮҮТЭЙ ЖҮЖГИЙН НАЙРУУЛАГЧ Ч.ТҮВШИН
2026-11-17 07:02:35
“ТОД МАГНАЙ” КИНОНЫ БОСОО ХЭЭР МОРИНЫ ЭЗЭН Ё.АЮУРЗАНА: САМСАА УУЖИМ, ХӨЛ, ШИЛБЭ БҮДҮҮН, САЙХАН НҮДТЭЙ ХЭЭР МОРЬ МИНЬ КИНОНД МӨНХӨРСӨН ДӨӨ
2026-11-17 07:00:37
Н.УЧРАЛЫН ЗАСГИЙН ГАЗРААС Д.БАТЛУТ, Б.ЭНХБАЯР ЯВЖ, Ж.ЭНХБАЯР СЭЛГЭГДЭЖ, Б.ЧОЙЖИЛСҮРЭН, Х.ГАНХУЯГ НАР ИРЭХ ТОХИРОО
2026-11-17 07:00:00
СЭТГҮҮЛЧДИЙГ ЗАЛХААН ЦЭЭРЛҮҮЛДЭГ "ПРАКТИК АЛБАДЛАГА" ГЭЖ ЮУ ВЭ
2026-11-17 07:00:00
АВЛИГЫН ГЭМТ ХЭРЭГТ НЭР ХОЛБОГДСОН АРДЫН НАМЫНХАН АЖЛАА ӨГЧ, ШАЛГУУЛАХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ
2026-11-17 07:00:00
ХОТЫН АВАРГААС ЭХЭЛСЭН ХОЛЫН МӨРӨӨДӨЛ
2026-11-17 07:00:00
ГАДААД ӨР 11 ИХ НАЯДААР НЭМЭГДЭХ УЛСЫН ТӨСВИЙН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-17 06:50:49
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |