УИХ-ын ээлжит сонгууль болтол Н.Учралын Засгийн газар халаа сэлгээ хийгээд ч болов тогтож үлдэхээс өөр аргагүй болсон. Өөрөөр хэлбэл, Засгийн газар унавал хуулийн дагуу дахин сонгууль явуулна. Эрх баригч МАН-ынханд нэг жил, нэг сар байсан ч үнэ цэнтэй байх цаг эхэлчихсэн гэсэн үг. Гэхдээ улс төрийн уур амьсгал тун эвгүй, эгзэгтэй цаг үед ирчихсэн байна. Удахгүй, утаа түгжрэлээс эхлээд эрчим хүч, шатахууны асуудлууд ар араасаа дуулиан дагуулна. Эрх баригч намынхан өнөөдрийг хүртэл дотроо “зодоон”-той, нэмээд сөрөг хүчнийхэн сав л хийвэл Засгийн газар руу чиглэсэн улстөржилтийг ойр ойорхон хийх болсон. Тиймээс Н.Учралын Засгийн газар танхимдаа халаа сэлгээ хийж, чих халууцуулсан сайд нараасаа “шүд сугалснаар” Засгийн газрынхаа бүрэн эрхийг хамгаалж үлдэх нь тодорхой болсон.
Батлан хамгаалахын сайд нь өөрийн хүсэлтээр гэж байгаа ч улс төрийн шахалтаар албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд, хүлээж байна. Сөрөг хүчний шахалт, шаардлагыг Ерөнхий сайд хагас жилийн дараа ч болтугай хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарав. Д.Батлут цэргийн алба хаагчдыг жагсааж, сүржин угталт хийх хүртлээ даналзаж явсан. Тодруулбал, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Ж.Өсөхбаяр, УИХ-ын гишүүн Л.Соронзонболд тэргүүтэй Ажлын хэсэг Сүхбаатар, Дорнод аймаг дахь Зэвсэгт хүчний анги салбаруудад очих үеэрээ Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн дайтай төрийн ёслолын хүндэтгэл хүлээн алхаж яваа бичлэг цахим орчинд түгсэн. Энэ талаар Ерөнхий сайд асан С.Баяр “Энэ бол буруу. Хувийн эгог төрийн хэрэгслээр хангаж буй ихэрхэл. Төрийн тэргүүн, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчаа ийн угтан мэндлэхийг ойлгож болно. Тийм ёслолын ард утга бас байна. Гэтэл бусад албан тушаалтанд, тэр тусмаа Засгийн газрын нэг гишүүнд бол ийм ёслол хүндэднэ. Аль ч утгаараа” хэмээн хатуухан байр сууриа илэрхийлсэн. Үүнээс гадна Д.Батлут сайдын ажиллаж байгаа энэ үед хугацаат цэргийн алба хаагч амиа алдсан ноцтой хэрэг гарсан. Үүнээс улбаалаад л Ардчилсан намынхан салбарын сайдад нь хариуцлага тооцохыг удаа дараа шаардсан нь арга буюу биелэлээ олж байна гэсэн үг л дээ.
Ямартай ч Н.Учралын Засгийн газраас Д.Батлут, Б.Энхбаяр явах нь тодорхой болсон. Харин Ж.Энхбаяр “томрох”, барьц ахиулах нь бүүр ч тодорхой байна. Төрийн ордноор нэг сайдын суудлын марафон жинхнээсээ эхэллээ.
| Н.УЧРАЛЫН ЗАСГИЙН ГАЗРААС Д.БАТЛУТ, Б.ЭНХБАЯР ЯВЖ, Ж.ЭНХБАЯР СЭЛГЭГДЭЖ, Б.ЧОЙЖИЛСҮРЭН, Х.ГАНХУЯГ НАР ИРЭХ ТОХИРОО |
|
С.БЯМБАЦОГТ: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстой
2026-11-17 15:21:56
У.Хүрэлсүх өөрийнхөө хүсэлтээр ажлаа өгсөн анхны Ерөнхийлөгч болох уу
2026-11-17 14:00:47
Б.Энхбаяр: Ажлаа өгч, нэр төрөө сэргээлгэнэ
2026-11-17 12:41:55
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоо, хэвлэлийн эрх чөлөөний асуудлаар ярилцав
2026-11-17 12:14:01
Э.БАТШУГАР: МОНГОЛ УЛС УЛААНБУРХАН ӨВЧНИЙ ДЭГДЭЛТИЙГ ТАСЛАН ЗОГСООЛОО
2026-11-17 12:09:58
Хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
2026-11-17 12:02:59
Жүдо бөхийн залуучуудын шигшээ баг дэлхийн аваргад мордлоо
2026-11-17 11:59:10
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ: Үүрэгт ажлаа хүлээлгэн өгнө
2026-11-17 11:25:19
Д.Гэгээ гардан тулааны Азийн аваргаас хос алтан медаль хүртлээ
2026-11-17 11:19:19
Азийн “И-спорт” болон оюуны спортын анхдугаар наадамд 2027 онд зохиогдоно
2026-11-17 10:19:17
73-р сургууль “Зуунмод цом –2026” тэмцээнээс 4 мөнгө, 1 хүрэл медаль хүртжээ
2026-11-17 10:03:56
Зүүн аймгуудын нутгаар цасан шуургатай
2026-11-17 09:58:42
Жюү жицү-гийн дэлхийн аваргаас эгч, дүү хоёр алт, мөнгөн медаль хүртжээ
2026-11-17 09:38:38
Б.Одмандах Муслим Магомаевын уралдааны хоёрдугаар байрт шалгарлаа
2026-11-17 08:23:05
Пара таеквондо-гийн улсын аваргууд тодорлоо
2026-11-17 07:20:00
Жюү жицү-гийн дэлхийн аварга Б.Цолмонд хүндэтгэл үзүүлэв
2026-11-17 07:10:00
“ЗУНЫ ШӨНИЙН ЗҮҮД”, “ЖАРГААГҮЙ НАР”, “БИ ЭНДЭЭС ЯВАХГҮЙ” ТЭРГҮҮТЭЙ ЖҮЖГИЙН НАЙРУУЛАГЧ Ч.ТҮВШИН
2026-11-17 07:02:35
“ТОД МАГНАЙ” КИНОНЫ БОСОО ХЭЭР МОРИНЫ ЭЗЭН Ё.АЮУРЗАНА: САМСАА УУЖИМ, ХӨЛ, ШИЛБЭ БҮДҮҮН, САЙХАН НҮДТЭЙ ХЭЭР МОРЬ МИНЬ КИНОНД МӨНХӨРСӨН ДӨӨ
2026-11-17 07:00:37
Н.УЧРАЛЫН ЗАСГИЙН ГАЗРААС Д.БАТЛУТ, Б.ЭНХБАЯР ЯВЖ, Ж.ЭНХБАЯР СЭЛГЭГДЭЖ, Б.ЧОЙЖИЛСҮРЭН, Х.ГАНХУЯГ НАР ИРЭХ ТОХИРОО
2026-11-17 07:00:00
СЭТГҮҮЛЧДИЙГ ЗАЛХААН ЦЭЭРЛҮҮЛДЭГ "ПРАКТИК АЛБАДЛАГА" ГЭЖ ЮУ ВЭ
2026-11-17 07:00:00
АВЛИГЫН ГЭМТ ХЭРЭГТ НЭР ХОЛБОГДСОН АРДЫН НАМЫНХАН АЖЛАА ӨГЧ, ШАЛГУУЛАХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ
2026-11-17 07:00:00
ХОТЫН АВАРГААС ЭХЭЛСЭН ХОЛЫН МӨРӨӨДӨЛ
2026-11-17 07:00:00
ГАДААД ӨР 11 ИХ НАЯДААР НЭМЭГДЭХ УЛСЫН ТӨСВИЙН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-17 06:50:49
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |