• Өнөөдөр 2026-11-18

Азийн “И-спорт” болон оюуны спортын анхдугаар наадамд 2027 онд зохиогдоно

2026-11-17,   146

     Азийн олимпын зөвлөл (АОЗ)-ийн цахим хурал болж, АОЗ-ийн ерөнхийлөгч Шейх Жоаан бин Хамид Ал Тани болон Азийн 45 Үндэсний олимпын хорооны төлөөлөгчид оролцон, Азийн олимпын хөдөлгөөний хүрээнд өрнөж буй цаг үеийн асуудал, цаашдын үйл ажиллагааны талаар санал солилцлоо. Хурлын үеэр "Азийн и-спорт болон оюуны спортын анхдугаар наадам"-ыг 2027 оны арваннэгдүгээр сард Кувейт Улсад зохион байгуулахаар болсныг албан ёсоор баталгаажуулав.

     Спортын төрлүүд болон бусад мэдээллийг удахгүй ирүүлэх талаар мэдэгдэв. Хэдхэн хоногийн өмнө "Рияд-2026"  VI Азийн танхимын болон тулааны спортын наадмын зохиогдох хугацааг бүс нутгийн аюулгүй байдал, зохион байгуулалтын тодорхой шалтгаанаар 2027 оны гуравдугаар сарын 28-аас, дөрөвдүгээр сарын 8-ны өдрүүдэд хийхээр АОЗ-өөс хойшлуулжээ. Ийнхүү 2027 онд АОЗ-ийн ивээл дор хоёр томоохон наадам зохиогдохоор болж байна.

    Мөн ирэх 2027 оны нэгдүгээр сард Катар Улсын Доха хотноо зохион байгуулагдах АОЗ-ийн 47 дахь удаагийн Ерөнхий ассамблейн хүрээнд "Афро-Азийн соёлын арга хэмжээ" зохион байгуулахаар төлөвлөж буйг танилцууллаа. ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б. Баттүшиг нь АОЗ-ийн Соёлын комиссын даргаар ажиллаж байна.

 


Азийн “И-спорт” болон оюуны спортын анхдугаар наадамд 2027 онд зохиогдоно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188