• Өнөөдөр 2026-11-17

Жюү жицү-гийн дэлхийн аварга Б.Цолмонд хүндэтгэл үзүүлэв

      Арабын Нэгдсэн Эмират Улсад зохион байгуулагдсан “AJP” холбооны жюү-жицү-гийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний цэнхэр бүсний “Мастерс” ангиллын -77 кг-ын жинд амжилттай оролцож, алтан медаль хүртэн дэлхийн аварга болсон “Говь Пантера” академийн тамирчин Б.Цолмонг Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын газрын хамт олон хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүлж, баяр хүргэлээ.

     Б.Цолмон нь олон улсын дэвжээнд эх орон, аймаг орон нутгийнхаа нэрийг өндөрт өргөж, хөдөлмөр зүтгэл, ур чадвар, тэсвэр хатуужлаараа дэлхийн аваргын алтан медаль хүртсэн бахдам амжилт гаргалаа.Түүний энэхүү амжилт нь жюү жицү-гийн спортыг орон нутагт хөгжүүлэх, өсвөр үе, залуу тамирчдад үлгэр дуурайл үзүүлэхэд чухал хувь нэмэр болж байна. Дэлхийн аварга Б.Цолмонд болон “Говь Пантера” академийн хамт олонд халуун баяр хүргэж, цаашдын спортын замналд нь улам их амжилт хүсэн ерөөв.


 

 


Жюү жицү-гийн дэлхийн аварга Б.Цолмонд хүндэтгэл үзүүлэв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188