• Өнөөдөр 2026-11-18

Н.УЧРАЛ: Ард түмний шаардлагыг үл хүндэтгэсэн хэнийг ч Монголын хууль дуудна

2026-11-18,   147

           Ерөнхий сайд Н.Учрал цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

           Тэрбээр "Засгийн газрын өнөөдрийн хурлаар Чингис хаан баялгийн сан нэгдэлд сухай төмөр замын асуудал, офтейк гэрээтэй холбоотой асуудлаар бүх процесст Олон улсын санхүүгийн үнэлгээ, хөндлөнгийн аудит оруул гэдэг үүрэг чиглэлийг өгсөн. Мөн сөрөг хүчний шаардлагыг би хүндэтгэн хүлээж авч байгаа. Их хурал дээр сонсгол санаачлаад явж байгаа УИХ-ын гишүүдийг бид бүгдийг нь дэмжинэ, шаардлагатай мэдээллээр хангуулна. Хүний өөрийнгүй шалгах нь зөв. Авлигатай тэмцэнэ гэдэг хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байхын нэр. Танилын нүүр халуун боловч та бидний эх орон ирээдүй илүү чухлыг би хэлж байсан. Энэ зарчмаасаа огт ухраагүй. Гэмт хэрэгтэй тэмцэх үүрэгт Ерөнхий сайдын хувьд хууль хяналтын байгууллагад "Энэ асуудлыг нэг талд нь гарга, хэн нэгнийг хэлмэгдүүлж болохгүй. Үнэн мөнийг нь тогтоо, сонсголоо хий, дүгнэлтээ хууль хяналтын байгууллагад өг" гэх хугацаатай үүрэг өгнө. Хугацаандаа ажлаа хийхгүй бол хариуцлага тооцно. Хариуцлага нэхсэн ард түмний шаардлагыг төрийн өндөр албан тушаалтнууд хүндэтгэлтэй хүлээн авах ёстой. Хариуцлага нэхсэн ард түмний шаардлагыг үл хүндэтгэсэн хэн бүхнийг хашиж буй албан тушаал, харьяалах нам эвслийг үл харгалзан Монголын хууль дуудах болно шүү гэдгийг холбогдох этгээдүүдэд хэлмээр байна" гэв. 


Н.УЧРАЛ: Ард түмний шаардлагыг үл хүндэтгэсэн хэнийг ч Монголын хууль дуудна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188