• Өнөөдөр 2026-11-18

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АЛБА ХААГЧИД ОЛОН УЛСЫН ТУУХАЙ ӨРГӨЛТИЙН ТЭМЦЭЭНД АЛТ, МӨНГӨ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ

2026-11-18,   121

    ОХУ-ын Москва хотноо энэ сарын 16-20-ны өдөр зохион байгуулагдаж буй Туухай өргөлтийн олон улсын тэмцээнд таван орны 150 гаруй тамирчин оролцож байна. Тус тэмцээнд Монгол Улсаас ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын Цэргийн биеийн тамир, спортын тасгийн мэргэжилтэн, дэд хурандаа С.Энхтайвангаар ахлуулсан Зэвсэгт хүчний гурван алба хаагч эх орноо төлөөлөн өрсөлдөж буй. Тэмцээний эхний өдөр "Урт түлхэлттэй" төрөл зохион байгуулагдаж эмэгтэйчүүдийн +68 кг-ын жинд дэслэгч Б.Ундрах (ХЗЦК) алтан медаль, эрэгтэйчүүдийн 78 кг-ын жинд ахмад Г.Гантогтох (327) мөнгөн медаль, ахлагч Л.Батсуурь (032) хүрэл медаль тус тус хүртжээ.

                                                                                                                                                                Б. Наранцолмон

 


ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АЛБА ХААГЧИД ОЛОН УЛСЫН ТУУХАЙ ӨРГӨЛТИЙН ТЭМЦЭЭНД АЛТ, МӨНГӨ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188