“Сөрөг хүчний шаардлагыг хүлээн авлаа” гэсэн тодотголтойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж буйгаа олон нийтэд зарлалаа.
Түүхэндээ анх удаа Төрийн тэргүүнээсээ ийм мэдэгдэл сонссон монголчууд чухам сүү өргөж, үдэж мордуулах нь холгүй хөл болж байна. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүх улстөрчийн хувьд зөн совин, цаг үеийн мэдрэмж нь үнэхээр тулчихсан хүн бололтой. Тэр таван жилийн өмнө ч яг л өнөөдрийнх шигээ мэдэгдэл хийж, Ерөнхий сайдын албан тушаалаа өгч байлаа. Тэр үед “таавчигтай ээж” түүний шалтаг байсан бол энэ удаад сөрөг хүчний шаардлагаар тоглолт хийв. Хэзээ, хэрхэн нүүх нүүдлээ маш сайн тооцоолж, улс төрийн “өрөг”-т аль хэдий нь их мастер болсон тэрбээр өчигдөр хийсэн АН-ын мэдэгдлийг хараад өнөөдөр ажлаа өгчих хөнгөн хүн биш. Энэ бүхний эцэст тэр ард түмний хайртай улстөрч хэвээр үлддэг уламжлалтай.
Түүний дуулгавартайгаар ажлаа өгч чаддаг, чих зөөлөн дүр төрх өнгөн талдаа албан тушаалаас илүү нэр хүндээ эрхэмлэдэг мэт харагдах боловч ачир дээрээ аль хэдийн дараачийн нүүдлээ эхлүүлсэн байдаг. Тэр Монгол төрийн бүх л өндөр дээд албан тушаалд сууж үзсэн. Өнөөдрийнх нь мэдэгдлээс харахад тэр Ерөнхийлөгчөөс ч илүү эрх мэдэл, хязгааргүй хүч нөлөөтэй болох зүг чигээ аль хэдий нь харчихсан бололтой. Тухайлбал, ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд тэр өөрийн мэдлийн хүнээ сойж магад юм. Хэрэв тэр намаасаа Ерөнхийлөгч төрүүлчихвэл 100 жилийн түүхт намынхаа удирдлагаар дахин сонгогдож, дараачийн УИХ-ын сонгуульд дахин үнэмлэхүй ялалт байгуулахаар эргэн ирнэ. Тэр хэзээнээсээ л ийм байсан. Монголын улс төрөөс хэзээ ч явдаггүй. Харин богино хугацааны амралтын дараа бүр хүчирхэгжин эргэж ирдэг “зайтай” нэгэн.
Гэвч түүний “Ерөнхийлөгчөөсөө бууж шалгуулах” нэрийн дор дараачийн нүүдэлдээ яарч буй төлөвлөгөө амжилттай хэрэгжих эсэхийг УИХ-ын 126 гишүүн хэлэлцэн шийдвэрлэнэ. Монгол парламент Ерөнхийлөгчийнхөө дээвэр дор уу, эсвэл туурга тусгаар уу гэдгийг тун удахгүй бид харах нь ээ.
| У.Хүрэлсүх өөрийнхөө хүсэлтээр ажлаа өгсөн анхны Ерөнхийлөгч болох уу |
|
С.БЯМБАЦОГТ: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстой
2026-11-17 15:21:56
У.Хүрэлсүх өөрийнхөө хүсэлтээр ажлаа өгсөн анхны Ерөнхийлөгч болох уу
2026-11-17 14:00:47
Б.Энхбаяр: Ажлаа өгч, нэр төрөө сэргээлгэнэ
2026-11-17 12:41:55
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоо, хэвлэлийн эрх чөлөөний асуудлаар ярилцав
2026-11-17 12:14:01
Э.БАТШУГАР: МОНГОЛ УЛС УЛААНБУРХАН ӨВЧНИЙ ДЭГДЭЛТИЙГ ТАСЛАН ЗОГСООЛОО
2026-11-17 12:09:58
Хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
2026-11-17 12:02:59
Жүдо бөхийн залуучуудын шигшээ баг дэлхийн аваргад мордлоо
2026-11-17 11:59:10
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ: Үүрэгт ажлаа хүлээлгэн өгнө
2026-11-17 11:25:19
Д.Гэгээ гардан тулааны Азийн аваргаас хос алтан медаль хүртлээ
2026-11-17 11:19:19
Азийн “И-спорт” болон оюуны спортын анхдугаар наадамд 2027 онд зохиогдоно
2026-11-17 10:19:17
73-р сургууль “Зуунмод цом –2026” тэмцээнээс 4 мөнгө, 1 хүрэл медаль хүртжээ
2026-11-17 10:03:56
Зүүн аймгуудын нутгаар цасан шуургатай
2026-11-17 09:58:42
Жюү жицү-гийн дэлхийн аваргаас эгч, дүү хоёр алт, мөнгөн медаль хүртжээ
2026-11-17 09:38:38
Б.Одмандах Муслим Магомаевын уралдааны хоёрдугаар байрт шалгарлаа
2026-11-17 08:23:05
Пара таеквондо-гийн улсын аваргууд тодорлоо
2026-11-17 07:20:00
Жюү жицү-гийн дэлхийн аварга Б.Цолмонд хүндэтгэл үзүүлэв
2026-11-17 07:10:00
“ЗУНЫ ШӨНИЙН ЗҮҮД”, “ЖАРГААГҮЙ НАР”, “БИ ЭНДЭЭС ЯВАХГҮЙ” ТЭРГҮҮТЭЙ ЖҮЖГИЙН НАЙРУУЛАГЧ Ч.ТҮВШИН
2026-11-17 07:02:35
“ТОД МАГНАЙ” КИНОНЫ БОСОО ХЭЭР МОРИНЫ ЭЗЭН Ё.АЮУРЗАНА: САМСАА УУЖИМ, ХӨЛ, ШИЛБЭ БҮДҮҮН, САЙХАН НҮДТЭЙ ХЭЭР МОРЬ МИНЬ КИНОНД МӨНХӨРСӨН ДӨӨ
2026-11-17 07:00:37
Н.УЧРАЛЫН ЗАСГИЙН ГАЗРААС Д.БАТЛУТ, Б.ЭНХБАЯР ЯВЖ, Ж.ЭНХБАЯР СЭЛГЭГДЭЖ, Б.ЧОЙЖИЛСҮРЭН, Х.ГАНХУЯГ НАР ИРЭХ ТОХИРОО
2026-11-17 07:00:00
СЭТГҮҮЛЧДИЙГ ЗАЛХААН ЦЭЭРЛҮҮЛДЭГ "ПРАКТИК АЛБАДЛАГА" ГЭЖ ЮУ ВЭ
2026-11-17 07:00:00
АВЛИГЫН ГЭМТ ХЭРЭГТ НЭР ХОЛБОГДСОН АРДЫН НАМЫНХАН АЖЛАА ӨГЧ, ШАЛГУУЛАХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ
2026-11-17 07:00:00
ХОТЫН АВАРГААС ЭХЭЛСЭН ХОЛЫН МӨРӨӨДӨЛ
2026-11-17 07:00:00
ГАДААД ӨР 11 ИХ НАЯДААР НЭМЭГДЭХ УЛСЫН ТӨСВИЙН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-17 06:50:49
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |