• Өнөөдөр 2026-11-18

Б.Бундхорол дэлхийн хошой аварга болж, Э. Чойням мөнгөн медальтан болов

2026-11-18,   179

      АНЭУ-ын Абу Даби хотноо жюү жицү-гийн бүсний ангилалтай дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.  “AJP” холбооны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “Мастерс-3” ангиллын ягаан бүсний -77 кг-ын жинд барилдсан “Гаруда” академийн тамирчин Батжаргалын Бундхорол алтан медаль хүртлээ. Тэрбээр өмнө цэнхэр бүсний ангилалд аварга болж байсан юм. Ийнхүү Б.Бундхорол жюү жицү-гийн дэлхийн хошой аварга тамирчин боллоо.

   Харин “AJP” холбооны бүсний ангилалтай дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “Мастерс-1” ангиллын ягаан бүсний -120 кг-ын жинд барилдсан “Янгир хайрхан” компани, зэвсэгт хүчний 120-р анги, “Thunder bjj” академийн тамирчин, Төв аймгийн арслан Энхболдын Чойням мөнгөн медаль хүртлээ.


 

 


Б.Бундхорол дэлхийн хошой аварга болж, Э. Чойням мөнгөн медальтан болов
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188