• Өнөөдөр 2026-11-18

Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын нийслэл Рига хотноо ажиллажээ

2026-11-18,   180

      Монгол Улсаас Бүгд Найрамдах Латви Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Оюундарь 2026 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр Бүгд Найрамдах Латви Улсын нийслэл Рига хотноо ажилласан байна. Ажлын айлчлалын хүрээнд Элчин сайд Н.Оюундарь Бүгд Найрамдах Латви Улсын Парламентын тэргүүлэгчдийн гишүүн Рамона Петравича, Парламентын Төсвийн байнгын хорооны дарга Аива Виксна нартай уулзжээ. Уулзалтын үеэр Монгол, Латвийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр улсын парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн зэрэгцээ цахим засаглал, төрийн удирдлага дахь хиймэл оюун ухааны хэрэглээг нэвтрүүлэх, хөгжүүлэх чиглэлээр туршлага солилцох, хамтын ажиллагааны боломжийг эрэлхийлэх асуудлаар санал солилцсон байна.


 

 


Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын нийслэл Рига хотноо ажиллажээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188