Хил хамгаалах байгууллага үүсэн байгуулагдсаны 91 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ бол мятаршгүй эх оронч хилчдийн тэмцэл, ялалтын он жилүүд бөгөөд хилийн цэргийнхний туулж өнгөрүүлсэн түүхэн замнал бүр эх орны тусгаар тогтнол, ариун хилийн дээстэй салшгүй холбоотой. Тус албанд ажиллагсад эх орны, хилийн манаачид байдаг. Монгол Улсын торгон хил мөнхийн халдашгүй дархан байхад тэдний гүйцэтгэсэн үүрэг, оруулсан хувь нэмрийг үгээр хэлж, үзгээр бичишгүй. Хилчид байгаа учраас л бид өдөр бүрийг айх айдасгүй, амгалан тайван өнгөрүүлж чаддаг.
Хилчдийн цалин, хангамж нэг үеэ бодвол сайжирсан ч гэлээ энэ салбарт хэлж яримаар, засаж сайжруулмаар зүйл олон бий. Гэтэл ХХЕГ-аас жил бүр “Сэтгүүлчид торгон хилд”, “Зохиолчид торгон хилд” зэрэг аяныг зохион байгуулж, олон хүнд хүрэх боломжтой бүх сувгаар хилчин эрс, тэдний амьдрал, үүрэгт ажлыг “магтан дуулуулж”, “Монголын хил тайван байна” гэх үгтэй хэдэн нийтлэл, нэвтрүүлэг бэлтгүүлж, шүлэг бичүүлж уянгалуулдгаа хэзээ болих вэ?
Энэ жил л гэхэд сэтгүүлчдийг Монгол Улсын баатар, ахмад С.Лхагвадоржийн нэрэмжит ой тайгын бүсийг хамгаалдаг Хилийн цэргийн 0286 дугаар ангид авч очсон байх юм. Энэ тухай нийтлэл, нэвтрүүлэг ойрын өдрүүдэд хэд хэдэн хэвлэлээр цацагдлаа. Бүгд л “Монгол Улсын хил тайван байна. Хэл, хил, мал гуравтай байхад хэн баян, монгол баян” гэцгээсэн үг “урсгажээ”. Хилчин эрс маань дарга нарын дагуулж ирсэн хүмүүст муу, муухайгаа харуулахгүй гэсэндээ хамаг сайхан байдгаа дэлгэж, хамгийн сайхан үгсийг ч хэлжээ. “Хилийн баганаас цааш гишгэж үл болох, нааш гишгүүлж үл болох эх орон. Би хилчин эрсээрээ, албаараа, эх орноороо бахархдаг. 20 гаруй жил гэртээ шинийн 1-ний наран мандахыг хараагүй. Эх орныхоо дархан хил дээрээс энэ бүхнийг хардагтаа үргэлж талархдаг” гэх мэт.
Мэдээж хилчин эрс маань ажлаараа, албаараа, эх орноороо бахархалгүй яах вэ. Түүнийгээ ярих нь ч аргагүй. Гэхдээ хилчдийн жинхэнэ амьдралын гүн рүү орсон, алдаа, оноог нь дэнсэлсэн, хүүхдүүдийнх нь сурах хэрэгцээг нэхсэн, дарга нарыг нь ажлаа хийхийг шаардсан, гоёдсон магтаал, уран үгсээр “бөмбөгдөөгүй” сурвалжилга, бүтээл бидэнд хэрэгтэй байна. Үнэхээр тэгж сэтгүүлчид, зохиолчид, олны танил хүмүүсийг авч явж, хилчдийн амьдрал ахуйг нь харуулах, сурвалжлуулах, олон нийтэд хүргэх хүсэлтэй юм бол урьдчилж бэлтгэсэн хилийн ангиудаар явуулж, хэлэх үгийг нь зааж яриулмааргүй байна.
Хилийн цэрэг хэр баргийн аавын хүү, ээжийн охин ажилладаг алба биш. Хил дээр томилогдсон шинэхэн хилчин хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн, генералын мөрдэс мөрөөдөн ирээдүйн эхнэрээ дагуулан очдог ч цаг наргүй, хээр гандаж, хөдөө хөхөрсөн амьдралаас дагуулж ирсэн бүсгүй нь уйдаж “Хариад ирье” гэчихээд алга болдог гэлцдэг. Мөн хилчид хүүхдүүдээ ойролцоох төв суурин газрын цэцэрлэг, сургуульд бараадуулах агаад нэг бол хүүхдүүдээ бие даалгаж, эс бөгөөс эхнэр нь хүүхдүүдээ дагаж, эсвэл хамаатан садныдаа байлгадаг. Түүнчлэн төв суурингаас хэт алслагдсан газруудад олонх хилийн застав, анги, отряд байрладаг тул сүлжээ барьдаггүй бөгөөд утсаар ярихын тулд хэдэн зуун км газар туулж, сард 1-2 удаа сүлжээтэй газар очих нь мэдээллийн эрин зуунд хэнд ч амаргүй амьдрал. Тэр тусмаа багаасаа төв суурин бараадаж, хотод өссөн хүмүүст бол үгээр хэлэхийн аргагүй “там”. Мөн хилчдийг байнга нэг ангид ажиллуулдаггүй агаад нутаг “заагдаж” явах нь ч бий. Энэ мэт хилийн цэрэгт тулгамдаж байгаа асуудлуудыг бичээд байвал мундахгүй. Магад холбогдох албаныхан “Бид тэднийг зүгээр л дагуулж явдаг. Юу бичих нь тэдний эрх. Шүүмжилсэн ч болно шүү дээ” хэмээж болох юм. Хүний унаагаар явж, хүний хоол идэж байж шүүмжилж бичих нь юу л бол. Монгол хүн байна даа, нэрээ бодно. Харьяалагдаж байгаа байгууллагаа бодно. Үгүй ядаж, өөрийг нь аваад явж байгаа хүмүүсээ, гаргасан зардлыг нь бодно шүү дээ. Иймээс хил хамгаалах байгууллага 10 гаруй жил дамнан зохиолч, сэтгүүлч, олны танил эрхмүүдийг хилээр дагуулж яван хоосон магтуулдгаа болих хэрэгтэй.
| ХИЛИЙН ЦЭРГИЙНХЭН ХЭЗЭЭ БОЛТОЛ “ХИЛИЙН ТЭНГЭР ЦЭЛМЭГ БАЙНА” ГЭЖ МАГТУУЛАХ ВЭ |
|
"Хийн дулааны станц"-ын төсөлд 75 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах асуудлаар НИТХ-д дүгнэлт танилцуулна
2026-11-13 12:20:05
МХҮХ-ны төлөөлөгчид Сон Зихао, атташе Чан Вэньжэ нартай нөхөрсөг уулзалт хийлээ
2026-11-13 12:07:55
“Улсын нөөцийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүллээ
2026-11-13 11:24:47
“Манас” их сургуульд “Монгол Улсыг сурталчлах” арга хэмжээг зохион байгуулав
2026-11-13 11:20:42
Э.Одмаа шатар сонирхогчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-13 11:05:52
Б.Алтанцэцэг дэлхийн аваргаас мөнгө, Г.Бямбасүрэн хүрэл медаль хүртжээ
2026-11-13 10:04:29
“Гүрү Дорж” клубийн бага насны баг олон хотын тэмцээнд тэргүүлэв
2026-11-13 09:43:42
Хувийн хөрөнгө оруулалттай Саньаогийн атомын станц баригдаж эхэллээ
2026-11-13 09:16:02
2026-11-13 08:59:51
Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв
2026-11-13 08:28:45
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
ТӨР ТЭНГЭРТ ХАДСАН ӨНДӨР ҮНЭЭР БАЙР ШАХАЖ, ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА
2026-11-13 07:30:00
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ЗОРГООРОО ААШИЛЖ, ГҮНИЙ УСЫГ ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭДГИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |