Түшээдийн суудал, халдашгүй дархан эрхээр хамгаалуулах нь хүний амьнаас үнэтэй болчихжээ, улс төрд. Унтах нойр, идэх хоолоо хасаж “Манай гишүүнийг дэмжээрэй” гээд хөлөө цуцтал гүйсэн есөн амь нарт хорвоогоос буцчихлаа. Харамсалтай нь, нэг нь ч амиа алдсан иргэдийн төлөө толгой бөхийлгөж эмгэнэл илэрхийлэх хүн чанартай улстөрч энэ удаад байсангүй.
Тэр байтугай “Манайх биш, минийх биш” гээд амиа алдсан иргэдээс улаан цайм нүүр буруулж, булзааруулж, зугтаж байх. Зарим нь бүүр "Мэдэхгүй, танихгүй" гэдэг бэлэн үгээр ам хаагаад хариуцлагаас зугтах арга мэхтэй болчихжээ. Иргэдийнхээ амь насны төлөө харамсахаа больчихсон хүн чанаргүй нийгмийг бүтээх хүртлээ харалган болчихжээ, улстөрчид.
Асуудлын гол нь хэн гэдэг улстөрчийн ухуулагч байсан даа учир нь байгаа юм биш ээ. Тухайн нэр дэвшигчийн сонгуульт ажлын төлөө амиа өгөх хүртлээ зүтгэсэн зүтгэлийг нь тэд хүний ёсоор харсангүй. Гагцхүү сонгуулийн сурталчилгааны хугацаанд өөрийнх нь нэр хүнд унах вий гэдгээс үхтлээ айж, хар толгойгоо хамгаалаад үлдсэн, сэтгэлгүй улстөрчид бий болсон гэдгийг л харж болохоор байна.
Цаашлаад Сонгуулийн хуульд асар том хуулийн цоорхой үүссэн байж болзошгүй байгааг энд давхар сануулах гэсэн юм. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчийг улс төрийн шийдвэрээр байна уу, өөрийнх нь хүсэлтээр байна уу аль нь ч байсан сонгуульд нэр дэвшсэн л бол буцааж татах хуулийн зохицуулалт байхгүй гээд цагаан дээр хараар дурайтал биччихжээ. Тодруулбал, Сонгуулийн тухай хуулийн 32.13-т зааснаар Нэр дэвшигчээр бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш нэр дэвшигчээс татгалзахыг хориглоно гэж заасан.
Нэг ёсондоо энэ хуулийн заалтаар УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг Сонгуулийн ерөнхий хороо албан ёсоор бүртгэсэн л бол сонгуулийн сурталчилгааны хугацаанд хулгайч, дээрэмчин болсон ч хуулийн цоорхойгоор халхавчлуулж, цаашлаад УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхээр хамгаалуулж мэдэх хариуцлагагүй зохицуулалт байна.
УИХ-Д НЭР ДЭВШИГЧИД УИХ-ЫН ГИШҮҮН ШИГ ХАЛДАШГҮЙ ДАРХАН ЭРХТЭЙ ЮҮ

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35.2-т Зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэргийн болон зөрчлийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд нэр дэвшигчид холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон зөрчил шалган шийдвэрлэх дараах ажиллагаа явуулахыг хориглоно гэх заалт бий. Ингээд харахаар УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн бол УИХ-ын гишүүний адил халдашгүй дархан эрхтэй болж байгаагаас ялгаагүй хуулийн эрх зүйн орчин энд байна. Сонгууль болгоны өмнө л Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулдаг гэх шүүмжлэл байсаар ирсэн ч нэр дэвшигчийг татах талаарх ямар зохицуулалтгүй явж ирсний уршигаар өнөөдөр улстөрчид, сонгуульд горилогчид улс төрийн, ёс зүйн ямар хариуцлага хүлээх боломжгүй болж байгаа бодит жишээг бид нүдээрээ харлаа. Цаашлаад хуулийн цоорхойн ард дарагдаж үлдсэн асуудлууд ч байхыг үгүйсгэхгүй юм.
(1).jpeg)
Хэдийгээр уг хэргийн үнэн мөнийг хууль шүүхийн байгууллагаас тогтоох ч улс төрийн нам ёс зүйн хариуцлага хүлээх, нэр дэвшигчид хариуцлага тооцох эрх зүйн зохицуулалт үгүйлэгдэж байна. МАН-аас гаргасан энэ улс төрийн шийдвэр нэр төдий мэдэгдэл болж, харин ч ард түмнээс оноо аваад үлдэж мэдэх вий гэдэг болгоомжлол эргэлзээ олны дунд үлдээ.
Нөгөө талаараа энэ асуудал нийгэмд гарсан нэг дуулианаар нөгөөг нь дардаг дараад өнгөрөөдөг ужгирсан арга барилаар замхраад үлдэх вий дээ. Тиймээс улс төрд үүссэн энэ хуулийн цоорхойг нэн даруй нөхөх шаардлагатай байгааг дахин сануулъя. Өөрөр хэлбэл, хэрэгтэн байсан ч нэр дэвшилтээс таталгүй, дархан эрхээр хамгаалуулж мэдэх хуулийн цоорхойг нөхье, СЕХ-ны дарга аа.
Ийм эмгэнэлт явдал удаа дараа давтагдсаар байвал төрийн эрхэнд суух түшээд нь хүн чанаргүй, ёс суртахуунгүй, амиа хичээгчдээр дүүрэх биз. Тиймээс л сонгуулиар мянган сайхан амлалт өгч, улсын хөгжил, эдийн засаг, төрийн бодлого ярьдаг ч хүн чанаргүй улстөрчдөөс татгалзах цаг нь болжээ гэдгийг сануулах гэсэн юм.
Угтаа бол сонгуулийн санал өгөхөд ганцхан өдөр үлдсэн байна. Угтаа бол улстөрчдийг нэн тэргүүнд хэлсэн амлалт, уран цэцэн үгнээс нь илүүтэй хүн чанар, ёс суртахуунаар нь эрэмбэлэх өдөр ирчихсэн гэсэн үг. Ийм л цаг хугацаанд иргэд сонгуульдаа оролцож, хэрсүү сонголт хийх нь ирээдүйд юу юунаас илүү чухал байна.
| ХҮН ЧАНАР, ЁС СУРТАХУУНЫГ ДЭНСЛЭХ ӨДӨР |
|
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |