Нүүрсний хулгайн сонсгол хойшлох тусам хэрэгт холбогдогч нар тохиролцоонд хүрч, уснаас хуурай гарах хүмүүсийн тоо улам бүр нэмэгдэнэ дээ. Тиймээс л УИХ нүүрсний хулгайн сонсголоо цаг алдалгүй явуулж, асуудлын ард нэг мөр гармаар байгаа юм. Аль өнгөрсөн хавраас хойш дуншсан нүүрсний хулгайн сонсголыг мөрдөн шалгах ажиллагааны нууцтай холбоотой явуулах боломжгүй гэж хойшлуулсаар өнөөдөр найр наадамтай давхцаад мартагдах шахаж байна. Ерөөсөө сонгуулиас өмнө нүүрсний сонсголыг явуулахгүй байх ашиг сонирхол ч улстөрчдийн олонхид бий.
Бүхэл бүтэн улсын эдийн засгийг дээрэмдэн тонож, их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэх энэ асуудлыг ул суурьтай, нухацтай авч үзэх зайлшгүй шаардлага байгаа юм. Ингэхийн тулд нүүрсний сонсголыг олон нийтэд нээлттэй явуулж, иргэдийг мэдэх эрхээр хангах, хэн нэгэн нь уснаас хуурай гарах боломжийг олгохгүй байх нь чухал байна. Хөгжлийн банкны хэрэг хөгө чирч шүүх хуралдаанаар ганц нэгхэн улстөрчийн толгойг “тоншоод” бусдынх нь толгойг элээд өнгөрөөсөн. Гэхдээ Хөгжлийн банкны хэргээр нийтийн сонсгол явуулсандаа эргэн төлөгдөх зээлийн хэмжээ нэмэгдэж, иргэд хэн хэн бэ гэдгийг дүгнэж цэгнэхтэйгээ болоод үлдсэн. Нүүрсний хулгайн хэрэг ч Хөгжлийн банк, ЖДҮ-гийн хэрэг шиг хөгийн юм болоод өнгөрөхийг үгүйсгэхгүй. Гэвч нийтэд нээлттэй болно, хэлсэн дээ хүрнэ гэдэг улс төрийн соёлыг энэ мэтээр эхлүүлчивэл ирээдүйд хэрэгтэй юм даа.
Нүүрсний хулгайн хэрэгт холбоотой 17 нэрсийг анх Засгийн газраас танилцуулан зарлаж байсан бол өдгөө гурван ч УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгаж, нэг гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх шаардлаггүй хэмээн шалгаж байна. Яллагдагчаар татагдан шалгуулж байгаа УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы хэрэг шүүх рүү шилжиж зүйл анги нь нэмэгдсэн гэх мэдээллийн саяхан хууль хяналтын байгуууллагаас мэдээлсэн. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарыг гэмт бүлэг байгуулах түүнд элсэх, хахууль авах, өгөх, мөнгө, угаах, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, худал мэдүүлэг өгсөн, гэрчид хууль бусаар нөлөөлөх гэсэн зүйл анги нэмэн шалгаж байгаа гэх. Улмаар Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, Д.Ариунболд нарын цагдан хорих хугацааг дахин сунгаснаар нүүрсний хулгайн хэргийг түр зуур аргацааж байгаа.
Цаана нь мөнөөх нэр холбогдсон 17 улстөрч, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгаж байгаа Д.Бат-Эрдэнэ нар болон улс УИХ-аас нэр холбогдсон бусад гишүүдийн хэрэг хаана яваа нь тодорхой хэвээр байна. Тэр байтугай “Ээжийнхээ биеийг эмчлүүлэх” нэрээр гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзсэн ч нүүрсний хулгайн хэрэгт яллагдагчаар татан шалгуулж байгаа УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын хэрэг ч сураггүй боллоо.
УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат саяхан Архангай аймгийн 100 жилийн наадамд уригдан хүндэтгэлийн хойморт заларч, түүгээрч зогсохгүй наадмын үйл ажиллагаанд шүлэг уншиж мэндчилгээ дэвшүүлж харагдана лээ. Мөн нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Говь-Алтай аймгийн 100 жилийн наадамд очиж, хүндэт зочны хойморт заларсан удаатай. Энэ мэтээр нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон гишүүд найр наадмыг хойморт заларсан шигээ санаа амар сэтгэл амгалан явж байна.
Ерөнхий сайдын зүгээс нүүрсний хулгайн асуудлаар намын гишүүдээ “шахаж” эхэлсэн гэх яриа ч бий. Түүнчлэн намын гишүүд нь ил далдаар нүүрсний хулгайн хэргээс бултаж, булзааруулж, зарим нь намын даргынхаа эсрэг ажиллаж эхэлсэн гэдэг. Тодруулбал, УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх үеэр нууц санал хураалт эвгүйдэж, өөрөө чуулганы хуралдаанд орж суугаад ч нэг гишүүн нь сугарч үлдсэн удаатай.
Тиймээс УИХ дээр нээлттэй сонсгол явуулахад Их хурлын гишүүд ихээхэн дургүйцэж, бултаж, булзааруулах арга саам эхнээсээ хэрэглэж эхэлсэн гэнэ. Харин Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хулгайн асуудлаар ард түмнээс дэмжлэг авахад ч бэлэн намынхаа гишүүдийг шавдуулж эхэлсэн сурагтай. Тэрбээр Сар шинийн өмнөхөн хэвлэлд яриа өгөх үеэрээ “Авлигатай тэмцэх амаргүй. Бид шаардлагатай бол ард түмнээсээ дэмжлэг” авна гэх агуулгатай яриаг өгч байлаа. Хэдийн Засгийн газар нүүрсний хулгайн асуудлаар шүгэл үлээсэн ч өнөөдөр МАН доторх улс төрөө дийлэхгүй, нүүрсний хулгайн хэргийг ор үндсээр тасалж чадахгүй л сууна.
Эндээс харахад нүүрсний хулгайн асуудлыг хэдхэн улстөрчөөр туг дахиад өнгөрөх бодол ч байх шиг байна эрх баригч намынханд.
| МАН ДОТОРХ УЛС ТӨР БУЮУ НҮҮРСНИЙ СОНСГОЛОО ХОЙШЛУУЛАХ ЦААД ШАЛТГААН |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |