Ерөнхий сайд Алтан загасны үлгэрт гардаг эмгэн шиг л болчихлоо доо. Засгийн газраа хүчтэй байлгах гэж “дан дээл”-тэй зарим сайдаа “давхар дээл”-тнүүдээр сольж, сайдынхаа тоог ч нэмээд амжсан. Одоо “дан дээл”-тэй сайд нар нь Ерөнхийлөгчийн гэгдэх цөөн хэдэн хүн л бий. Гэтэл Ерөнхий сайд намын гишүүдээсээ Засгийн газраа улам томруулаад бүх сайддаа “давхар дээл” өмсүүлмээр байгаагаа уламжилжээ.
(1).jpg)
Мэдээж сайдын суудал горилж байгаа гишүүдийн хувьд энэ ч таатай мэдээ байж таарна. “Дан дээлт”-нүүдийг явуулах төлөвлөгөөт ажиллагаа ч явж, “хар пи-ар” хийж байгаа гэх нь бий. Харин “дээлээ давхраалахыг” хүсэгчид, Ерөнхий сайд болон Хэрэг эрхлэх газрын даргын үүдийг ээлж дараалан сахиж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг ногоон гэрлээр батлуулах ам өчгөө өгцгөөж эхэлсэн сурагтай. Тиймдээ ч одоогийн “дан дээл”-тэй сайд нараас төрхөмдөө буцах эхний ээлжийн дөрвөн хүний нэр тодорсон гэх дуулиан олны дунд яваад эхэллээ.
Сүүлийн үед Ерөнхий сайдын чихнээс хамгийн их хонх уяж байгаа нь Эрүүл мэндийн сайд С.Энхболд. “Цар тахлын үед эрүүл мэндийн салбарт мэргэжлийн хүн томилох хэрэгтэй” гэж шалгарч гарсан “битүү морь” С.Энхболд байсан. Гэвч түүнийг сайдын суудалд очсоны дараах эрүүл мэндийн салбарт хийгдсэн томилгоо, халаа сэлгээний асуудал нэлээд дуулиан дагуулж байгаа. Тухайлбал, саяхан өрнөсөн Өргөө амаржих газрын даргын дуулиан С.Энхболд сайдын суудлыг нэлээн сайн ганхуулаад амжсан.
Гэхдээ УИХ-аар ирэх оны төсвийн төслийг хэлэлцүүлж байгаа, Хөгжлийн банкны дуулиан дарагдаагүй байгаа энэ үед сайдын халаа, сэлгээ хийх нь тохиромжгүй гэж үзсэн байх. Тиймдээ ч ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийн орны сайдыг хуулийн хугацаанд нь томилоод сайдын суудлын халаа сэлгээг түр хойш тавив. Өргөө амаржих газартай холбоотой дуулианы үеэр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан "Цахим орчинд гарсан дуулиан болгоноор сайдаа чөлөөлөөд байж болохгүй" гэж сэтгүүлчдийн амыг таглаад, С.Энхболдын “хамгаалж” үлдсэн.
Харин С.Энхболд сайдтай хамт төрхөмдөө буцах сайд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр байж мэдэх. Тодруулбал, өнгөрсөн хугацаанд батлан хамгаалахын салбарт цэргүүд амиа алдсан, дарамт, шахалтад орсон гэх хэргүүд ээлж дараалан гарч, Г.Сайханбаяр сайдын сайдын чихнээс чамгүй хонх уяж байгаа. Г.Сайханбаяр сайд ч хариуцлагын сэлмэнээс холуур явж, нийтэд ч төдийлөн ил гардаггүй, сул сайд нарын нэг байна. Гэхдээ өнгөрөн намар хийсэн “давхар дээлтэй” сайд нарыг томилоход тогтож үлдсэн азтай нэгэн. Хэдий түүнийг эхний ээлжид үлдээсэн ч салбарт нь нэг л асуудал тулгарвал явуулахад бэлэн байж мэднэ.
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатарын суудал ч тогтворгүй байгаа. Түүний тухайд салбарын сайдаар томилогдсоноосоо хойш хамаарал бүхий этгээдүүдээрээ барилгын тендерийг түүж байгаа гэх баримтууд ч бий.
Түүний сайдын суудлыг солих асуудал өнгөрсөн сараас яригдаж эхэлсэн бөгөөд энэ тухайд тэрбээр “Солих ёстой бол солино биз. Манай салбар либералчлагдсан салбар” гэх тайлбарыг өгч байсан удаатай.
“Дан дээл”-тэй сайдын суудлаас буух дараагийн сайд нь Соёлын сайд Ч.Номин байх уу гэх таамаг ч олны дунд бий. Сайдын суудалд очихоос л хэл, аманд өртсөн Соёлын сайдын тухайд олны таамагласнаас сайдын суудалдаа удаан тэсэж байгаа. Гэхдээ түүнийг Засагт авч үлдэх сонирхол томчуудын дунд байхыг үгүйсгэхгүй юм.
Мэдээж Ерөнхий сайдын танхимд гарын арван хуруунд багтах цөөн хэдэн "дан дээлт"-нүүд бий. Үндсэндээ дээрх дөрвөн сайдаас гадна Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Байгал орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нарын "давхар дээл"-ний асуудлыг нэг мөр шийдэх магадлал өндөр байгаа.
(2).jpeg)
Одоогоос яг жилийн өмнө “Засгийн газарт халаа, сэлгээ хийхгүй, энэ бүтцээрээ бүх асуудлаа даваад гарна” гээд чуулганы индэр дээрээс мэдэгдэж байсан Ерөнхий сайдын ам өчиг алга урвуулахын дайтай эргэж, жилийн дотор салбарын сайд нарыг хоёр, гурваар нь сольж амжлаа. Уг нь бол өмнөх Ерөнхий сайдын эхлүүлсэн жишгээр Засгийн газар сайд нарынхаа алдааг танхимаараа хүлээдэг байя гэх улс төрийн соёлыг МАН эхлүүлж байгаагаа мэдэгдэж байсан. Даанч энэ амлалт нэр төдий байсан бололтой. Ингээд л ээлж дараалан сайд нараа явуулсаар Л.Оюун-Эрдэнэ анх бүрдүүлсэн танхимаа тарааж орхилоо доо.
| ЗАСАГТ ЗАСВАР ОРОХ СУРАГ |
|
Ц.Батбаяр олимп, дэлхийн медальт Ираны тамирчинтай барилдлаа
2026-10-26 16:56:11
Нөмрөгийн дархан цаазат газрын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна
2026-10-26 16:30:50
Л.ЭНХ-АМГАЛАН: 12 хүүхдэд нэг компьютер оногдож байна
2026-10-26 15:34:24
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАНА
2026-10-26 15:25:05
ЯПОН УЛСЫН ЗГХЭГ-ЫН ЕНБД К.МИНОРУ: Японы Засгийн газар Монголын түймэрт өртсөн газар нутгийг сэргээхэд хамтарч ажиллана
2026-10-26 15:05:32
Самбо бөхийн хотын аваргын тэмцээнд “Winner” клубийн тамирчид амжилттай оролцлоо
2026-10-26 15:00:35
"Монгол морь-2026" наадмын тэргүүн байрыг Д.Энхбаяр хүртлээ
2026-10-26 14:59:38
ШИНЭ НОМ: АНИР ГҮМ ДУНДУУР
2026-10-26 14:30:00
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН АЯН – 2026” ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-10-26 13:16:51
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ ТАВАН ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |