• Өнөөдөр 2026-11-18

Ц.ИДЭРБАТ: 1990 оноос хойших хамгийн өндөр ургацыг энэ жил авлаа

2026-11-18,   121

        Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.

    Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат "Өнөөдрийн хуралдаанаар 2026 оны намрын ургацын байдлыг танилцууллаа. Энэ жилийн хувьд Монголын газар тариалан эрхлэгчдийн хөдөлмөрийн үр дүнд Засгийн газраас цаг үеийн холбогдолтой нэлээд олон арга хэмжээг газар тариаланчтайгаа зөвшилцөсний үр дүнд бид 1990 оноос хойших хамгийн өндөр ургацыг энэ онд хурааж авлаа гэсэн дүн мэдээ гарсан байна. Засгийн газрын хувьд байгуулагдсан цагаасаа эхэлж, газар тариалангийн салбар руу онцгой анхаарлаа хандуулж, энэхүү салбар дээр гарсан хүндрэлүүдийг хурдан давж гарч, хаврын тариалалтыг хугацаанд нь эхлүүлэх том зорилгын хүрээнд тариаланчдын өмнө тулгамдсан зээлийн асуудлыг шийдвэрлэж, 910 иргэн, аж ахуй нэгж 139.7 тэрбум төгрөгийн эргэлтийн зээлийг энэхүү аж ахуй нэгжүүдэд олголоо. Мөн хаврын тариалалтын үеэр шатахууны асуудал ид эхэлж байсан цаг үед тасралтгүй үйл ажиллагааг нь явуулах чиглэлээр 1245 иргэн, аж ахуй нэгжид түлш, шатахууныг 3400 төгрөг буюу тухайн үеийн хамгийн бага ханшаар нийлүүлж ажилласны үр дүнд 1.4 сая тонн ургац хурааж авснаас 574 мянган тонн үр тариа, үүнээс 520 орчим мянга нь улаан буудай, 170 орчим мянган тонн төмс, 110 орчим мянган тонн хүнсний ногоо, 394 мянган тонн тэжээлийн ургамал, 57 мянган тонн тосны ургамал хурааж авч чадсан байна. Үүний үр дүнд Монгол Улсын хүн амын гурил, тос, хүнсний ногооныхоо 80 орчим хувийг хангаж чадлаа" гэв. 


Ц.ИДЭРБАТ: 1990 оноос хойших хамгийн өндөр ургацыг энэ жил авлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188