Зарим жүжигчин дүр бүтээдэг. Харин зарим нь дүрийг амьдруулдаг. Үзэгчид тэдний нэрийг мэдэхгүй байж болох ч бүтээсэн дүрийг нь хэзээ ч мартдаггүй. Б.Балжинням бол тийм жүжигчдийн нэг. Сүүлийн жилүүдэд тэр монголын кино урлагт эсрэг дүрийн шинэ өнгө төрхийг бий болгож, үзэгчдийн зэвүүцлийг хүргэсэн эсрэг дүрүүд бүтээж байна. Б.Балжинням 2015 онд СУИС-ийг Монгол Улсын Гавьяат жүжигчин Л.Дэмидбаатар агсаны удирдлага дор төгссөн. Оюутан байхдаа “Тагнуулч аав” кинонд аавтайгаа хамт тоглож, урлагт өөрийгөө танилцуулсан. Үүний дараа “Дурлах санал” уран сайхны кино болон “Live” театрын анхны бүтээл болох “Устгал” жүжгийн продюсероор ажилласан.

Алдартай жүжигчний хүүхэд байна гэдэг давуу тал гэхээсээ илүү хариуцлага байдаг. Үзэгчид үргэлж харьцуулж, аавынх нь амжилтаар хэмждэг. Харин Б.Балжинням энэ сорилтыг тойрч биш, туулж гарсан. Тэр “Б.Балжиннямаас өөр хүнийг гаргаж ирж чадвал жүжигчин болсоны хэрэг тэр байх. Аав минь миний шүтдэг жүжигчний нэг. Би аавтайгаа адилхан төрхтэй байсан ч яг тийм уран бүтээлч байж чадахгүй. Хэрвээ аав жүжигчин байгаагүй бол би урлаг руу орохгүй байсан байх. Ухаан орсон цагаасаа л зураг авалт, жүжгийн бэлтгэлд аавыгаа дагаж явдаг байлаа. Аавыг хүмүүс МУГЖ Д.Бямбацогт гэхээсээ илүү “Ноён солиот” гэж ярьдаг. Жүжигчин хүний хүсэж зүйл тэр л байх” гэж байсан.
Найруулагч Б.Баттулгын бүтээл “Татар” киноны Кубана бол Б.Балжиннямын уран бүтээлийн хамгийн онцлох дүрүүдийн нэг. Кубана нүүрэндээ инээмсэглэл тодруулж байгаад ч хүнийг хорлож чадах овжин нэгэн. Гэвч тэр зөвхөн муу хүн биш. Сэтгэлийнхээ гүнд ганцаардал, хайр халамжаар дутагдсан эмзэг ертөнцийг тээж явдаг. Тиймээс үзэгчид түүнийг үзэн ядах эцэст нь өрөвдөхөөс өөр аргагүй болдог. “Та нар нэг үнснээсээ дахин төрдөг шувуу шиг юм аа” гэх Кубана үг супер.
Б.Балжиннямын бүтээсэн дүрүүдийг ажиглавал тэд бүгд дотоод зөрчилтэй хүмүүс байдаг. “Шинжээч” кинонд хардалтаасаа болж амьдралаа сүйтгэж буй залуугийн дүрийг бүтээсэн. Найзыгаа уучилсан мэт хоржин харцны цаадах зэвүүцлийг харин ч нэг гарамгай гаргаж харагдсан. Гражнаасаа буу агсаж найзыгаа алхаар завдахдаа эхнэрээ хөнөөж. Цөхөрч, хорссондоо өөрийгөө хоёр удаа буудаж байгаа нь ямар зэвүү хүрэм байсан гээч. Үзэгчид түүний дүр бүрийн доторх уур хилэн, шаналалыг мэдэрч чаддаг нь жүжиглэлтийн ур чадвартай нь холбоотой. Харин “Харанхуйгаас сонсогдох орь дуу” кинонд бүтээсэн шоронгийн харгалзагчийн дүр нь бас л зэвүүцэм. Хадааныг харж шүлсээ гоожуулж, өлсгөлөн бар мэт харах харц. Эцэст нь гарт амиа алдаж буй мөч. Хэдхээн сценд багтаагаад бачууруулаад үхэж байгаа юм. Тэр хурц харц, нүүрний хувирал, дуу хоолойн өнгө, биеийн хөдөлгөөнөөрөө дүрээ тэгж сайн гаргаж чаддаг залуу уран бүтээлч. Түүний бүтээсэн эсрэг дүрүүд хэтрүүлэгтэй биш, бодит байдаг. Магадгүй тийм учраас үзэгчдэд айдас төрүүлж, бас итгүүлж чаддаг биз ээ.

| ЭСРЭГ ДҮРИЙГ ЭЗЭГНЭЖ ЭХЭЛЛЭЭ, Б.БАЛЖИННЯМ |
|
Ц.Батбаяр олимп, дэлхийн медальт Ираны тамирчинтай барилдлаа
2026-10-26 16:56:11
Нөмрөгийн дархан цаазат газрын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна
2026-10-26 16:30:50
Л.ЭНХ-АМГАЛАН: 12 хүүхдэд нэг компьютер оногдож байна
2026-10-26 15:34:24
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАНА
2026-10-26 15:25:05
ЯПОН УЛСЫН ЗГХЭГ-ЫН ЕНБД К.МИНОРУ: Японы Засгийн газар Монголын түймэрт өртсөн газар нутгийг сэргээхэд хамтарч ажиллана
2026-10-26 15:05:32
Самбо бөхийн хотын аваргын тэмцээнд “Winner” клубийн тамирчид амжилттай оролцлоо
2026-10-26 15:00:35
"Монгол морь-2026" наадмын тэргүүн байрыг Д.Энхбаяр хүртлээ
2026-10-26 14:59:38
ШИНЭ НОМ: АНИР ГҮМ ДУНДУУР
2026-10-26 14:30:00
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН АЯН – 2026” ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-10-26 13:16:51
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ ТАВАН ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |