“Сэтгэлийн тооноор уулс гэрэлтэнэ
Сэмээрхэн дотогшоо нулимс бөмбөрнө
Долоон өртөөнөөс дэргэд минь зүмбэрлэсэн
Дорнын намуухан Отгонтэнгэр минь
Хангай байтлаа хаан эцэг шиг
Хантааз хүрмэнд минь багтаж түшдэг дээ
Отгонтэнгэр минь” хэмээх энэхүү дуу нь зөвхөн завханчуудын төдийгүй монголчуудын дуулах дуртай, хайртай дууных нь нэг болсон билээ. Тус дууны үгийг Төрийн соёрхолт, СГЗ Ц.Бавуудорж, аяыг нь Ардын жүжигчин С.Батсүх зохиосон байдаг. Бид "Дуу төрсөн түүх" булангийнхаа энэ удаагийн дугаарт тус дууг онцолж байна. Харин энэ дуу хэдий хугацаанд хэрхэн бүтсэн талаар Ардын жүжигчин, дуучин С.Батсүхтэй холбогдож, тодрууллаа. Тэрбээр "Би Төрийн соёрхолт, СГЗ Ц.Бавуудоржийн олон сайхан дууг нь дуулж, хэд хэдэн шүлгэнд нь аялгуу хийсэн. Бидний хамгийн анхны бүтээл бол 1994 онд гаргасан "Намрын бороо" дуу юм. "Дорнын намуун Отгонтэнгэр" дуу бол миний хоёр дахь аялгуу. Би Завхан аймгийн театрт байхдаа тус дуунд ая хийж байлаа. Тухайн үед шүлэг уншаад дуусах хэмжээний тийм л богинохон хугацаанд би аялгууг нь хийсэн. Өөрөөр хэлбэл, тэр шүлэг аятайгаа надад ирсэн гэсэн үг. Би аялгууг нь зохиосон юм уу, надаар зохиолгосон юм уу мэдэхгүй. Аливаа уран бүтээл өөрийн гэсэн хувь заяатай байдаг. Тэр дууны шүлгийг Ц.Бавуудорж зохиосон уу, Ц.Бавуудоржоор зохиолгох хувьтай байсан уу гэдэг өөр ойлголт шүү дээ. Тиймээс би тэр бүтээлийг "яаж хийх вэ" гэж удаан хугацаанд бодоогүй. Шууд л хийчихсэн.

“Сэтгэлийн тооноор уулс гэрэлтэнэ
Сэмээрхэн дотогшоо нулимс бөмбөрнө
Долоон өртөөнөөс дэргэд минь зүмбэрлэсэн
Дорнын намуухан Отгонтэнгэр минь
Хангай байтлаа хаан эцэг шиг
Хантааз хүрмэнд минь багтаж түшдэг дээ
Отгонтэнгэр минь” шүлгийг нь ингээд л уншиж дуусахтай зэрэгцээд ая нь "төрсөн" гэсэн үг. Энэхүү сайхан дууг минь олон түмэн их дуулдаг болжээ. Төрийн ордны өмнө 999 морин хууртай дуулж, дүрсийг нь клипэнд оруулж байсан. Мөн энэхүү дууг сүүлийн үед бөхчүүд их дуулдаг болсон байна лээ. Сая болсон Отгонтэнгэр хайрханы тахилга дээр энэ дууг надаар дуулуулах гэж урьсан. Тэгээд би хайрханыхаа өвөрт олон түмнийхээ өмнө дуулж байхад энэхүү дууг хүмүүс сүсэглэж, залбирч дуулдаг болсон нь надад мэдрэгдсэн. Би анх удаа Отгонтэнгэр хайрханыхаа тахилга дээр энэ дуугаа дууллаа, сайхан байлаа. Тахилга дээр олон хүн цугларсан. Отгонтэнгэр хайрханы ойр орчим ган ихтэй байсны улмаас тоос шороо их боссон. Хүмүүс түүнийг нь "Хайрхан минь бидэнтэй сайхан тамхилж байна" хэмээн зөөлрүүлж, цайлгаж ярьж байна лээ. Бас "Дорнын намуун Отгонтэнгэр" дуугаа дагаж дуулах нь авшигтай сайхан байсан байх. Ц.Бавуудорж аравдугаар ангиа төгсөөд удаагүй байхдаа надтай анх уулзаж байсан санагдана. Мундаг шүлэг бичдэг гээд ойр дотныхондоо танигдчихсан урт үстэй залуу надтай уулзаж, "Дорнын намуун Отгонтэнгэр" шүлгээ өгч байсан юм. Түүний дараа
"Өвлийн зөөлөн цас заамаар урсахаар
Өвснөөс өөрцгүй тансагаа мэдэрдэг дээ
Өлмий мялаасан аригхан өнгийг
"Гэрэл, сүүдэр хоёроор нь багшлуулсан болохоор
Гэнэхэн энэ орчлондоо өртэй юм би
Өөрийн бүхнээ би та нартаа дуу болгон нисгэлээ шүү
Үлэмжийн хорвоог туулахад нөмөр болсон бол баярлалаа
Ааш нь олддоггүй орчлонг
Аргадах л гэж дуулдаг даа" хэмээх "Сэтгэл минь чиний анд" дуунд нь аялгуу хийж өгсөн. Мөн
"Малгайг минь засдаг мутартай л хүн дээ би
Магнайдаа хүргэдэг судартай л хүн дээ би
Сургаал хэлдэг ижийтэй хүн дээ би
Сунаж мөргөдөг тэнгэртэй хүн дээ би" хэмээн үгийг зүгээр ч нэг биччихгүй байх аа. Түүний шүлгүүд одоогийн нийтийн дууны шүлгүүдээс яруу тансагаараа онцгойрч, ялгарч байдаг. Ц.Бавуудорж бол цаанаа л нэг амьтай, амьсгаатай юм шиг шүлэгтэй хүн шүү дээ. Шүлгээ бясалгаж бичдэг болохоор уран бүтээл нь шүншигтэй болдог гэж боддог. Би сайхан дуулах гэж ч хичээдэггүй. Өөрийнхөө чин сэтгэл, мөн чанараараа дуулахыг хичээдэг. Тийм ч учраас миний дуунууд олон түмэнд хүрч, тэд миний зүрх сэтгэлд зориулж алга ташдаг болов уу гэж боддог доо. Би өөрийнхөө зохиосон дуунуудыг дуулах дургүй байдаг юм. Тийм болохоор бусад дуучдаар дуулуулахыг илүүд үздэг. Харин "Дорнын намуун Отгонтэнгэр" дуугаа зориуд өөрөө дуулдаг юм" гэв.
ДОРНЫН НАМУУН ОТГОНТЭНГЭР
Үг Ц.Бавуудорж , Ая С.Батсүх
Сэтгэлийн тооноор уулс гэрэлтэнэ
Сэмээрхэн дотогшоо нулимс бөмбөрнө
Долоон өртөөнөөс дэргэд минь зүмбэрлэсэн
Дорнын намуухан Отгонтэнгэр минь
Хангай байтлаа хаан эцэг шиг
Хантааз хүрмэнд минь багтаж түшдэг дээ
Отгонтэнгэр минь
Гөрмөл суран чөдрөө тасчаад
Гүйгүүл адуу ч нутгаа тэмцэнэ
Санахын элгэнд ижилдэн байдаг
Сарны дөлгөөхөн Хөх тэнгэр минь
Дэлхий байтлаа хадагтай сүү шиг
Дээлтэй хүмүүн сүлдэнд буудаг
Хөх тэнгэр минь
Цэнхэр замбуулинд дахин мэндэлмээр
Цэцгийнх нь үнэрт нутгаа тэмцэнэ
Луун суудалтай суварга ууландаа
Лусын гөрөөс шиг цахилан очно оо би
Тэнгэр байтлаа тэргэл сар шиг
Тэрлэг дээлэнд минь багтаж түшдэг дээ
Хөх тэнгэр минь...
| С.БАТСҮХ: "ДОРНЫН НАМУУН ОТГОНТЭНГЭР" ДУУГ ХҮМҮҮС СҮСЭГЛЭЖ, ЗАЛБИРЧ ДУУЛДАГ БОЛСОН БАЙНА ЛЭЭ |
|
Ц.Батбаяр олимп, дэлхийн медальт Ираны тамирчинтай барилдлаа
2026-10-26 16:56:11
Нөмрөгийн дархан цаазат газрын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна
2026-10-26 16:30:50
Л.ЭНХ-АМГАЛАН: 12 хүүхдэд нэг компьютер оногдож байна
2026-10-26 15:34:24
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАНА
2026-10-26 15:25:05
ЯПОН УЛСЫН ЗГХЭГ-ЫН ЕНБД К.МИНОРУ: Японы Засгийн газар Монголын түймэрт өртсөн газар нутгийг сэргээхэд хамтарч ажиллана
2026-10-26 15:05:32
Самбо бөхийн хотын аваргын тэмцээнд “Winner” клубийн тамирчид амжилттай оролцлоо
2026-10-26 15:00:35
"Монгол морь-2026" наадмын тэргүүн байрыг Д.Энхбаяр хүртлээ
2026-10-26 14:59:38
ШИНЭ НОМ: АНИР ГҮМ ДУНДУУР
2026-10-26 14:30:00
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН АЯН – 2026” ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-10-26 13:16:51
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ ТАВАН ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |