“Orange” энтертайнмент, VOO, “Absolute” пикчерсийн хамтын бүтээл “Харанхуйгаас сонсогдох орь дуу” олон ангит кино үзэгчдийн сонирхлыг татсаар байна. “Orange” энтертайнментийн 10 жилийн ойд зориулсан бүтээсэн эл олон ангит кино зургаан ангитай. П.Дэлгэрбаяр найруулж, гол дүрүүдэд МУГЖ Д.Ганцэцэг, жүжигчин Б.Батмэнд, балетын жүжигчин Б.Мөнхнаран нар тогложээ. “Харанхуйгаас сонсогдох орь дуу” кино хүмүүсийн тэр бүр ил гаргаад байдаггүй амьдралын харанхуй тал, эмэгтэйчүүдэд тулгардаг сэтгэл зүйн болон нийгмийн дарамт, тэдний өмгөөлөл, тэмцлийг маш зоригтойгоор хөндсөнөөрөө онцлогтой. Дүр бүрийн дотор нуугдаж буй айдас, нууц, өшөө авалт, гэмшил зэрэг хүний сэтгэл зүйн хамгийн нарийн, харанхуй талуудыг ухаж харуулдаг. "Миний дотор ч бас ийм харанхуй орон зай бий болов уу " гэж өөрөөсөө асуухад хүргэхээр өрнөлтэй.
Бид энэ удаагийн “Уран бүтээлчийн цаг” буландаа “Харанхуйгаас сонсогдох орь дуу” киноны жижүүрийн дүрийг бүтээсэн Б.Наранбаатарыг урьж, ярилцлаа. Түүний хувьд өмнө нь “Монгол”, “95 зүүдний хүн”, “Орлон тоглогч”, “Амьдрах сайхан”, “Сансула”, “Шалз”, “No drug”, “Оддын Гэгээ” зэрэг уран бүтээлд гол болон туслах дүрийг бүтээж байсан. Мөн тэрбээр Цагдаагийн бэлтгэл хурандаа, Хэт бартаат замын спортын мастер юм.
-Сайн байна уу. Сүүлийн уран бүтээлээс нь яриагаа эхлэх үү?
-“Харанхуйгаас сонсогдох орь дуу” кинонд П.Дэлгэрбаяр найруулагчтай дахин хамтарч ажилласан. Эхний гурван анги танилцуулга болж цацагдлаа. Одоо л жинхэнэ үйл явдал эхэлнэ. Түр хүлээ. Киноны үйл явдал тодорхой нэршилгүй газар өрнөөд байгаа шүү дээ. Үзэгчдэд өөр өөрийн төсөөллөөр л ойлгох байх. Тэр ертөнцөд тогтсон нэг системийн гүнд орсон. Өөрийн гэсэн шийдвэр гаргахгүй. Эрх мэдэлтэй хүмүүст үйлчлээд л яваад байгаа жижүүрийн дүрийг бүтээсэн. Хэрвээ үзэгчийн зүгээс харвал үйлдэл хийвэл системийг эвдэж чадах хүн байж ч магадгүй. “Сайн хүн гэж байхгүй. Муу хүн гэж байхгүй. Алаг шаазгай шиг яв” гэдэг шүү дээ. Миний дүр тийм л дүр. Үлдсэн ангиудад хэрхэн өөрчлөгдөх эсэхийг та бүхэн киноноос үзээрэй.
-Кино зохиолыг анх уншаад ямар сэтгэгдэл төрж байв?
-Арав гаруй кинонд олон сайхан найруулагчидтай ажиллаа. Мэргэжлийн бус хүний төсөөллөөр найруулагч гэхээр л цагаан хоолой барьсан. Ууртай зааварчилгаа өгдөг хүн гэж боддог байлаа. Гэвч бодит байдал дээр тийм байдаггүй.
П.Дэлгэрбаяр найруулагчийн арга барил, зохиол нь их содон байдаг. Тэр даруухан төрхтэй, зөөлөн зантай хүнээс ийм зохиол “төрнө” гэдэг чинь өөрөө сонин шүү дээ. Зохиолоо уншаад сонирхолтой санагдаж байлаа. П.Дэлгэрбаяр найруулагч уран бүтээлчдэдээ эрх чөлөөг нь олгож, сэтгэж тоглох боломж олгодог. Би мэргэжлийн жүжигчин биш учраас “Би ингэж зохиолоо ойлголоо. Яаж тогловол зүгээр үү” гэж асууж, зөвлөлдөж тоглосон.
-Хадааны дүрийг та өмөөрөх үү?
-Хадааны амьдарлыг хэсэг бүлэг хүмүүс шийдээд байгаа шүү дээ. Энэ бүх үйл явдлын хохирогч нь Хадаан. Эрх мэдэлтэй, өөрсдийн гэсэн нууцтай, халаас нэг тэр хүмүүс кофе ууж сууж байгаад л тэр эмэгтэйчүүдийн хувь заяаг шийднэ. Тэгсэнээ шүүх хурал дээр жүжиг тавьж байна шүү дээ. Тэр муу муухай зүйлээс гарах гэж тэмцэж, бохир системийг нураах гэж байгаа хүн. Тэмцэж байгаа арга нь аллага байх нь буруу байх.
Магадгүй зарим талаараа бидний амьдарч буй нийгэмтэй төстэй байх. Тэр л П.Дэлгэрбаяр найруулагчийн уран бүтээлээрээ дамжуулсан дотоод хашхираан болов уу.
.jpg)
-Та цагдаагийн алба хаагч байсан юм билээ. Тэр талаар яриач?
-Би эрүүгийн цагдаад ажиллаж байгаад 2009 онд хувь тэнцүүлэн тэтгэвэртээ гарч байсан. Тэтгэвэртээ гараад хувиараа бизнес хийж эхэлсэн. Мөн 2017 оноос хойш авто спортоор хичээллэж байгаа. Цагдаагийн бэлтгэл хурандаа, Хэт бартаат замын спортын мастер хүн. Би ер нь адал явдалтай зүйлд дуртай хүн.
-Цагдаагийн мэргэжил таны хүүхэд насны мөрөөдөл байв уу?
-Аав маань жолооч. Ээж эмч мэргэжилтэй. Миний хүүхэд насаа эмээтэйгээ хамт өнгөрүүлсэн. Би дайн, тулаантай кино сонирхдог хүүхэд байлаа. Тиймдээ ч өөрийгөө цагдаа болсон байна гэж төсөөлж, энэ мэргэжил надад тохирно гэж боддог. Үүнийгээ дагаж явсаар цагдаа болсон. Тэр тусмаа эрүүгийн цагдаагийн албыг сонгож орсон. Сургуулиа төгсөхдөө онц төгсөж ахлах дэслэгч цолтой төгссөн. Цагдаагийн алба хэцүү ч гэлээ жинхэнэ хиймортой сайхан ажил. Энэ мэргэжлийг сонгож ажилласан даа баярлаж явдаг. Жилийн дөрвөн улирал бүх л баяр ёслолоор гэртээ биш. Аль нэг гудамж, орц, хээр талд хэрэг мөрдөж ажилдаг байлаа. Тэр бүх хугацаанд намайг ойлгож, дэмждэг байсан ханьдаа маш их баярладаг. Эрүүгийн алба ганцаараа бүх хэргийг илрүүлдэг биш бүхий л албадтай нийлэн ажилладаг. 18 жилийн турш олон онц ноцтой хэрэг илрүүлж байлаа. Гэхдээ жишээ дурдаж ярьж болохгүй. Үнэхээр сайхан бахархалтай он жилүүд байсан даа. Тэтгэвэртээ гараад нэг хэсэг их сургуульд багшилсан. Хэрвээ дахин миний мэдлэг туршлага хэрэгтэй гэвэл багшлах болно.
-Кино урлаг руу орсон түүхээ ярьж өгөөч?
-2020 онд “Фантастик” продакшн дүрийн сонгон шалгаруулалт зарласан юм. “45-аас дээш настай. Урт үстэй. Морь унаж, нум сум харваж чаддаг хүн хайж байна” гэсэн байсан. Тэгээд би сонирхоод танилцуулгаа илгээгээд, тэнцэж байсан юм. Найруулагч Б.Амарсайхан бид хоёр “Монголын Ланд Круйзер” клубын найзууд. Тэгээд нэг өдөр хамт машинаа янзлуул байхдаа “Би нэг дүрийн сонгон шалгаруулалтад тэнцсэн” гээд бичлэгээ үзүүлсэн юм. “Болж байна, баяр хүргэе” гээд өнгөрсөн. Тэгсэн дараа нь ““Монгол” уран сайхны кинонд Манжийн дүр байна. Чамайг тоглуулмаар байна” гэж санал тавьсан. Тэгж л анх кинонд тоглох аз завшаан тохиосон доо.
-Манж жанжин эсрэг дүр боловч зөөлөн хүн шиг санагддаг. Таны хувьд дүрээ юу гэж хардаг вэ?
-Монголын дүрийг тодотгохын тулд Манж жанжин бий. Гэхдээ түүнийг муу хүн гэж харахаас илүүтэй төрдөө үнэнчээр зүтгэж, ажлаа хийж яваа хүн л гэж харах хэрэгтэй байх.




| Б.НАРАНБААТАР: ОДОО ЖИНХЭНЭ ҮЙЛ ЯВДАЛ ЭХЭЛНЭ, ТҮР ХҮЛЭЭ |
|
Ц.Батбаяр олимп, дэлхийн медальт Ираны тамирчинтай барилдлаа
2026-10-26 16:56:11
Нөмрөгийн дархан цаазат газрын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна
2026-10-26 16:30:50
Л.ЭНХ-АМГАЛАН: 12 хүүхдэд нэг компьютер оногдож байна
2026-10-26 15:34:24
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАНА
2026-10-26 15:25:05
ЯПОН УЛСЫН ЗГХЭГ-ЫН ЕНБД К.МИНОРУ: Японы Засгийн газар Монголын түймэрт өртсөн газар нутгийг сэргээхэд хамтарч ажиллана
2026-10-26 15:05:32
Самбо бөхийн хотын аваргын тэмцээнд “Winner” клубийн тамирчид амжилттай оролцлоо
2026-10-26 15:00:35
"Монгол морь-2026" наадмын тэргүүн байрыг Д.Энхбаяр хүртлээ
2026-10-26 14:59:38
ШИНЭ НОМ: АНИР ГҮМ ДУНДУУР
2026-10-26 14:30:00
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН АЯН – 2026” ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-10-26 13:16:51
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ ТАВАН ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |