Монгол Улсаас хууль бусаар хил дамнасан палеонтологийн ховор олдворууд болох 50 гаруй хувийн бүрдэлтэй, харьцангуй бүрэн бүтэн "Тарбозавр батаар"-ын араг яс болон 28 багц үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг Франц Улсаас амжилттай эргүүлэн авчирлаа. Энэхүү үйл явц нь 13 жилийн турш үргэлжилсэн бөгөөд Монгол Улсын соёлын өвийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллагууд болон БНФУ-ын Засгийн газрын нягт хамтын ажиллагааны үр дүнд шүүхийн маргааныг эцэслэн шийдвэрлэж, өнөөдөр буюу зургадугаар сарын 11-ний өдөр олдворуудыг эх орондоо бүрэн хүлээн авч байна.
Музейн ажлын хэсгийн нарийвчилсан үзлэг, баталгаажуулалт олдворуудыг эх оронд нь аюулгүй авчрах бэлтгэл ажлын хүрээнд Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн мэргэжилтнүүд болон Соёлын өвийн асуудал хариуцсан ажлын хэсэг Франц Улсын Парис хотод тусгайлан ажилласан байна. Тус музейн палеонтологичид олдворуудын хадгалалтын нөхцөл байдалд нарийвчилсан үзлэг хийж, бүртгэл, шинжлэх ухааны тодорхойлолтыг баримтжуулан баталгаажуулах үндсэн үүргийг гүйцэтгэжээ.
Тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах төлөвлөгөө: Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн удирдлагууд болон мэргэжилтнүүд БНФУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамны төлөөлөгчидтэй уулзаж, олон улсын соёлын өвийн тээвэрлэлтийн чиглэлээр мэргэшсэн “Гроспирон” компанитай хамтран олдворуудыг гэмтэлгүй, аюулгүй тээвэрлэх нарийн төлөвлөгөөг боловсруулж ажилласан юм. Франц Улсын Засгийн газрын дэмжлэг: Францын гааль болон хууль сахиулах байгууллагууд анх эдгээр олдворыг илрүүлэн хураан авсан бөгөөд Францын Засгийн газраас “ЮНЕСКО”-гийн 1970 оны конвенцоор хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, олдворуудыг Монгол Улсад үл маргах журмаар шилжүүлэн өгөхөд онцгой анхаарал хандуулж, бүх талын дэмжлэг үзүүллээ.
Олдворын үнэ цэн Монголын говиос олддог, 70 орчим сая жилийн тэртээд амьдарч байсан махчин үлэг гүрвэл Тарбозавр батаар (Tarbosaurus bataar) болон бусад палеонтологийн өндөр ач холбогдолтой олдворууд багтсан бөгөөд эдгээр нь шинжлэх ухааны судалгааны эргэлтэд маш чухал байр суурь эзэлнэ.Хадгалах газар, олон нийтийн хүртээл болгох нь: Эдгээр ховор олдворыг шинээр ашиглалтад орох "Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей"-н Палеонтологийн хэсэгт албан ёсоор байрлуулахаар хүлээн авч байна.
Тус музей нь олдворуудын хадгалалт, хамгаалалтыг олон улсын стандартын дагуу хариуцаж, цаашид эрдэм шинжилгээний судалгааг гүнзгийрүүлэх, соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх, олон нийт болон судлаачдын хүртээл болгох ажлыг зохион байгуулах юм. Олон улсын ач холбогдол: Энэхүү үйл ажиллагаа нь соёлын үнэт зүйлийн хууль бус худалдаатай тэмцэх, үндэсний өвөө дэлхийн аль ч улсаас эргүүлэн авчрах, хамгаалах чиглэлээр Монгол Улс тууштай ажиллаж буйн тод жишээ бөгөөд дэлхий нийтэд сайн туршлага болж байна.
Үлэг гүрвэлийн олдворуудыг Франц Улсаас эх орондоо аюулгүй тээвэрлэн авчрахад нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжлэг үзүүлсэн Үндэсний тээвэрлэгч “МИАТ” ХК, “Туушин” ХХК, түүнчлэн энэ хугацаанд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Франц Улсын Засгийн газар болон хоёр орны хууль сахиулах байгууллагууд, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Эрүүгийн цагдаагийн алба, Гаалийн ерөнхий газар, ШУА-ын Палеонтологийн хүрээлэнгийн судлаач, эрдэмтэн нарын хамтын хичээл зүтгэл их байлаа.
| Франц Улсаас “Тарбозавр батаар”-ын олдворыг буцаан авчирлаа |
|
Ц.Батбаяр олимп, дэлхийн медальт Ираны тамирчинтай барилдлаа
2026-10-26 16:56:11
Нөмрөгийн дархан цаазат газрын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна
2026-10-26 16:30:50
Л.ЭНХ-АМГАЛАН: 12 хүүхдэд нэг компьютер оногдож байна
2026-10-26 15:34:24
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАНА
2026-10-26 15:25:05
ЯПОН УЛСЫН ЗГХЭГ-ЫН ЕНБД К.МИНОРУ: Японы Засгийн газар Монголын түймэрт өртсөн газар нутгийг сэргээхэд хамтарч ажиллана
2026-10-26 15:05:32
Самбо бөхийн хотын аваргын тэмцээнд “Winner” клубийн тамирчид амжилттай оролцлоо
2026-10-26 15:00:35
"Монгол морь-2026" наадмын тэргүүн байрыг Д.Энхбаяр хүртлээ
2026-10-26 14:59:38
ШИНЭ НОМ: АНИР ГҮМ ДУНДУУР
2026-10-26 14:30:00
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН АЯН – 2026” ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-10-26 13:16:51
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ ТАВАН ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |