Энэ жилийн наадам нь фестивалийн 24 жилийн түүхэнд шинэ стандарт тогтоох, олон улсын түвшний хөгжмийн экосистемийг бүрэн хэмжээгээр нэг дор бүрдүүлсэн онцгой жил болж байна. Энэ жилийн онцлог нь олон улсын хэмжээний уран бүтээлчид, дэлхийн жишигт нийцсэн продакшн, тогтвортой хөгжлийн шийдлүүд болон үзэгч төвтэй үйлчилгээний шинэчлэлүүдийг нэгтгэн, фестивалийн туршлагыг шинэ шатанд гаргахаар зорьж буй явдал юм.

Playtime Festival 2026 нь фестивалийн түүхэн дэх хамгийн өндөр төсөв зарцуулсан хөгжмийн хөтөлбөрийг бүрдүүлснээрээ онцлог болж байна. Амьд хөгжим болон электроник хөгжмийн чиглэлээр дэлхийд танигдсан 21 улсын 123 хамтлаг, уран бүтээлч уран бүтээлээ толилуулах бөгөөд энэ нь фестивалийн 24 жилийн түүхэн дэх хамгийн өргөн цар хүрээтэй Lineup болж байна.
Наадмын үндсэн тайзууд болох Playtime, The Bunkr, 989 Tent, Нааглихац, Grove, Fire тайзууд, мөн “La Vie En Rose”, “Waldo” асруудад олон улсын 31, дотоодын 92 хамтлаг, уран бүтээлч уран бүтээлээ толилуулна.

Playtime Festival 2026 нь Монголын фестивалийн салбарын хөгжилд шинэ хуудас нээж, олон улсын хэмжээний фестиваль, тайзны урлаг, гэрэлтүүлэг, визуал дизайны чиглэлээр ажилладаг мэргэжлийн багуудтай хамтран ажиллаж байна. Энэхүү хамтын ажиллагаа нь зөвхөн техникийн шинэчлэл бус, фестивалийн орон зайн шийдэл, үзэгчийн мэдрэмж, тайзны хэлбэр дизайныг дэлхийн жишигт ойртуулах стратегийн алхам болж буйгаараа онцлог юм.
Фестивалийн тайз, орон зайн ерөнхий концепц дээр Японы архитектор, гэрэлтүүлгийн дизайнер, фестивалийн орон зайн найруулагч Jiro Endo болон түүний үүсгэн байгуулсан SOIHOUSE studio ажиллаж байна. Тэрээр Тайландын Big Mountain Music Festival-ийн дизайны удирдагчаар олон жилийн турш ажилласан туршлагатай. Мөн Амстердам хотод төвтэй, уран бүтээлч Rene van Dijk-ийн үүсгэн байгуулсан rene.studio баг фестивалийн тайзны дүрслэлийн шийдлүүд дээр хамтран ажиллаж байна.
Үүнээс гадна олон улсын туршлагатай системийн инженерүүд Томас болон Роберт де Вриес нар фестивалийн техникийн гүйцэтгэл, системийн найдвартай ажиллагааг ханган ажиллаж байна. Ийнхүү Playtime Festival 2026 нь уран бүтээлчдийн бүрэлдэхүүнээс гадна продакшн, тайзны шийдэл, визуал орчны хувьд ч бүрэн утгаараа олон улсын түвшний фестиваль болох зорилгодоо хүрч байна.
Playtime Festival 2026 нь үзэгчдийн тав тух, аюулгүй байдал, үйлчилгээний чанарыг дараагийн түвшинд хүргэхэд онцгой анхаарч байна. Өсөн нэмэгдэж буй үзэгчдийн тоо, олон улсын хэмжээний фестивалийн стандартад нийцүүлэн зохион байгуулалтын бүхий л чиглэлд томоохон сайжруулалтуудыг хийж байгаа юм.
Энэ жилийн фестивалийн хүрээнд хяналтын камерын сүлжээ, харуул хамгаалалт, аюулгүй байдлын зохион байгуулалтыг өргөжүүлэн ажиллуулж, үзэгчдийн аюулгүй оролцоог хангах нөхцөлийг бүрдүүлж байна. Мөн ариун цэврийн байгууламжийн тоо болон үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, цэвэрлэгээ үйлчилгээний давтамжийг сайжруулснаар олон мянган хүнийг нэгэн зэрэг хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлжээ.
Түүнчлэн автомашины зогсоол, дотоод хөдөлгөөний урсгал, нэвтрэх гарцуудын зохион байгуулалтыг шинэчлэн төлөвлөж, талбай руу нэвтрэх болон гарах процессыг илүү хурдан, ойлгомжтой, саадгүй болгоход анхаарч байна.
НААДМЫН ТАСАЛБАРЫН ШИНЭЧЛЭЛ
Энэ жилийн онцлох өөрчлөлтийн нэг нь тасалбарын бодлогын шинэчлэл юм. Үзэгчдэд зориулан 2 болон 3 өдрийн тасалбарын сонголтыг санал болгож байгаа нь хувь хүний цаг зав, сонирхолд нийцсэн илүү уян хатан оролцоог бүрдүүлж байна. Мөн түүнчлэн, өмнө жилээс хэрэгжүүлээд буй олон улсын жишигт нийцсэн тасалбар баталгаажуулалтын системийг үргэлжлүүлэн ашигласнаар хуурамч тасалбарын эрсдэлийг бүрэн арилгаж, үзэгчдийн мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах юм.
Наадмын тасалбар албан ёсны борлуулагч Shoppy.mn-ээр борлуулагдаж буй бөгөөд одоогоор тасалбарын Second Release шат үргэлжилж байгаа ба тасалбар 20%-ийн хөнгөлөлттэй үнэтэйгээр борлуулагдаж байна. Энэ үед тасалбараа авах нь үзэгчдэд наадмыг хамгийн бодит үнэ цэнээр, хамгийн таатай нөхцөлөөр мэдрэх боломжийг олгож байна.

earth. music. art. love уриан дор зохион байгуулагддаг Playtime Festival нь хөгжим, урлаг, соёлоор дамжуулан залуусыг эерэг хандлага, хариуцлагатай амьдралын хэв маягт уриалж, тогтвортой хөгжлийн үнэт зүйлсийг түгээн ажилладаг.
Наадмын хүрээнд үүсэх хог хаягдлыг ангилан ялгаж, дахин боловсруулах тогтолцоог хэрэгжүүлэхийн зэрэгцээ олон дахин ашиглах боломжтой Reusable Cup хэрэглээг хэвшүүлснээр байгальд ээлтэй фестивалийн соёлыг бүрдүүлээд байна.
Мөн шинэ фестивалийн талбайдаа мод, бут сөөг, ургамал тарьж ургуулан таримал ой байгуулах зорилт дэвшүүлээд байгаа нь Монгол орны экосистемийг дэмжих, биологийн олон янз байдлыг хамгаалах, байгаль орчны боловсролыг түгээн дэлгэрүүлэх урт хугацааны хөрөнгө оруулалт болох юм.
Playtime Festival нь зөвхөн хөгжмийн наадам бус, харин хүн өөртөө, бусдад болон эх дэлхийдээ хайр түгээх соёлыг төлөвшүүлэх хөдөлгөөн байхыг зорьдог.
| PLAYTIME FESTIVAL 2026: ӨӨРСДИЙН ТҮҮХЭН ДЭХ ОРГИЛ ЖИЛИЙГ БҮТЭЭХЭЭР ЗОРЬЖ БАЙНА |
|
Ц.Батбаяр олимп, дэлхийн медальт Ираны тамирчинтай барилдлаа
2026-10-26 16:56:11
Нөмрөгийн дархан цаазат газрын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна
2026-10-26 16:30:50
Л.ЭНХ-АМГАЛАН: 12 хүүхдэд нэг компьютер оногдож байна
2026-10-26 15:34:24
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАНА
2026-10-26 15:25:05
ЯПОН УЛСЫН ЗГХЭГ-ЫН ЕНБД К.МИНОРУ: Японы Засгийн газар Монголын түймэрт өртсөн газар нутгийг сэргээхэд хамтарч ажиллана
2026-10-26 15:05:32
Самбо бөхийн хотын аваргын тэмцээнд “Winner” клубийн тамирчид амжилттай оролцлоо
2026-10-26 15:00:35
"Монгол морь-2026" наадмын тэргүүн байрыг Д.Энхбаяр хүртлээ
2026-10-26 14:59:38
ШИНЭ НОМ: АНИР ГҮМ ДУНДУУР
2026-10-26 14:30:00
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН АЯН – 2026” ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-10-26 13:16:51
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ ТАВАН ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |