Түүний хувьд найруулагч П.Лхагвадуламын "Сэр сэр салхи" (City of Wind) уран сайхны кинонд бөө хүү Зэ-гийн дүрийг бүтээсэн. Энэ уран бүтээлээрээ Венецийн олон улсын кино наадмын "Шилдэг жүжигчин", Азийн кино наадмын "Шилдэг шинэ залуу авьяастан" зэрэг шагналыг хүртсэн. Мөн “Хурд хамтлаг”-ийн “Бүсгүй” уран сайхны кинонд тоглож байсан билээ.
ЗАЛУУ ҮЕЭ ҮНЭЛДЭГ, ХҮНДЭЛДЭГ НАЙРУУЛАГЧТАЙ АЖИЛЛАХ ХАМГИЙН САЙХАН БАЙДАГ

-Сайн байна уу. Сүүлийн үед уран бүтээлийн олз арвин харагдлаа. Энэ талаар яриагаа эхлэх үү?
- “Өнчин”, “Сүүлчийн алиалагч” уран сайхны кинонууд маань бүх кино театрын дэлгэцээр гарч байна. “Өнчин” уран сайхны кинонд Оргил гэх бүтэн өнчин хүүгийн дүрийг бүтээсэн. Харин “Сүүлчийн алиалагч” кинонд туслах дүр болон арын албанд ажилласан.
-Оргилын дүр сонирхол татаж байлаа. Дүрийнхээ талаар?
- “Сэр сэр салхи” кинонд 17 настай бөө хүүгийн дүрийг бүтээж байсан. Энэ удаа мөн л 17 настай Оргил хүүгийн дүрийг бүтээсэн. Насанд хүрээд асрамжийн газраасаа гарч төрсөн эцэг, эх, гэр бүлээ хайж буй хүү. Асрамжийн газарт орхигдсон хүүхдүүд ихэвчлэн ширүүн зан ааштай, хэрцгий талдаа хүн болж өсөх тохиолдол байдаг. Гэхдээ миний дүрийн хувьд үүнээс эсрэгээрээ сурлага сайтай, хүмүүжилтэй, зөөлөн сэтгэлтэй. Нийгмийн амьдралд асран хамгаалах хүнгүй, хэнийг ч танихгүй тэр хүү хэрхэн хөл тавьж, яаж амьдрахыг киноноос дэлгэрэнгүй үзээрэй.
-Дүрийн судалгаа хэр хийв?
-Манайх асрамжийн газартай ойрхон учраас тэднийг харж өссөн. Хажуугийнх нь тоглоомын талбайд тоглож байхад хашааны завсраар дуудна. “Тамхи авч ир. Ийм юм хий” гэнэ. Хэрвээ чамайг хийж өгөхгүй бол эндээс гараад ална гэж сүрдүүлнэ. Ер нь аав, ээжтэй хүүхдүүдийг үзэн ядах хандлагатай. Гэхдээ бүгд тийм биш. Оргил шиг хүүхдүүд ч бий.
Маргааш би эндээс гарна… гэхдээ намайг ямар амьдрал хүлээж байгааг төсөөлж ч чадахгүй байна... “ӨНЧИН” УСК
-Чиний хувьд “Сэр сэр салхи” кинонд тоглосноос хойш нэг хэсэг чимээгүй байлаа. Сургуульд сурсан уу?
- Найруулагч П.Лхагвадулам эгч маань тухайн үед надад өөрийнхөөрөө тоглох боломж олгосонд талархаж явдаг. Жүжигчний гарааг минь сайн тавьж өгсөн. Арван жилээ төгсөхөд СУИС болон БНСУ-ын Урлагийн академиас суралцах санал ирсэн. БНСУ-ыг сонгож суралцаад ирсэн.
-Монголдоо анхдагч гэгдэх хоёр олон улсын шагналыг хүртсэн шүү дээ. Тухайн үед сэтгэгдэл ямар байв?
-Шагналаа авах гээд очиход гадны иргэд хүндэтгэж, зургаа даруулсан. Ур чадварыг минь үнэлсэн. Тухайн үедээ би анхны шагналыг нь хүртсэн шүү дээ гэж эгогоо тэжээмээр байсан. Гэвч эх орондоо ирэхэд энэ шагнал үнэ цэнгүй мэт санагдаж байсан. “Азаар авсан. Авьяастай биш” гэх мэтээр хүмүүс хүлээж авсан. Тухайн үедээ гомдсон. Гэхдээ дэлхийн уран бүтээлчид, Монголын урлагийнхан сайхнаар хүлээж авч, хүлээн зөвшөөрсөн нь хангалттай гэж бодох болсон.
-Жүжигчний хажуугаар өөр ажил эрхэлж байна уу?
-Гаднын оронд жүжигчин мэргэжлээрээ ажиллаад хангалттай сайхан амьдрах боломжтой байдаг. Харин манайд зах зээл бага учраас боломжгүй. Тиймээс маркентгаар ажиллаж эхэлсэн. Мөн портер машинаараа кино зураг авалт бусад зүйлд ачаа зөөж байна. Би урлагийн хүн гээд ажил голоод суугаад байж болохгүй. Хийж чадах бүхнээ л хийнэ.
-Бага нас хэрхэн өнгөрсөн бэ?
-Би айлын том хүү. Нэг охин дүүтэй. Гэр хороололд үеэлүүдтэйгээ эмээ, өвөө дээрээ өссөн. Гэр хорооллын хүүхдүүдийн л адил ус зөөж, түлээ, нүүрсээ бэлдэж өссөн дөө. Тэд маань хайрлах үедээ хайрлаж, хатуу байхдаа хатуу байж хэрсүү болгож өсгөсөн. Ер нь багаас минь хөдөлмөрт сургасан. Өсвөр наснаасаа эхлэн зөөгч, барилгын туслах зэрэг ажил хийж эхэлсэн.
-Цаашдаа жүжигчнээрээ ажиллах уу?
-Мэргэжлээ дээшлүүлж АНУ-д суралцахыг хүсдэг. Хүүхэд байхаас л мөрөөдсөн. Гэхдээ одоогоор боломжгүй учир эх орондоо ажиллаж, суралцана.
(1).png)
.png)

| Б.ТЭРГЭЛ: ӨНЧРӨХ,ОРХИГДОХ МЭДРЭМЖ АВСАН БҮХЭН МУУ ХҮН БОЛДОГГҮЙ ГЭДГИЙГ “ӨНЧИН” КИНОГООРОО ХАРУУЛАХЫГ ХҮССЭН |
|
Ц.Батбаяр олимп, дэлхийн медальт Ираны тамирчинтай барилдлаа
2026-10-26 16:56:11
Нөмрөгийн дархан цаазат газрын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна
2026-10-26 16:30:50
Л.ЭНХ-АМГАЛАН: 12 хүүхдэд нэг компьютер оногдож байна
2026-10-26 15:34:24
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАНА
2026-10-26 15:25:05
ЯПОН УЛСЫН ЗГХЭГ-ЫН ЕНБД К.МИНОРУ: Японы Засгийн газар Монголын түймэрт өртсөн газар нутгийг сэргээхэд хамтарч ажиллана
2026-10-26 15:05:32
Самбо бөхийн хотын аваргын тэмцээнд “Winner” клубийн тамирчид амжилттай оролцлоо
2026-10-26 15:00:35
"Монгол морь-2026" наадмын тэргүүн байрыг Д.Энхбаяр хүртлээ
2026-10-26 14:59:38
ШИНЭ НОМ: АНИР ГҮМ ДУНДУУР
2026-10-26 14:30:00
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН АЯН – 2026” ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-10-26 13:16:51
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ ТАВАН ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |