Олон сайхан дүрээр нь түүнийг бид мартах аргагүй. Цангинасан инээд, ёжтойхон яриа, чадварлаг дүрүүдээрээ үзэгчдийн сэтгэлд одоо ч тод. Энэ бол “Нийслэл хүү” киноны Ягаан Гажид тэргүүтэй олон сайхан дүрийн эзэн МУГЖ Ц.Цэнд-Аюуш агсан. “…Миний ээж бол үнэхээр цогтой золбоотой, "Үзэж тарна" гэж хэлэх дуртай галтай эмэгтэй байсан. Бид ч бас ээж шигээ амьдралд нугарч, хугаралгүй амьдрахыг хүсдэг. Ээж үргэлж баяр хөөр дүүрэн явдаг байлаа. Би ээжийнхээ гунигтай байсан үеийг ерөөсөө санадаггүй. Өвдөж, зовсон ямар ч үед ээж маань дуу аялаад, ганган хувцсаа өмсөөд алхаж явдаг байсан.

Үнэхээр л урлагийн хүн гэж тийм байдаг болов уу гэдгийг ээжээсээ л хардаг байлаа. Их нээлттэй, бусдад хайр халамжаа дэлгэдэг, өглөгч зантай” гэж түүний охин А.Энхцэцэг өгүүлж байв. Цаашлаад “Ээж маань яагаад ч юм эсрэг дүрд тоглодог байсан. Гэхдээ амьдралынх нь дүр нь бол дэлгэцийнх нь дүрээс тэс өөр их зөөлөн сэтгэлтэй, эерэг. Багадаа бид ээжийнхээ эсрэг дүрүүдээс жаахан ичингүйрхдэг байсан ч томроод тэдгээр дүр нь хүмүүсийн амьдралд ямар сайхан ул мөр үлдээсэн юм бэ, хүнд ямар гоё үг хэлсээр байдаг юм бэ гэдгийг мэдэрч, бүх дүрээр нь бахархдаг. "Ягаан Гажидын охин" гэж хэлэхэд нь хүртэл сайхан санагддаг” гэж Ягаан Гажидын дүрийг нь онцолж байв.

Харин энэ дүрийнхээ тухай тэрээр өөрөө “Нийслэл хүү” киноны зураг авалт 1968 онд болсон. Жүжигчинд зориулж дүр бичнэ гэдэг тийм ч амаргүй. Ванган багш маань намайг чадна гэж бодож байсан болохоор зориуд энэ нэрийг өгсөн гэдэг. Эхэндээ үнэхээр хэцүү санагдаж билээ. Киноны хар зургийг үзчихээд их сандарсан. Багшийг загнах байх гэж их айсаар сууж байтал “Молодец Цэнд-Аюуш” гэхийг сонсоод нэг тайвширч байсан удаатай. Кино маань ч Уран сайхны зөвлөлөөр батлагдаж, хүмүүс намайг Ягаан Гажид гэж дуудах болсон доо. Хэдийгээр би гол биш туслах дүрд ч хүрэхгүй тэрхэн хэсэгт тоглосон хэрнээ өөрийгөө их л дайчилж байсныг санадаг.Бага ч болов тус киног чимэж өгсөнд өнөөдөр баярлаж сууна. Үнэндээ бол энэ миний сайных ч бишээ. Багшийн минь л ач юм” гэсэн байдаг. Мэдээж ганц энэ дүрийг л бүтэсэн биш “Манай аялгуу", "Сэтгэлийн дуудлагаар", "Нийслэл хүү", "Өглөө", Агуйн нууц", "Моторын дуу", "Тамирын охин", "Хүний төлөө", "Зуслангийн найзууд", "Газрын жигүүр", "Гул Аранжин", "Өнөр бүл" , "Фронтод явах өргөдөл", "Монголын гурван өдөр" тэргүүтэй бүтээлд дүр бүтээсэн. Эдгээрээс “Өнөр бүл”-ийн аргатай эмэгтэйг үзэгчид санаж буй байх. Хот газар удсан, ов арга ихтэй хүний дүрийг торохгүй үзүүлж байдаг даа. Мөн л онцлог, мартагдашгүй дүр нь.

Мэдээж энэ бүхний урд “Яагаад жүжигчин мэргэжлийг сонгож урлаг руу оров” гэх асуулт гарч ирнэ. Энэ тухай түүний охин А.Энхцэцэг “Багахан түүх бий. Ээж маань гудманд алхаж яваад, жүжигчин шалгаруулж авч байна гэдгийг сонсонгуутаа хаягаар нь явж очоод, шалгалт өгөөд л тэнцчихсэн байдаг. Ер нь тийм бүгдэд нээлттэй, оролцоотой, шулуухан хүн. Сонгосон, орсон бүхэндээ хамгийн сайн нь байхыг хичээж чаддаг, тэр бүхэндээ баярлаж, баясаж явдаг байв” хэмээн өөрийнх нь зан чанартай холбон тайлбарласан юм. Ийнхүү өнөөдөр ч бидний сэтгэл зүрхэнд гал цогтой, гэрэлтэй дүрүүдээрээ мөнхрөн дурсагдаж, үзэх бүрд алтан үеийн аргагүй чадварлаг, содон жүжигчдийн нэг тэр яах аргагүй мөн билээ.
| ЦАНГИНАСАН ИНЭЭД, ЁЖТОЙХОН ЯРИА, ЧАДВАРЛАГ ДҮРҮҮДЭЭРЭЭ ҮЗЭГЧДИЙН СЭТГЭЛД ОДОО Ч ТОД МУГЖ Ц.ЦЭНД-АЮУШ |
|
Ц.Батбаяр олимп, дэлхийн медальт Ираны тамирчинтай барилдлаа
2026-10-26 16:56:11
Нөмрөгийн дархан цаазат газрын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна
2026-10-26 16:30:50
Л.ЭНХ-АМГАЛАН: 12 хүүхдэд нэг компьютер оногдож байна
2026-10-26 15:34:24
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАНА
2026-10-26 15:25:05
ЯПОН УЛСЫН ЗГХЭГ-ЫН ЕНБД К.МИНОРУ: Японы Засгийн газар Монголын түймэрт өртсөн газар нутгийг сэргээхэд хамтарч ажиллана
2026-10-26 15:05:32
Самбо бөхийн хотын аваргын тэмцээнд “Winner” клубийн тамирчид амжилттай оролцлоо
2026-10-26 15:00:35
"Монгол морь-2026" наадмын тэргүүн байрыг Д.Энхбаяр хүртлээ
2026-10-26 14:59:38
ШИНЭ НОМ: АНИР ГҮМ ДУНДУУР
2026-10-26 14:30:00
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН АЯН – 2026” ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-10-26 13:16:51
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ ТАВАН ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |