Италийн тайзнаа Ж.Вердийн “Макбет”, “Травиатта”, “Трубадур”, “Аида” зэрэг дэлхийн том сонгодог дууриуд түүний хоолойгоор эгшиглэдэг.
Дуурийн урлагийн нэгэн том уран бүтээлч, МУГЖ, Соёлын элч Э.Анхбаярыг бид энэ удаад соёл урлагийн буландаа онцолж байна. Тэрбээр МУГЖ Ө.Уянга, СТА С.Бат-Эрдэнэ нартай хамтарсан “Арвайн тал” тоглолтоо маргааш төрөлх нутаг Өвөрхангай аймагтаа хүргэх гэж байгаа юм байна. Ингээд түүний тухай уншигч танд хүргэж байна.

Өвөрхангай аймгийн уугуул тэрбээр багаасаа л дуулах дуртай, дуулдаг хүү байсан тухайгаа өөрөө ч онцлон ярьдаг. Мэдээж хүүхэд бүр л багадаа аль нэг урлагийн номерт оролцож, авьяас билгээ сорьдог ч бусдаасаа цойлж, бүр нэг дурлан татагдаж, түүгээр гэрэлтэн тодордог нь ховор. Э.Анхбаярын дуулах авьяас үндсэндээ дөрөвдүгээр ангидаа орсон“Улаан бүч” чуулгын шалгалтаар илүүтэй илэрчээ. Тэрбээр “Тэр шалгалтад тэнцээд би гоцлол дуучин болж байсан. Гадаад руу явахдаа өөрийгөө дуучин болчихсон юм шиг санаж, гадаад орныг биширч байсан. Одоо дэлхийн хэмжээний том тайзан дээр аав, эх орноороо овоглож дуулах сайхан байдаг. Энэ бол миний бахархал. Гэхдээ Монголоос минь илүү нутаг, монгол сонсогч, үзэгчдээс илүү үзэгч гэж байхгүй юм шиг санагддаг даа” гэж омогшин ярьсан байдаг.

Мэдээж хүний амьдрал, хүсэл мөрөөдөлдөө хүрэх зам цэлгэр, уудам, ямар ч саад бартаагүй биш. Мөрөөдөл рүүгээ тэмүүлэх тусам сорилт бэрхшээлийн чулууг өрсөн байх бөгөөд тэр бүхнийг хүн өөрөө хичээл зүтгэл, итгэл сэтгэлээрээ холдуулж гэмээнэ сая амжилтын гэрлээс атгадаг шүү дээ. Э.Анхбаяр хүү ч мөн л тэр л замаар өөрийгөө хөгжүүлж, боломж бүрийг харж, шантралгүй зүтгэсээр өнөөдөрт хүрчээ. Сургуульд байхдаа аавтайгаа микронд кондуктор хийдэг байж. Оюутан болоод ямар л уралдаан, тэмцээн, өөрийгөө нээж, өсгөх, харуулах, улам дээш шат ахих юу л байна цөмд нь өөрийгөө дайчилж, зүтгэсний нэгэн жишээ нь хоёрдугаар дамжааны оюутан байхдаа “Universe Best Songs” тэмцээнд оролцож шилдэг 15 оролцогчийн нэг болж байсан нь.

Энэ тухай “Тэр үеэс хүмүүс намайг таньдаг болсон. Тэгээд кондуктор хийх боломжгүй болсон. Хүмүүс таниад эхлэхээр кондуктор хийхээсээ ичсэн гэх юм уу даа. Мөн хичээлийн хэрэгсэл зардаг байлаа. Тухайн үедээ өөрийнхөө хэмжээнд хөдөлмөрлөдөг байсан санагдаж байна. Одоо энэ дурсамжууд л сайхан санагддаг. Хүүхэд байхдаа ичдэг, санаа зовдог, шантардаг байсан байх” гэжээ. Тэгсэн ч мөрөөдлөөсөө, амжилтанд хүрнэ гэсэн итгэлээсээ алхам ч ухраагүй явсаар дуурьтай нөхөрлөж, сонгодог урлаг хэмээх том сүр хүч, далбаан дор өөрийгөө өндөр хэмжээнд бэлдэж, тив, дэлхийн улсын тайзнаа гарч, хол замыг туулж яваа. Тиймдээ ч сургуулиа төгсөөд 10 гаруй жил болсноос хойш дэлхийн хэмжээний бүх тэмцээнд оролцож, 80 хувьд нь шагнал авсан амжилт түүнийх.


| Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ |
|
Ц.Батбаяр олимп, дэлхийн медальт Ираны тамирчинтай барилдлаа
2026-10-26 16:56:11
Нөмрөгийн дархан цаазат газрын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна
2026-10-26 16:30:50
Л.ЭНХ-АМГАЛАН: 12 хүүхдэд нэг компьютер оногдож байна
2026-10-26 15:34:24
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАНА
2026-10-26 15:25:05
ЯПОН УЛСЫН ЗГХЭГ-ЫН ЕНБД К.МИНОРУ: Японы Засгийн газар Монголын түймэрт өртсөн газар нутгийг сэргээхэд хамтарч ажиллана
2026-10-26 15:05:32
Самбо бөхийн хотын аваргын тэмцээнд “Winner” клубийн тамирчид амжилттай оролцлоо
2026-10-26 15:00:35
"Монгол морь-2026" наадмын тэргүүн байрыг Д.Энхбаяр хүртлээ
2026-10-26 14:59:38
ШИНЭ НОМ: АНИР ГҮМ ДУНДУУР
2026-10-26 14:30:00
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН АЯН – 2026” ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-10-26 13:16:51
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ ТАВАН ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |