Сэтгэлийн засалч
1996 онд Шведийн академиас “Бодит амьдралын хэлтэрхий бүрээс хүмүүний үүх түүх хийгээд биологийн мөн чанарыг егөөдлийн төгс нарийвчлалтайгаар гэрэлтүүлэн гаргаж ирснийх нь төлөө” нэгэн яруу найрагчид Утга зохиолын салбар дахь Нобелийн шагналыг олгосон байдаг. Тэгэхдээ түүнийг “Яруу найргийн Моцарт” хэмээн өргөмжилжээ. Энэ нь түүний шүлгүүд яг л Моцартын хөгжим шиг хөнгөхөн, зугаатай, ямар нэгэн торох юмгүй урсахын хамт өдөр тутмын эд зүйлс, эгэл жирийн адилтгал зүйрлэл ашиглан хайр, үхэл, цаг хугацаа, дайн дажин зэрэг хүнд сэдвийг ч егөөдөж чаддагийг нь илтгэсэн хэрэг байлаа. Энэ яруу найрагч бол Польш нутгаас төрөн гарсан уран зохиолын таван нобельтний нэг Вислава Шимборска юм. Шимборска асар даруу нэгэн гэдгээрээ алдартай байв. Ямар сайндаа л өөрт нь Нобелийн шагнал олгосон явдлыг “Стокхольмын эмгэнэлт явдал” хэмээн нэрлэсэн байх вэ...
Түүний түүврийн зарим шүлгийг хүргэж байна.
Хоёронтоо тохиох юу ч үгүй
Г.Лхагвадуламын орчуулга
Үнэндээ хоёр дахин тохиох юу ч үгүй.
Үр дүнд нь харамсмаар нэгэн үнэн бий нь
Бид энэ амьдралд цээжээр зохиосон
Бүтээлтэйгээ ирж, түүнийгээ засаж сайжруулах
Боломж ч үгүйгээр буцдаг.
Чамаас мунхаг хүн байхгүй байлаа ч
Усан тэнэгээ батлах зуны сургалт гэж үгүй
Угаасаа энэ хичээл ганц л удаагийнх байдаг юм.
Өчигдрөө хуулбарладаг нэг ч өдөр үгүй
Яг адилхан үнсэлт, яг ижилхэн хөдөлгөөнөөр
Үлгэрийн мэт зол жаргалыг зааж өгөх
Ялгаагүй ав адилхан хоёр үдэш гэж байхгүй.
Нэг л өдөр хэний ч юм татанги хэл
Нэрийг чинь санаандгүй дурдчихуй
Үзэмжит нэгэн сарнай өнгө, үнэрээ тээсээр
Өрөөнд ороод ирэх шиг санагдана вий.
Маргааш нь, чи дэргэд байвч би гэдэг хүн
Ханын цагаас харцаа салгаж чадалгүй
Сарнай юу? Сарнай ч дээ.
Хад чулуу юу, эсвээс цэцэг үү?” гэх вий.
Урсан өнгөрөгч өдрийг бид юунд,
Яг юундаа айж, гуниглан өнгөрөөнө вэ?
Угаас “Өнөөдөр гэдэг өнгөрч баларсан өчигдөр” гэж
Улиглан давтах нь цаг хугацааны ааш биш үү?
Хэдий бид яг л усны хоёр дусал шиг
Онхи ондоо гэлээ ч (өөрсдөө л тэгж санах юм)
Инээмсэглэл хийгээд үнсэлтээрээ дор бүрнээ
Оноолт оддынхол дор зохирон нийцэхийг хичээнэм.

***
Брюгэлийн хоёр сармагчин
Г.Аюурзанын орчуулга
Төгсөлтийн шалгалт дээрээ би зүүрмэглэн зүүдлэв:
Төмөр гинжтэй хоёр сармагчин
Цонхноо сууж байх юм.
Тэнгэр цонхны цаана хөвөлзөж,
Тэнгис намилзаж байх юм.
Хүний түүхээр шалгалт өгч байгаа минь энэ,
Хүнд асуулт таараад мунгинаж байгаа минь энэ.
Нэг сармагчин нь намайг егөөтэй сонжин ширтэнэ,
Нөгөө нь харин нойрмоглон тонгойно,
Хайсан хариултаа олохгүй нам гүм суухад минь
Хаа нэг гинжний харшилдаан дуулдана.
***
Театрын сэтгэгдэл
Надад бол эмгэнэлт жүжгийн
Зургадугаар үзэгдэл хамгийн чухал:
Тайзан дээрх тулааны талбараас
Үхэгсэд амилан босож
Хиймэл үс, дэгжин даашинзаа тэгшилж янзлаад
Шигдсэн хутгыг цээжнээсээ сугалж,
Шижимлэсэн уяаг хүзүүнээсээ тайлж,
Үлдэгсдийн хамт мөр зэрэгцэн зогсоод
Үзэгчдийн өөдөөс эгцлэн харах нь юм.
Ганцаараа, эсвэл хамтаараа мэхийн ёслох нь:
Шархадсан зүрхэн дээр тавьсан цонхигор гар,
Азгүй амиа егүүтгэгчийн дэгжин төрх,
Аль хэдийнэ цавчуулсан толгойн бөхийх хөдөлгөөн.
Хос хосоороо мэхийн ёслох нь:
Хорсол хилэн дөлгөөн номхон руу гараа сунгаж,
Хохирогчийн нүд тамлагч руугаа инээмсэглэж,
Босогч нь дарангуйлагчтайгаа зэрэгцэн хүндлэнгүй алхана.
Мөнхийн оршихуйг алтан шаахайн өлмийгөөр гишгэлж,
Мөн чанарын үнэт зүйлсийг
Малгайн ганцхан савалтаар арчина.
Маргааш бүхнийг дахиад л эхэлнэ гэх
Мадаггүй харгис хүсэл...
Одоо харин гурав, дөрөвдүгээр үзэгдэлд,
Эсвэл бүр завсраар нь
Ор мөргүй алга болсон бүхний гайхамшигт төрөлт
Аль эрт үхэж одсон дүрүүд цувран орж ирнэ.
Нүүрний будаг, өмсгөл сэлтээ ч тайлалгүйгээр
Нүргэлсэн тайзны ард хэчнээн тэвчээртэйгээр
Хүлээсэн бол гэх бодол л
Эмгэнэлт жүжгийнх нь
Бүхий л сүржин үгсээс илүүтэйгээр
Энэ сэтгэлийн минь утсыг хөндөнө.
Гэхдээ хөшиг хаагдах нь, доошилсоор шаланд хүрэхээс өмнөхөн
Олж харах тэр зүйлс л хамгийн сэтгэл татам:
Энд нэг гар цэцэг рүү яаран сарвайхад
Тэнд нэг гар унасан илдийг шүүрэн алдана.
Яг тэр үед л хамгийн сүүлийн үл үзэгдэх нэгэн гар
Хойшлуулашгүй үүргээ гүйцэтгэн
Хоолойноос минь багалзуурдаж авна.

***
Хүлээх зуур тохиох амьдрал
Хүлээх зуур тохиох амьдрал.
Сургуулилалт хийж амжаагүй үзүүлбэр.
Хувирч бэлтгээгүй бие цогцос.
Цэгцэлж засаагүй оюун санаа.
Тоглох дүрийнхээ талаар би юу ч эс мэднэ.
Тодорхой нь гэвэл өөр нэгэнтэй сольж үл болно.
Энэ чухам юуны тухай жүжиг болохыг
Эхэлснийх нь дараа л би таах ёстой болно.
Амьдрахуйн эрх ямбанд арай л дутуу бэлтгэгдсэнийх
Асар хурдтай хэмнэлийг нь арайхийн гүйцнэ.
Цээжээр зохиохыг үзэн яддаг ч зохиож л таарна.
Цэвэр өөрийн мунхгаас болж алхам тутмаа бүдэрнэ.
Хөдөөгийн болхи араншингаа нууж үл чадна.
Хөндий, хиймэл жүжиглэлт л дотроос урсан гарна.
Анхных учир харж үзье гэх нь
Намайг улам доромжлох шиг
Аргагүй энэ л байдал дэндүү харгис санагдана.
Буцаах аргагүй үгс болоод үйлдлүүд,
Бүрэн тоолж баршгүй тэнгэрийн одод,
Гүйх зуураа энгэрээ хумих борооны цув шиг чиний араншин
Гэнэтийн энэ бүх тохиолдлын өрөвдмөөр үр дүн юм.
Ганцхан лхагва гаргийг урьдчилаад нэг сургуулилалчихдаг ч болоосой,
Гараад үзчихсэн тэр пүрэв дахиад нэг давтагддаг ч болоосой
Гэтэл хэзээ ч үзээгүй зохиол барьсаар баасан хүрээд ирнэ.
“Та минь ээ шударга биш байна!” гэж би хашхирна.
(Тайзны ард хоолойгоо ч засаж амжаагүй болохоор тамиргүй сөөнгөдүүхэн дуу гарна.)
Үүнийг зүгээр л умгар өрөөнд өгч буй
Үнэ цэнгүй шалгалт төдийхөн гэж бодвол
Чиний буруу. Өө, үгүй дээ.
Сүрлэг том тайзан дээр би зогсож байна.
Сүрхий нарийн хийцтэй жижиг хэрэгслүүд
Өнө эртний түүхтэй тайз эргүүлэгч араа шүднүүд
Өгүүлшгүй холын галактикуудын гэрлийг хүртэл асаачхаж.
Эргэлзэх зүйл алга аа, энэ бол нээлтийн тоглолт.
Энд миний хийх үйлдэл бүхэн
Эгнэгт минийх хэвээр үлдэнэ.
Этгээд гурван үг
Б.Баясгалангийн орчуулга.
Ирээдүй гэж хэлэхтэй зэрэгцээд л энэ үгийн
Эхний үе өнгөрсөнд үлдэнэ.
Аниргүй гэж хэлэхтэй зэрэгцээд л энэ утгыг
Авиа дуугаараа би эвдэж орхино.
Байхгүй гэж хэлэхтэй зэрэгцээд л урьд өмнө
Байгаа нь үгүй нэгэн зүйл бий болно.
| НОБЕЛИЙН ШАГНАЛТ ЗОХИОЛЧ ВИСЛАВА ШИМБОРСКАГИЙН ШҮЛГҮҮД |
|
Ц.Батбаяр олимп, дэлхийн медальт Ираны тамирчинтай барилдлаа
2026-10-26 16:56:11
Нөмрөгийн дархан цаазат газрын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна
2026-10-26 16:30:50
Л.ЭНХ-АМГАЛАН: 12 хүүхдэд нэг компьютер оногдож байна
2026-10-26 15:34:24
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАНА
2026-10-26 15:25:05
ЯПОН УЛСЫН ЗГХЭГ-ЫН ЕНБД К.МИНОРУ: Японы Засгийн газар Монголын түймэрт өртсөн газар нутгийг сэргээхэд хамтарч ажиллана
2026-10-26 15:05:32
Самбо бөхийн хотын аваргын тэмцээнд “Winner” клубийн тамирчид амжилттай оролцлоо
2026-10-26 15:00:35
"Монгол морь-2026" наадмын тэргүүн байрыг Д.Энхбаяр хүртлээ
2026-10-26 14:59:38
ШИНЭ НОМ: АНИР ГҮМ ДУНДУУР
2026-10-26 14:30:00
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН АЯН – 2026” ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-10-26 13:16:51
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ ТАВАН ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |