Багшийн дурсгалд /эсээ/
Нэг. -Би ууланд өсөөгүй л дээ. Талын хүн. Гэхдээ уулс холдоо ямар харагддагийг мэднэ. Орой оргил нь цайвалзаад л бие нь цэнхэртээд л хормой хот нь налайгаад л байдаг шүү дээ. Зохиолч хүн уулын оргил шиг байх ёстой. Хүршгүй юм шиг атлаа бусдыг байнга даллан дуудах ёстой. Ийм л зарчим барихыг хичээ.
Харь газрын хэл ондоо хүмүүс дүүрэн суусан хот хоорондын унаанд суугаад бид хоёр орон гэр, нутаг усаа зорин тэмцэж явлаа. Унааны цонхоор жирэлзэн өнгөрөх уулсыг удаан харав. Үнэхээр холдоо цайвалзана. Бас гэрэлтэнэ. Гэрэл гэснээс түүнийг энергийн нэг хэлбэр гэдгийг хэн ч мэднэ. Гэрлийн хугарал тэгэхээр энергийн хугарал юм. Магадгүй энерги өөрөө давтамжтайгаар хугарах үзэгдэл байж болно. Мөн дулаан ялгаруулагч бүхэн “гэрэлтэй” гэж ойлгодог билээ. Тэгэхээр харилцан адилгүй дулаан ялгаруулах буюу гэрэл түгээх нь тодорхой. “Гэрлийн дотоод бүрэн ойлт” гэдэг Снеллиусийн тооцоогоор бус физикийн хичээлдээ ”дундаас” өөр дүн авч үзээгүй миний хувьд “дотоод гэрлээ бусдад бүрэн түгээж” чаддаг хүмүүсийн тухай яриа юм. Тийм хүмүүс харамсалтай нь цөөхөн. Өнөөх ”цөөнхийн цөөнх” гэдэг шиг хүн- нийгмийн доторх ховор үзэгдлүүд. Тийм хүмүүс ердөө бодлын доторх халуун дулаан дурсамжийн энерги, сэтгэлийн дотор байнга гэрэлтэх сайн сайхны гэрэл гэгээ. Би хүний тухай биш гэрэл гэгээний тухай дурсаж сууна.
Хоёр. Их л удаан тогтож уншиж дуусаад, нүдний шилээ авч ширээн дээрээ тавиад над руу хараад жаахан хямсагнав. Аягүй байгаа нь тэр. Сэтгэлд нь хүрсэнгүй. Тэгээд алгуурхнаар ярьж эхлэв.
-Бодох , бичих хоёрынхоо тунг тааруул. Юм бүхэн хэмжээтэй байдаг юм. Чиний бодох багадаад бичих ихдээд байна. Яарах чинь өөрөө сайн зүйл биш дээ, хонгор минь.
Анхны жүжгээ магтуулах хүсэлтэй уншуулахад минь түүний хэлсэн үг. Тэрхэн үед гомдсон ч байж магадгүй. Гэхдээ л илүү сайн бичих хүсэл минь оргилсон л юмдаг. Он жилүүд гэдэг эцэстээ яг ямархан цэг дээр тулж очдог вэ. Дурсах, эсвэл зүрх сэтгэлийн хонгил хоосроод бүгдийг уучилж, өрөөл бусдыг өрөвдөх, хайрлахын хязгаарт хүрдэг болов уу? Аль нь ч байсан нэг л цэг ажээ. Тэр цэг дээрээ хүрээд цөөхөн нь илүү шинийг бүтээх хүч хуримтлуулж, дахин дахин эхэлдэг бол зарим нь ойр зуурхан дурсамж хөврүүлээд он жилүүдээ нэхэн мэтгэж суух билээ. Харин тэр бурхан зүг буцатлаа зохиолч хүн зогсолтгүй өсөж, өөрчлөгдөж, дараа дараагийн зоригтой шинэ алхмуудаа хийхийн үлгэр болсоор байж билээ. “Давалгаа бас дахин давалгаа” гэж номоо нэрлэсэн тийм л учиртай. Түүний насан туршийн өнө мөнхийн хүсэл оюун санааны хувьд “давалгаа бас дахин давалгаа” байх. Ар араасаа түрэн түрсээр нэгэн жигдээр хүчээ үл алдах тийм л давалгаа. Гэтэл салхи үгүй бол давалгаа үгүй. Хоосон үгүй бол дүүрэхийн шалтгаан үгүй. Эхлэл үгүй бол төгсгөл үгүй. Хүн салхиа өөрөө бүтээж, өөрөө давалгаагаа үүсгэнэ. Хоосноо өөрөө л дүүргэж, дүүрснээ хоосолно. Бас яаж эхэлнэ, тийм төгсгөлд л хүрнэ. Та нар бодож үзсэн үү? ТӨГС гэдэг нь ердөө ТӨГС+ ГӨЛ юм шүү дээ. Төгс болно гэдэг чинь төгсөнө гэсэн үг. Энэ ердөө түүнийг нээх нэг түлхүүр. Цаана нь ухааны олон цоож бий. Бидэнд олон түлхүүр хэрэгтэй. За даа, олтол одоо бидний үе өдий биз дээ.

Гурав. -Ухаан гэдэг яг л ургамал шиг зүйл. Услаад байвал ургаад л байна. Авьяас ч гэсэндээ тийм. Авьяасыг таних хамгийн анхны шинж бол хүний нүд. Авьяастай хүний нүд өөр байдаг юм. Харц нь зарим хүний хувьд тэнэг ч юм шиг.
Нэгэн намрын тунгалагхан өглөө өрөөнийх нь буланд тавьсан эгнээ модон сандал дээр суугаад аягатай цайгаа чухаг эрдэнэ олсон мэт энхрийлэн атгахыг нь хараад “Авьяастай хүний нүд өөр. Харц нь зарим хүний хувьд тэнэг ч юм шиг” гэж хэлснийг чимээгүй чагнаад сууж байснаа санаж байна. Мартах эрхгүй үгс. Гэтэл сүүлийн үед гадуур уран зохиолд авьяас хэрэггүй болсон. Авьяасын тухай ярьдаг тэр цаг өнгөрсөн. Зохиолчийг сайн зар сурталчилгаагаар бүтээж болох тухай ярих. Гомдмоор ч юм шиг. Тэгээд сурталчлаад л байвал зохиолч уншигдаад л байх гэж номлох болов. Ном ямар байх нь хамаагүй. Юу ч дураараа сараачсан таны эрх. Хүний эрх гэдэг бол ертөнцийн дээд хэмжүүр. Бусад нь “будааны хүүхэд” гэдэг шиг дараагийн зүйлүүд гэцгээнэ. Аяа, аугаа их зар сурталчилгааны, аугаа их хөнгөн зугаанд хөөрцөглөх үе. Энэ бүхэнтэй тэр эвлэрэхийг хүсээгүй. Тэгээд л “Бүтээхүйн зүй тогтол, сайхныг бүтээх нууцаа” бичиж эхэлсэн юм. Бүхэлдээ уран зохиолоор дураараа дургихыг хүсэгчдэд өгсөн жинтэй хариу юм шүү дээ. Мөн уран зохиолын уламжлалт ойлголтууд, шинэлэг сэтгэлгээ хоёрын яг тэг дундуур нарийн тунг нь барьж бичсэн ном. Тунг ойлгосон л хүний бүтээх ном.
Цаг хугацаа гэдэг заримдаа зугаа төдий зүйл. Бас заримдаа гуниг төдий зүйл. Гэтэл бас тийм биш. Үнэ цэнэтэй, хайрлаж хямгадмаар зүйл. Гэвч бидний эрхэнд биш өөрийн эрхээр биднийг хөтөлдөг зүйл. Нэгэнт урсаж өнгөрөөд биднээр доог тохуу хийгээд байх шиг үе үе санагдах нь бий. За тэр яах вэ? Цаг хугацааны л асуудал. Бидэнд ч өөрсдийн асуудал чамгүй их байхад түүний хэрэгт дур мэдэн оролцоод яах. Цаг хугацааг цаг хугацаанд нь үлдээ. Харин цаг хугацаанаас зээлсэн дурсах эрхээ хамгаас дээгүүр тавь. Хэнийг дурсах вэ? Гэрлээ хугалан байж, бусдын зүгт түгээгчдийг. Нэг үгээр оргилуудыг.
Дөрөв. Гавьяа шагнал хүртсэн өдөр нь хоёул урьж залсан хэд хэдэн газраар хамт оров. Орой нь гэрийнх нь үүднээс салахад ийн хэлэв.
-Шагнал гэдэг урам. Гэхдээ араас нь л бүү гүйгээрэй. Би шагналын тухайд ганцхан зарчим баримталдаг. Чи ч гэсэн хичээгээрэй. Өгвөл ав, далайвал зугт. Засаг гэдэг аль ч цагт засаг. Харин төр гэдэг өөр юм шүү. Төрийн хишгийг хүндэтгэ”
Би инээмсэглээд толгой дохив. Заримдаа зангүй загнаад загнахад нь зүгээр л инээмсэглэдэг байлаа. Үнэндээ хамгийн урт хугацаагаар хүндэлж, тэвчиж дэргэд нь байж чадсан гэдгээрээ одоо ч би бахархдаг. Гэтэл одооны шавь нар хөөрхий хүндэлж биш сөргөж, тэвчиж биш тэмцэж шавь байх тухай л бодно. Сонин бодол. Гэхдээ байж болох л бодол.
-“Хүүе, нээрээ” гэснээ хүүхэд шиг хөөрөн алдаад дэргэд ирснээ эрхий хуруугаа гозойлгочхоод л зөрөөд явчхав. Ямар нэгэн сайхан зүйл болж дээ хэмээн бодов. Хэд хоногийн дараа учрыг нь мэдэв. Сонинд хэвлэгдсэн ”Тэнд” үгүүллэгийг минь уншсан ажээ. Магтаал нь ердөө л энэ. Эрхий хуруугаа гозойлгох. Яг л хүүхэд шиг. Уурлах, хөөрч баярлах нь ил цагаахан зүрх сэтгэл нь хүүхдээрээ. Хүн тийм байхыг хамгийн сайханд тооцно. Тиймээс л яруу найрагт мөнхийн хүүхэд нас чухал тухай сайхан эсээ бичиж билээ.

Тав. Шинэ гарсан номнуудаа цүнхлээд л хамгийн түрүүнд зорьж очдог байлаа. Одоо гэтэл хэнд тийм сайхан догдлолтой очиж номоо барих билээ. Сэтгэл үе үехэн эзгүйрнэ. Мэдсээр байж энэ хорвоогийн жамыг мэдэн будилж эгдүүцнэ. Халаалт муутай ажлынхаа өрөөнд хүрмээ нөмөрч суугаад сонин уншиж суухад нь өвлийн нэг өдөр зорьж очив. Шинэ гаргасан номнуудыг минь хэдийнээ уншаад хэлэх үгээ бэлдсэн бололтой. Дөхөж суугаад хэдэн үг хэлэв.
-Одоо л чадвал тасардаг цаг. Хүршгүй мэт санагдах ч байнга даллан дуудах оргилоо бүтээ. Уулс холдоо ямархан харагддаг билээ. Оргил нь цайвалзаад л... бие нь цэнхэртээд л... хормой бэл налайгаад л... Гэвч далдын зөн совин, айсуй учралын дохио дуудлага мэт оршдог. Тэр цаг чинь иржээ.
- Бас надаас, бусдаас ХОЛД...
-За... Харин яаж
-Тэр чиний мэдэх хэрэг.
Хичээл орох хонх жингэнэн дуугарав. Цүнхээ аваад бослоо. Өөдөөс харснаа инээмсэглэв.
-БАЯРТАЙ, ХОНГОР МИНЬ...
ГАРЦААГҮЙ ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ
2021-05-12. Зуны эхэн сарын шинийн нэгэн.
| ХОЛД... |
|
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026-09-01 10:49:57
Сургуулиудад “Хүүхэд хамгаалагч цагдаа” нар ажиллана
2026-09-01 09:22:44
Ж.Алдаржавхлансайд, ОХУ-ын олимпын хорооны ерөнхийлөгчтэй уулзав
2026-09-01 09:16:52
Сургуулийн өмнөх боловсролд 2-5 насны 242.742 хүүхэд бүртгүүлжээ
2026-09-01 08:39:07
ЭРДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-09-01 08:24:03
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
2026-09-01 08:13:09
2026-09-01 07:30:00
Баялгийн өгөөжийг Монгол Улсын иргэн бүрд хүргэнэ
2026-09-01 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал, В.Путинтай Владивосток хотноо уулзалт хийнэ
2026-09-01 07:09:00
Ц.Мөнх-Оргил “ЮНЕСКО”-гийн ерөнхий захиралд итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-01 07:00:00
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзав
2026-09-01 06:50:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл сайн нөхөртэй нөхөрлөнө
2026-09-01 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан байна
2026-09-01 06:00:00
С.АМАРСАЙХАН: “Аюулгүй сургууль” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ
2026-08-31 16:50:03
Азийн наадамд өрсөлдөх Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол боллоо
2026-08-31 16:42:59
2027 оны төсвийн алдагдлыг хоёр их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ
2026-08-31 16:35:17
Улс төрийн долоон намд 6.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ
2026-08-31 16:24:03
Непал Улсын сургуулийн захирал үер буухаас 10 минутын өмнө 900 сурагчийг нүүлгэн, амийг нь аварчээ
2026-08-31 15:27:04
Монголын “U20”-ийн баг, Умард Марианы Арлуудыг багийг 7:0-ээр хожлоо
2026-08-31 14:35:45
Ойн хөнөөлт шавжтай дрон ашиглан тэмцэнэ
2026-08-31 14:06:20
ОРОН НУТГИЙН ШТС-УУД ДАХЬ АВТОМАШИНЫ ООЧИР БУУРЧ БАЙНА
2026-08-31 13:59:37
МҮОХ өнөөдөр “МИАТ”-тай хамтран ажиллах гэрээ үзэглэв
2026-08-31 13:47:49
Хөвсгөл аймгийн тарваган тахлын байгалийн голомтод хамтарсан тандалт, судалгаа хийгдлээ
2026-08-31 13:30:01
Н.Учрал: Эмч нарын цалинг 11-р сарын 1-нээс 20 хувиар нэмж, адил тэгш хандах болно
2026-08-31 12:25:26
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛАА ОРГИЛ АЧААЛАЛ ЭХЛЭХЭЭС ӨМНӨ ДУУСГАНА ГЭВ
2026-08-31 12:03:07
Нэрт бүжигчин агсан Ч.Батцэнгэл сангийн тэтгэлгийг Монгол Улсын Консерваторын таван оюутан хүртлээ
2026-08-31 11:21:31
Ш.Энхийн-Од Тайландын эсрэг шийдвэрлэх тоглолтод оролцоно
2026-08-31 11:15:13
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
2026-08-31 10:22:31
Хятад–Киргизстан–Узбекистаны төмөр замын бүтээн байгуулалт ид явагдаж байна
2026-08-31 10:11:49
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2027 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-08-31 10:08:52
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
2026-08-31 10:06:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-08-31 10:05:42
Дуучин Б.Одмандах “Meikin Asia” олон улсын эстрад хөгжмийн наадмыг зорилоо
2026-08-31 09:33:58
Халаалтын улиралд 430 мянган тонн түлш 446 цэгээр борлуулна
2026-08-31 09:30:39
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ БЕНИЛЮКСИЙН ОРНУУДАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
2026-08-31 09:21:31
2026-08-31 08:58:06
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж эхэллээ
2026-08-31 08:29:06
“Hainan”-ий тэмцээнээс 7 алт, 10 мөнгө, 2 хүрэл медаль, “PRO CART” 1-ийг хүртжээ
2026-08-31 08:18:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх (ШХАБ)-ын гишүүн орнуудын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн очлоо
2026-08-31 07:58:40
"Амазонс" багийн Kayleigh Troung-ийн ихэр Кэйлинне “Пиратс” багт тоглоно
2026-08-31 07:10:00
Монгол Улсын шигшээ баг, Фижи Улсын багийг 40:102-оор хожлоо
2026-08-31 07:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, малын гарлагатай
2026-08-31 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |