Тэрбээр 2002 оны хоёрдугаар сарын 27-нд төржээ. Хүүхэд насных нь зургаан жил Говьсүмбэр аймагт өнгөрч, түүнээс хойш Улаанбаатар хотын иргэн болсон гэдэг. Бага байхаасаа л дуу хөгжимд хайртай, уран зураг зурах дуртай, хөлбөмбөгийн талбайд цагийг өнгөрөөдөг байсан. Харин 17 нас хүрэхдээ үг холбож, аялгуу хөглөж эхэлжээ. Магадгүй түүний багаас хайрлаж ирсэн уран зураг, гоо зүйн мэдрэмж нь хожим хөгжмийнх нь "өнгө"-ийг тодорхойлсон биз ээ.
Б.Аззаяаг залуус “Morningstar” гэх нэрээр нь илүүтэй мэднэ. Энэ нэрээ "Ертөнцийн ханхүү" хэмээн тайлбарладаг нь түүний өөрийн гэсэн хөгжмийн "хаант улс"-ыг байгуулах мөрөөдөлтэй нь холбоотой. Түүний анхны уран бүтээл болох “Pluto Planet” дуу нь анх “Азаа” нэртэй байсан бөгөөд 2019 онд цацагдсан. “Pluto Planet” дууныхаа шүлэг, аялгууг гаргачихаад таньдаг хүндээ үзүүлснээр Man On The Moon-тэй танилцаж, анхны дуугаа бичүүлж байсан түүхтэй. Энэ дуу гарсан даруйдаа хит болж, залуусын аялах дуртай дуунуудын нэг болсон юм. Ингэж тэр
“…Харанхуй бодлууд бүгд хийсээд
Хаа сайгүй түгэн одлоо
Хэзээ ч дахиж бодогдохгүйгээр алсын алсад хаян одлоо
Амар амгалангийн ертөнцөд амьдармаар байна
Ахиж эргэж харахгүйгээр тайван амьсгалмаар байна
Үүлэн чөлөөний наранг үүрд мөнхөд хармаар байна
Үсэг нийлүүлж сурсан насандаа эргэж очмоор байна… гэж дуулсаар 18 настай хүү урлагийн хаалгыг зөөлхөн тогшиж бус, "өшиглөж" орж ирсэн. Тэрбээр анхны дууныхаа талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа. “Төгсөх ангид орох үед надад хамгийн таалагддаг хичээл уран зохиол, монгол хэлний хичээл байсан. Хэдий эсээ их бичдэг байсан ч, тэрийгээ тухайн үедээ нэг их ойлгож байгаагүй. Дараа нь нэг ая аваад шүлэг бичээд, дуулаад үзсэн чинь болохоор байсан тул дууны шүлэг бичиж эхэлсэн юм. Анх Pluto Planet дууны шүлгийг хийгээд аялгууг нь гаргачхаад таньдаг хүндээ үзүүлсэн чинь намайг Man On The Moon ахтай танилцуулж, миний анхны дууны хоолойг бичиж өгсөн. Дараа нь олон дуун дээр минь хамтарч ажилласан” хэмээжээ.

Түүнийг тайзнаа гарахад үзэгчдийн дунд нам гүм ноёрхож, удалгүй огторгуйн мэт содон аялгуу эгшиглэж эхэлдэг. Тэр бол зүгээр нэг дуучин биш, өөрийнхөө бүтээсэн "өөр ертөнцийн" хөтөч гэдгийг “Night star”, “No Place To Find ft The C”, “Side effect ft The C”, “Бодлын гүнээс”, “Мэдэхгүй”, “Chihiro” зэрэг дуунуудаас нь харж болно. Тайзан дээр үсэрч, цамцаа тайлж, нүдээ аниж дуулна. Ингэхдээ үзэгчдийг бүрэн хөгжим, мэдрэмжийн ертөнцдөө оруулдаг нь түүний давуу тал.

Дуу хөгжимтэй холбогдсон цагаасаа амьд хөгжмийн хамтлагтай болох хүсэлтэй байсан. Morningstar зорилгодоо хүрч “MXrningstar” амьд хөгжмийн хамтлагаа байгуулсан юм. 2019 онд анх “Playtime” наадмыг үзээд төрсөн тэрхүү амьд мэдрэмж нь түүнийг хамтлаг байгуулах зорилгод хөтөлжээ. Тэрхүү зорилго нь 2023 онд биелэлээ олж, “MXrningstar” амьд хөгжмийн хамтлаг байгуулагдсан юм. Харин 2020 оны хавар хамтлагийн ахлагч Эрка тэднийг цуглуулж, тавуулаа нийлж бэлтгэл хийх болжээ. Хамтлаг анх байгуулагдахдаа гишүүн бүр тус тусын ажилтай байсан ч дуу хөгжмийг хоёрдугаарт тавихгүй гэсэн чин хүсэлдээ хөтлөгдөн бүгд ажлаасаа гарч, зүрх сэтгэлээ зориулахаар шийдсэн гэдэг.
Тайзан дээр үзэгчдийг "огторгуйд аялуулж", өөрийгөө "хар хун" мэт мэдэрч дуулдаг тэрбээр одоо “MONADD” лэйбэлтэй хамтран уран бүтээлээ туурвиж байна. Сонсогчид түүнийг дуугаа мэдэрч, үг бүрээ бусдын зүрхэнд хүргэж байгаагаар нь бусдаас ялгаж, хайрцаглагдаагүй авьяасыг нь хүндэлдэг.
Өнгөрсөн жил МУГЖ Т.Ариунаатай хамтран “Чамтай бас чамгүй” дууг шинэчлэн гаргасан.
“Тэвэр дүүрэн цэцэг өгч
Сэтгэл гаргах сайхан байдаг ч
Багадах биш үү
Тэнгисээр хамтдаа аялна гэж
Амлалт өгөх өчнөөн гайхам ч
Дутуу биш үү
Ойр байх гэж ядна аа
Хол байх гэж ядна аа… ” гэх түүний хэсэг, энэ дууны харизм нэг хэсэгтээ л сонсогчдыг байлдан дагуулсан.

| АМЬД ХӨГЖМИЙН ӨВӨРМӨЦ ӨНГӨ Б.АЗЗАЯАГИЙН ХӨГЖИМД СААТАХАД... |
|
Ц.Батбаяр олимп, дэлхийн медальт Ираны тамирчинтай барилдлаа
2026-10-26 16:56:11
Нөмрөгийн дархан цаазат газрын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна
2026-10-26 16:30:50
Л.ЭНХ-АМГАЛАН: 12 хүүхдэд нэг компьютер оногдож байна
2026-10-26 15:34:24
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАНА
2026-10-26 15:25:05
ЯПОН УЛСЫН ЗГХЭГ-ЫН ЕНБД К.МИНОРУ: Японы Засгийн газар Монголын түймэрт өртсөн газар нутгийг сэргээхэд хамтарч ажиллана
2026-10-26 15:05:32
Самбо бөхийн хотын аваргын тэмцээнд “Winner” клубийн тамирчид амжилттай оролцлоо
2026-10-26 15:00:35
"Монгол морь-2026" наадмын тэргүүн байрыг Д.Энхбаяр хүртлээ
2026-10-26 14:59:38
ШИНЭ НОМ: АНИР ГҮМ ДУНДУУР
2026-10-26 14:30:00
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН АЯН – 2026” ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-10-26 13:16:51
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ ТАВАН ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |