Бид энэ удаагийн “Залуус” буландаа залуу жүжигчин М.Мөнхбатыг урьж, ярилцлаа.
-Сайн байна уу. “Мөнгөн сэлэм” хүртсэн сэтгэгдлээс нь яриагаа эхлэх үү?
-Театрын өлгий нутаг болох ОХУ-ын Москва хотноо 16 дахь удаагаа зохион байгуулагдсан “Серебряная Шпага” буюу “Мөнгөн сэлэм” наадамд амжилттай оролцоод ирлээ. Монголынхоо ондоошлыг харуулахыг зорилоо. Монгол өв уламжлал, түүхээрээ бахархсан сайхан өдрүүд болж өнгөрлөө. Биднийг өөрсдийгөө сорих, ур чадвараа ахиулах боломжоор хангасан Улсын Хүүхэд Залуучуудын Театрын хамт олондоо баярлалаа.
-Наадмынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл манай уншигчдад өгөөч?
-Жүжигчин О.Энхбилэг найзтайгаа “Тэмүүжин, Жамух хоёр” жүжгийн хэсгээр оролцсон. Энэхүү тэмцээнийг 1878 онд байгуулагдсан ОХУ-ын ГИТИС хэмээх театрын урлагийн хамгийн том сургуулиас зохион байгуулдаг. “Мөнгөн сэлэм” гэхээр хүмүүс зөвхөн тулаан гэж ойлгож магадгүй. Энгийнээр хэлбэл, энэ нь театрчилсан туяалзуур сэлэмний тэмцээн юм.
-Эхний шатны сонгон шалгаруулалтад яаж оролцдог юм бэ. Оюутан залуус сонирхож байгаа байх?
-Тэмцээний зарлалд нийтлэгдэх үед мэйлээр хүсэлтээ өгнө. Тэгээд бичлэг хэлбэрээр эхний шатандаа оролцдог. Жүжигчин О.Энхбилэг бид хоёрын хувьд Ж.Б.Мольерын “Бэрд” болон “Тэмүүжин, Жамух хоёр” жүжгээ эхний шатанд явуулсан.
-Яагаад дэлхийн сонгодог биш “Тэмүүжин, Жамух хоёр” жүжгийг сонгосон юм бэ?
-ГИТИС-ын тайзнаа дэлхийд алдартай бүтээл тоглохыг ихэнх хүн зорих байх. Гэхдээ бид хоёр монгол хүн, монголын жүжигчид гэдгээ тодруулж гаргахыг хүссэн. Би Жамухын дүрд тоглосон. Харин О.Энхбилэг Тэмүүжингийн дүрийг бүтээсэн.
-Та өмнө нь “Мөнгөн сэлэм” наадамд өмнө оролцож байсан байх аа?
-Гуравдугаар курсын оюутан байхдаа оролцож жүжгээрээ “Гранпи” авсан. Мөн “Шилдэг эрэгтэй жүжигчин” шагнал хүртэж байлаа. Тэр ч утгаараа энэ туршлагатай байлаа. Мөн бидэнд ГИТИС-д суралцаж, багшилж байсан УДЭТ-ын найруулагч Э.Билгүүн тусалсан.
-ОХУ-ын театрт жүжиг үзсэн үү?
- "Сити" их сургуулийн багш, жүжигчин Д.Ганцэцэг багш маань шавь нараа удирдаж ирсэн юм. Тэр үеэр багш маань биднийг дуудаж, алдарт Фёдор Достоевскийн “Нагац ахын мөрөөдөл” жүжгийг үзэх завшаан тохиосон. Театр руу ороход л бүх зүйл нь гайхалтай санагдсан. Хаалга, цонх, тайз гээд бүх зүйл нь түүх өгүүлэмжтэй, хуучин хэвээрээ. Жүжигчид нь ил микрофонгүй мөртлөө дуу нь маш тод сонсогдож байсан нь технологийн дэвшил болон жүжигчний ур чадварыг гайхуулж байлаа.
-Театрын эх орноос их зүйл сураад ирсэн байх. Манай улсын театраас юугаараа онцлог байв?
-Залуу уран бүтээлчид өөрсдийн чадвараа үргэлж нэмэгдүүлж байх ёстой. Орчноо өөрчилж, гадны уралдаанд оролцохоор давуу, сул талаа анзаардаг. Мөн ур чадвар, үзэл бодлын хувьд өсөж дэвждэг. ГИТИС-ын тайзан дээр зогсоно гэдэг чинь өөрөө үгээр хэлж, үзгээр бичимгүй сайхан гэдэг нь шүү дээ. Би ГИТИС-д найруулагчаар сурахыг мөрөөддөг. Тиймдээ ч ОХУ-д суралцаж, амьдарвал ямар байх бол гэж төсөөлж, бодож байгаад ирсэн дээ.

-Улсын Хүүхэд Залуучуудын Театрт орохоосоо өмнө нь хаана ажиллаж байв?
-Би “Сити” их сургуулийг Ш.Мөнхтуяа багшийн удирдлага дор төгссөн. 2020 онд сургуулиа төгсөөд орлон тоглогчоор ажиллаж эхэлсэн. Мөн “Сити” их сургуульдаа дэлгэцийн гар тулаан буюу орлон тоглогчийн хичээл заадаг. Харин Улсын Хүүхэд Залуучуудын Театр гэх их айлын босгоор 2023 онд алхаж орж байлаа.
-Орлон тоглогчоор ажиллаж байсан гэлээ. Мэргэжлийн жүжигчин хүн яагаад дэлгэцийн урд байхыг сонгоогүй юм бол?
- Хүүхэд байхын л тулаантай кино үздэг. Тулаантай киноны гол дүрд тоглохыг мөрөөддөг байлаа. Тэгээд тавдугаар ангиасаа таеквандогийн спортоор хичээллэж эхэлсэн. Эргэлдэж ашиглах, акробат хийх боломжтой хөнгөн төрлийн спорт учраас орлон тоглож болоход тусалсан. Их сургуулиа төгстөл багийнхаа ахлагчаас “Намайг багтаа аваач” гэж гуйсан. Намайг төгсөөд ир гэсэн. Тэгээд одоо дуртай зүйлээрээ ажиллаж байна.
-Та ямар багт ажилласан байсан бэ?
-“Марко Поло”, “Мулан” зэрэг олон улсын кинонд ажилласан байсан туршлагатай орлон тоглогчийн багт ажилладаг. Монгол уран бүтээл гэвэл “Нийслэл хүүхэн”, “Зангарга”, “Зура-2” зэрэг уран бүтээлүүд бий. Одоогоор театрын ажилдаа илүүү анхаараад түр завсарлага авсан байгаа.
-Орлон тоглогчийн багийнхан “B1 давхар” уран сайхны киног хийж байсан. Та оролцсон уу?
-Манай орлон тоглогчийн гэр бүлийн хийж байгаа ажил учраас боломжоороо тусалж, оролцсон.
-Бэртэхгүйгээр орлон тоглогчоор ажиллахын тулд өмнө нь бэлтгэл их базаадаг байх. Тэр талаараа хуваалцаач
-Хүмүүс энэ хүн чадварлаг болохоороо гүйцэтгэл сайн хийж байна гэж өрөөсгөл харах гээд байдаг талтай. Гэвч ард нь бүхэл бүтэн баг ажилладаг. Зургийн талбайн аюулгүй байдал, тооцооллыг хоёр өдрийн өмнөөс хийж эхэлнэ. Тэгээд жүжигчиндээ “Энд ийм зүйл байгаа. Ингэж хийвэл аюулгүй” гэж заавар өгдөг.
-Одоо дэлгэцийн уран бүтээлд өөрийгөө сорих цаг ирсэн гэж бодож байна уу?
-Оюутан байхад багш нар маань “Жүжигчний ур чадварыг театрт өсгөдөг. Тэндээс л өөрийгөө олно. Та нар сургуулиа төгсөөд, диплом авлаа гээд жүжигчин болж байгаа юм биш” гэдэг байлаа. Тиймдээ ч театрт ажиллаж байгаа. Мэдээж залуу хүн учраас өөрийгөө дэлгэцэд сорих бодол бий.
-Мэргэжлийн театрын тайзан дээр анх удаа гарах жүжигчин хүний хувьд хамгийн сайхан мэдрэмж байх даа?
-Тийм шүү. Театрын тайзан дээр жижиг дүр гэж байдаггүй. Өөрт оногдсон дүр бүрд сэтгэлээ шингээж ажиллаж байна.
-Театрын дүрүүдээс онцлох нь юу вэ?
-“Ромёо, Жулета хоёр” жүжгийн Балтазарын дүрд ажилласан. Мөн Меркуциогийн дүрийн дублероор ажиллах нэр төрийн хэрэг байлаа 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэн найруулагч Хүүхэд залуучуудын театрт эл жүжгийг тавьж, Ромеод жүжигчин У.Готов, Жульеттад Б.Энхтуяа тоглосон. Энэ гайхалтай жүжигт дүр бүтээнэ гэдэг сайхан шүү дээ.
-Улсын Хүүхэд Залуучуудын Театрын адил мэргэжлийн театраас ялгарах онцлог юу вэ?
-Манай театр 1951 онд Хүүхдийн төв театр нэртэйгээр байгуулагдаж, 1967 онд Хүүхэд залуучуудын театр болгон өргөжүүлэн ажиллаж байсан ч 1997 онд хувьчлагдсанаар үйл ажиллагаагаа зогсоож улмаар улсын хэмжээнд хүүхэд залуучуудад зориулсан мэргэжлийн уран бүтээл туурвих театргүй болоод байсан. Харин 2024 оноос албан ёсоор нээлтээ хийж, жүжгээ толилуулж эхэлсэн.
Шинэ барилга болохоор тухтай сайхан байна. Мөн жүжигчид өөрсдийн өрөөтэй. Өрөөндөө нойл, дүш, хэрэглээний зүйлсээ хийх тавилгатай. Доошоо буугаад биеэ урлаж болох фитнесстэй. Ер нь залуу хүмүүс,тэр тусмаа жүжигчид тухтай байх бүхий л орчин бүрэлдсэн.
-Энэ хүрээд яриагаа өндөрлөе. Таны цаашдын уран бүтээлд амжилт хүсье.

| М.МӨНХБАТ: ТЕАТРЫН ЭХ ОРОН ОХУ-Д ТҮҮХИЙН ОНДООШЛОО ТОЛИЛУУЛЖ, “МӨНГӨН СЭЛЭМ” ШАГНАЛ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА |
|
БҮТЭЭЛҮҮДЭЭРЭЭ "ШУУГИАН ТАРИГЧ"
2026-04-30 07:48:43
ТАНИЛЦ: “НҮҮРСЧИД”-ИЙН ҮҮР БУЮУ “ЦАГААН ХАД”-НЫ ЦААД ЭЗЭД
2026-04-30 07:39:45
“Ulaanbaatar Amazons” баг “FIBA 3x3 Chengdu Women's Series”-д өрсөлдөнө
2026-04-30 07:10:00
М.МӨНХБАТ: ТЕАТРЫН ЭХ ОРОН ОХУ-Д ТҮҮХИЙН ОНДООШЛОО ТОЛИЛУУЛЖ, “МӨНГӨН СЭЛЭМ” ШАГНАЛ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-04-30 07:00:00
2026-04-30 07:00:00
А.УУГАНБИЛЭГ: Боомилж нас барсан цэрэгт албанаас шалтгаалах зүйл тогтоогдоогүй
2026-04-29 17:34:05
Д.МӨНХХУЯГ: Т.Даваадалайг Туулын хурдны замын төсвөөс 6.6 тэрбум төгрөгийг хамаарал бүхий этгээдийнхээ данс руу шилжүүлж, мөнгө угаасан хэргээр шалгаж байна
2026-04-29 14:00:44
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх онд ашиглалтад орно
2026-04-29 12:54:05
ӨСВӨР ҮЕИЙН ХҮҮХДҮҮДИЙГ ХОРТ ЗУРШЛААС СЭРГИЙЛЭХ ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2026-04-29 12:40:29
Г.Төрболд элсний наадмаас хүрэл медаль авлаа
2026-04-29 11:42:49
З.Болортунгалаг элсний наадмаас мөнгөн медаль хүртэв
2026-04-29 11:22:01
Өсвөрийн хоккейчид Индонезийн багийг 5:2-оор хожлоо
2026-04-29 09:28:40
СЭХҮҮН БАЯРАА, СЭТГЭЛ ЗӨӨЛӨН Н.БАДРАЛ
2026-04-29 08:58:45
“Хангардь” клуб улсын аваргаас 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ
2026-04-29 07:45:49
Жүдо бөхийн залуучуудын улсын аварга эхэллээ
2026-04-29 07:10:00
ШИЛИЙН САЙН ЭР Т.ЁНДОНГИЙН ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ДАРГА БОЛСОН ТҮҮХ
2026-04-29 07:00:30
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭС Г.ЁНДОН ЯВЖ, Б.ЦЭНГЭЛ ИРЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ
2026-04-29 07:00:00
ХОТЫН ЗОДООНД Х.НЯМБААТАР ДИЙЛЭХ ҮҮ, А.БАЯР ЯЛАХ УУ
2026-04-29 07:00:00
2026-04-29 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН КЁКҮШЮҮЗАН БАТБАЯРЫН “ARTSAT LUXURY VILLAGE” “GREEN HILL” “ARTSAT TOWN”
2026-04-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |