Нэрт найруулагч, жүжигчин Л.Лхаасүрэн гуай Шагдарын дүрээрээ монголчуудад хайрлагдаж бас үзэн ядагдталаа хоногшсон хүн. Үүгээр ч зогсохгүй тэр “Тус биш ус” киноны Осор, “Төгсгөл”-ийн Мөнхөө, “Ацаг шүдний зөрөө”-гийн соривт, В.Шекспирийн “Ромео Жульетта”-гийн Ромео, Н.Островскийн “Болд хэрхэн хатаагдсан нь”-ын Корчагин зэрэг тайзны 100 гаруй дүрийг бүтээсэн байдаг. Бүтээсэн дүр бүхэн нь хүний сэтгэлд хүрдэг түүний 80 жилийн ой тохиож байгаа энэ үед бага охин Л.Энхтүвшинтэй нь уулзаж, аавынх нь талаар ярилцлаа.
-Аавынх нь мэндэлсний 80 жилийн ой тохиож, үе үеийн уран бүтээлчид төдийгүй шавь нар нь аавынх нь алдар, гавьяаг дурсаж буй өдрүүд өнгөрч байна. Та мөн аавтайгаа өнгөрүүлсэн гэгээн дурсамжуудаа нандигнан дурсаж байгаа болов уу?
-Аавын минь 80 насны ойд зориулсан үзэсгэлэнгийн нээлт олон хүнтэй, дэлгэр сайхан болж өндөрлөсөн. Аавын минь шавь нар, уран бүтээлчид ирж, ааваар минь дахин нэг бахархаж, аавтай минь холбоотой сайхан дурсамжуудаа хуваалцаад явсанд нь би хувьдаа их баяртай байгаа. Би ч гэсэн аавыгаа олон түмэнд хайрлагдсан ямар сайхан хүн байсан юм бэ гэдгийг нь сая дахин нэг ухаарч, хайрлаж байна даа. Бас аавыгаа их санаж байна.
(15).jpg)
-Таны аав олон түмэнд алдартай жүжигчин, найруулагч гэдгээрээ мөнхөд хүндлэгдсээр байна. Харин та аавыгаа ямархан аав байсан гэж боддог вэ?
-Аав минь их үнэнч хүн байсан. Уурлахдаа уурлаж, баярлахдаа баярлаж, загнахдаа загнаж, хайрлахдаа хайрладаг тийм л сайхан аав байлаа даа. Би аавыгаа муу аав байсан гэж боддоггүй. Гэрийн ажилд төдийлөн оролцоод байдаггүй ч заримдаа бидэнд хоол хийж өгдөг нь юу юунаас илүү жаргал байж дээ. Ээжийн төрсөн өдрөөр аав минь торт хийж байсныг нь би сайн санадаг юм. Тэр үед би торт яаж хийдгийг мэдэхгүй хүүхэд аавынхаа үйлдэл бүрийг гайхан харж билээ. Ээж орой нь ажлаасаа ирээд их баярлаж байсан. Магадгүй тэр ээжийн минь хувьд хамгийн сайхан төрсөн өдөр нь болсон байх аа.
-Аавынх нь удамд урлагийн авьяастай хүн байсан юм уу. Жүжигчин болсон түүх нь юутай холбоотой вэ?
-Аав минь Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн. Багаасаа долоон төрлийн дугуйланд хамрагддаг, нийгмийн идэвхтэй хүүхэд байсан юм билээ. Пионерийн ордонд жүжгийн дугуйланд явж, анх урлагт сонирхолтой болсон гэдэг юм. Аав минь дөрвөн хүүхэдтэй айлын том нь. Өвөө минь ээмэг, бөгж, дөрөө, ногт хийдэг дархан хүн байсан гэдэг. Түүнээс өөр урлагийн авьяастай, гарын уртай хүн байгаагүй гэдэг. Харин би аав, ээжээс гурвуулаа. Хоёр ах минь бурхан болчихсон. Том ах минь балетчин, бага ах минь жүжигчин, найруулагч, мэргэжилтэй байсан. Харин би зураач мэргэжилтэй. Бага ах минь аавын ангид дөрвөн жил сурч байсан юм.

-Аавынх нь тоглосон киног үзэхээр их сайхан дуу хоолойтой жүжигчин байж дээ гэж бодогддог. Бас Шагдарын дүрийг анзаарахад харц нь их өгүүлэмжтэй санагддаг юм. Харин таны хувьд?
-Аав минь 19 настайдаа “Тус биш ус” киноны гол дүр болох Осорын дүрийг бүтээсэн. Дараа нь "Агуйн нууц" киноны багшийн дүр, “Төгсгөл” киноны Мөнхөөгийн дүрүүдэд тоглосон доо. Аавтай хамт телевиз үзээд сууж байтал "Тус биш ус" кино гарч байсан юм. Аав өөрийгөө харчихаад "Энэ үед аав нь их залуу байж дээ. Өөрийнхөө залуу насыг хараад, дурсаад сууж байх бас сонин л байдаг юм байна" гээд дурсангуй, бахархангуй ярьж байж билээ. Миний хувьд аав бол жүжигчнийхээ хувьд ч тэр аавынхаа хувьд ч ялгаагүй хамгийн шилдэг нь гэж боддог. Аав минь гэртээ дүрийнхээ үг, хэллэгийг бэлдэж байгаагүй ч биеэ сайн бэлддэг, өөртөө анхаардаг хүн байсан. “Гарын таван хуруу”-ны Шагдарын дүрийг бүтээхээсээ өмнө “Төгсгөл”-ийн Мөнхөөгийн дүрээр нь хүмүүс сайн таньдаг байсан юм.
-Та аавынхаа бүтээсэн дүр, найруулсан кино, жүжгүүдийнх нь тухай ярьж өгөөч. Аав нь хамгийн сүүлд ямар дүр бүтээсэн байдаг вэ?
-Аав минь 1962-1974 онд Хүүхэд, залуучуудын театрт жүжигчнээр ажиллаж байгаад 1978 онд Москвагийн Театр урлагийн дээд сургуулийг жүжигчин, найруулагч мэргэжлээр төгсөж ирсэн юм билээ. УБДС, СУИС-ийн кино драмын ангид олон жил багшилж, 1987 онд төгсгөсөн ангийнхантайгаа илгээлт авч, Эрдэнэт хотын театрыг байгуулж, хоёр жил найруулагчаар нь ажиллаж, театрын зэрэгтэй болгосон гэдэг. Аав минь “Тус биш ус”-ын Осор, “Хүний мөр”-ын багш, “Төгсгөл”-ийн Мөнхөө, “Агуйн нууц”-ын Төмөр, “Говь хянганд тулалдсан нь”-ий Лувсан, “Сахиул уу, сахиус уу”-ын Сэрээтэр, “Гарын таван хуруу”-ны Шагдар, “Би чамд хайртай”-н захирал, “Ацаг шүдний зөрүү”-ний соривт, “Мөнх тэнгэрийн хүчин дор"-ийн Билгүдэй, “Цөвүүн цагийн богд”-ын ноён, “Яаралтай цахилгаан”-ы Болд нарын дүрийг авьяас, чадвар, ур ухаанаа дайчлан бүтээсэн байдаг. Аав минь 2004 онд “Ишийг үзүүлэгч Чингис хаан” киноны Тоорил ханы дүр тоглосон.

-Тайз, дэлгэцийн 100-гаад дүр бүтээсэн аавынхаа аль дүрд нь илүү хайртай вэ?
-Би бусдын адил аавынхаа Шагдарын дүрд их хайртай. Аавын хэсэг гараад ирэхээр л сэтгэлд нэг л дотно сайхан санагдаад байдаг юм. Бас аавыг "Гарын таван хуруу” кинонд тоглосных нь дараа хүүхдүүд аав руу “Муу Шагдар явж байна” гээд чулуу шидсэн гэдэг. Гэтэл аав тэр үед “Би хүний сэтгэлд хүрэхээр дүр бүтээж дээ” гээд дотроо ихэд баярлаж байсан гэдэг. Тэр тухайгаа их сайхан чин сэтгэлээсээ ярьдаг сан. Аав минь “Сар нуугдсан шөнө” гээд хүүхдийн жүжиг бичиж, "Гахайн ганц тоорой" нэртэйгээр тайзнаа тавьж байсан юм. Тэр жүжгийг надад зориулж бичсэн гэдэг юм. Миний баярлах, уурлах, инээх гээд ааш зан, сэтгэл хөдлөлийг ажиглаж байгаад тэр зохиолоо бичсэн гэж ярьдаг байсан юм. Тэр бүтээлд нь бас хайртай даа.
-Аав нь кино, жүжигт тоглохоос гадна орчуулга хийдэг байсан гэдэг. Ямар бүтээлүүд орчуулж, олны хүртээл болгож байсан бэ?
-“Эхнэр нөхрийн элгийн паян”, “Ханиа сонгосон нь”, “Дурлалын нулимс”, “Оргодлын паян”, “Хүн хөрөө” гэх зэрэг кино найруулсан. Харин Ж.Б.Мольер"-ийн "Бэрд”, “Аргагүйн эрхэнд оточ” гэсэн хоёр жүжиг орчуулсан. Зун зусланд гарчихаад шөнө ч унтахгүй ширээний чийдэн асаачихаад орчуулга хийдэг байсан. Тэр хөдөлмөр нь талаар болоогүйгээр барахгүй одоо ч хоёр жүжиг нь Монголын театруудын урын санд тоглогдоод явж байна. Ер нь ном их уншдаг хүн байсан даа, аав минь.

-Аав нь 2002 онд СУИС-д багшилж байхдаа авьяас чадвар, хөдөлмөр бүтээлээ үнэлүүлж, МУГЖ цол хүртэж байсан юм билээ. Тухайн үед МУГЖ цолыг хэн бүхэн аваад байдаггүй үнэ цэнтэй шагнал байлаа шүү дээ. Аав нь гавьяат болсон тухайгаа хэрхэн хуваалцсан бэ?
-Аав нь "МУГЖ гэх сайхан цолоор шагнуулсан" гээд тэмдгээ үзүүлж байсныг нь сайн санадаг юм. Гэхдээ аав минь цолоо угааж, найр наадам хийж байгаагүй ч үеийнх нь уран бүтээлчид гар утсаар баяр хүргээд, аав хэсэг утаснаас салаагүй юм даг.
-Танд жүжигчин болох бодол, мөрөөдөл байсан уу. Аавынхаа найруулсан кинонд тоглож байсан юм байна?
-Намайг манайд ирсэн уран бүтээлчид “Чи яагаад жүжигчин болоогүй юм бэ” гэж их асуудаг байж билээ. Би анхнаасаа л зурах дуртай хүүхэд байсан болохоор дуртай зүйлээ хийнэ гээд жүжигчин болоогүй юм. Бас би өөрийгөө жүжигчин болж чадахгүй гэдгээ мэддэг байсан гэх үү дээ. Гэхдээ би аавын найруулсан “Хүн хөрөө” киноны Хулангийн дүрд 20 нас хүрээгүй байхдаа тоглож байсан юм. Аав минь “Охиноо туслах дүрд тоглуулна аа” гэхэд нь би “Чадах болов уу” гэж эмээж байсан ч аавынхаа урам зориг өгсний ачаар өөрийнхөө хэмжээнд тоглож чадсан. Зураг авалтын үед голын хүйтэн усанд хөлөө дүрж байгаа хэсэг байдаг юм. Тэр одоог хүртэл санаанаас ер гардаггүй. Аавтайгаа хамт уран бүтээлд оролцож, уран бүтээлчдийн ажлын зах цухаас нь өөрийн биеэр мэдэрч байсан. Тэр үе аавтайгаа өнгөрүүлсэн хамгийн сайхан дурсамжуудын нэг.

-Аав нь ямар уран бүтээлчидтэй илүү ойр дотно явсан бэ. Танайд уран бүтээлчид их ирдэг байсан уу?
-Аав минь багаасаа л И.Нямгаваа, Б.Мөнхдорж, Г.Доржсамбуу найруулагч нартай их нөхөрлөдөг байсан. Мөн Хүүхдийн театрынхан манайд их ирдэг байлаа. Л.Жанчивдорж ах, Г.Дашхүү ахтай их дотно явсан. Аавын шавь нараас Ж.Оюундарь, С.Өлзийхүү, Л.Дэмидбаатар, Ш.Бямбацогт гээд найман гавьяат төрсөн байдаг.
-Аав нь хүүхдүүдээ хэрхэн хүмүүжүүлсэн бэ. Бүгдээрээ урлагийн мэргэжил эзэмшсэн хүмүүс байна?
-Би айлын ганц охин болохоор аав минь намайг илүүтэй эрхлүүлдэг байсан. Хүссэн бүхнийг минь аав авч өгдөг байлаа шүү дээ. Бас гадаад руу ажлаар яваад ирэхдээ надад л хувцас, тоглоом авчирч өгдөг байсан. Аав минь биднийг огт загнадаггүй. Нэг удаа аавыг дагаад ажил дээр нь очтол баахан хүнийг загнаж байсан нь надад аав хэзээ ч уурлаж байгаагүйгээрээ уурлаж байгаа юм шиг их хэцүү санагдаж билээ. Тэр нь мэдээж ажил нь, ажлынх нь онцлог нь л байсан юм билээ л дээ. Би аавыгаа дагаж ажил дээр нь их очдог байсан. Аав намайг их эрхлүүлдэг байсан болохоор уран бүтээлчид нь намайг "Дээвэр дээр суудаг Карлсон" гэж өхөөрддөг байлаа.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.

| Л.ЛХААСҮРЭН АГСНЫ ОХИН ЭНХТҮВШИН: ААВ МИНЬ ШАГДАРЫН ДҮРД ТОГЛОСНЫХОО ДАРАА ЧУЛУУ ШИДҮҮЛЖ БАЙСАН Ч "БҮТЭЭСЭН ДҮР МИНЬ ХҮНИЙ СЭТГЭЛД ХҮРСЭН БАЙНА ДАА" ГЭЭД БАЯРЛАЖ БИЛЭЭ |
|
Сургуулиудад “Хүүхэд хамгаалагч цагдаа” нар ажиллана
2026-09-01 09:22:44
Ж.Алдаржавхлансайд, ОХУ-ын олимпын хорооны ерөнхийлөгчтэй уулзав
2026-09-01 09:16:52
Сургуулийн өмнөх боловсролд 2-5 насны 242.742 хүүхэд бүртгүүлжээ
2026-09-01 08:39:07
ЭРДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-09-01 08:24:03
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
2026-09-01 08:13:09
2026-09-01 07:30:00
Баялгийн өгөөжийг Монгол Улсын иргэн бүрд хүргэнэ
2026-09-01 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал, В.Путинтай Владивосток хотноо уулзалт хийнэ
2026-09-01 07:09:00
Ц.Мөнх-Оргил “ЮНЕСКО”-гийн ерөнхий захиралд итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-01 07:00:00
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзав
2026-09-01 06:50:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл сайн нөхөртэй нөхөрлөнө
2026-09-01 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан байна
2026-09-01 06:00:00
С.АМАРСАЙХАН: “Аюулгүй сургууль” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ
2026-08-31 16:50:03
Азийн наадамд өрсөлдөх Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол боллоо
2026-08-31 16:42:59
2027 оны төсвийн алдагдлыг хоёр их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ
2026-08-31 16:35:17
Улс төрийн долоон намд 6.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ
2026-08-31 16:24:03
Непал Улсын сургуулийн захирал үер буухаас 10 минутын өмнө 900 сурагчийг нүүлгэн, амийг нь аварчээ
2026-08-31 15:27:04
Монголын “U20”-ийн баг, Умард Марианы Арлуудыг багийг 7:0-ээр хожлоо
2026-08-31 14:35:45
Ойн хөнөөлт шавжтай дрон ашиглан тэмцэнэ
2026-08-31 14:06:20
ОРОН НУТГИЙН ШТС-УУД ДАХЬ АВТОМАШИНЫ ООЧИР БУУРЧ БАЙНА
2026-08-31 13:59:37
МҮОХ өнөөдөр “МИАТ”-тай хамтран ажиллах гэрээ үзэглэв
2026-08-31 13:47:49
Хөвсгөл аймгийн тарваган тахлын байгалийн голомтод хамтарсан тандалт, судалгаа хийгдлээ
2026-08-31 13:30:01
Н.Учрал: Эмч нарын цалинг 11-р сарын 1-нээс 20 хувиар нэмж, адил тэгш хандах болно
2026-08-31 12:25:26
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛАА ОРГИЛ АЧААЛАЛ ЭХЛЭХЭЭС ӨМНӨ ДУУСГАНА ГЭВ
2026-08-31 12:03:07
Нэрт бүжигчин агсан Ч.Батцэнгэл сангийн тэтгэлгийг Монгол Улсын Консерваторын таван оюутан хүртлээ
2026-08-31 11:21:31
Ш.Энхийн-Од Тайландын эсрэг шийдвэрлэх тоглолтод оролцоно
2026-08-31 11:15:13
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
2026-08-31 10:22:31
Хятад–Киргизстан–Узбекистаны төмөр замын бүтээн байгуулалт ид явагдаж байна
2026-08-31 10:11:49
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2027 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-08-31 10:08:52
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
2026-08-31 10:06:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-08-31 10:05:42
Дуучин Б.Одмандах “Meikin Asia” олон улсын эстрад хөгжмийн наадмыг зорилоо
2026-08-31 09:33:58
Халаалтын улиралд 430 мянган тонн түлш 446 цэгээр борлуулна
2026-08-31 09:30:39
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ БЕНИЛЮКСИЙН ОРНУУДАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
2026-08-31 09:21:31
2026-08-31 08:58:06
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж эхэллээ
2026-08-31 08:29:06
“Hainan”-ий тэмцээнээс 7 алт, 10 мөнгө, 2 хүрэл медаль, “PRO CART” 1-ийг хүртжээ
2026-08-31 08:18:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх (ШХАБ)-ын гишүүн орнуудын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн очлоо
2026-08-31 07:58:40
"Амазонс" багийн Kayleigh Troung-ийн ихэр Кэйлинне “Пиратс” багт тоглоно
2026-08-31 07:10:00
Монгол Улсын шигшээ баг, Фижи Улсын багийг 40:102-оор хожлоо
2026-08-31 07:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, малын гарлагатай
2026-08-31 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |