Та өмнө нь уран зураг, уран барьмалын олон үзэсгэлэнг үзэж сэтгэлийн жаргал эдлэж байсан байх. Гэхдээ Ө.Одхүүгийн “Амь” үзэсгэлэн шиг хүний биеийн эрхтнүүдийг томоор бүтээсэн. Бүтээхдээ бодит хөдөлдөг, цохилдог үзэсгэлэн үзээгүй нь лавтай. Бид гадаад төрхөө өдөр тутам өнгөлж, тордож, тольддог хэр нь тархи, зүрхэндээ хэр анхаардаг. Амьдарч буй нийгмийнхээ тухай чухам юу хийж чаддаг вэ гэдгээ нэг бодоод үзээрэй...
Тус үзэсгэлэнд хүний амьдралын түүх, сэтгэл хөдлөлийн илрэлийг бэлгэдэх “зүрх”, “уушги”, “нүд” зэрэг эрхтэнүүдийг онцлон дэлгэсэн. Аварга том хэмжээгээр дүрсэлж, дотроосоо гэрэлтэх содон шийдлээр хийж өгсөн юм. Уран барималч Ө.Одхүү нь Дүрслэх урлагийн академийг суралцан төгсөж, магистр, доктор (Ph.D.) зэрэг хамгаалсан. Мөн 2012 онд Өмнөд Солонгосын Ульсан их сургуульд магистрын зэрэг (MFA) хамгаалсан. 2023 онд Күкмин Их Сургуульд докторын зэрэг хамгаалсан байна. Түүний мэргэжлийн судалгааны чиглэл нь хүний биеийн хэлбэр, анатомийг судалсан баримал болон урлагийн бусад чиг хандлагуудтай холбоотой байдаг бол бүтээлүүд нь орчин үеийн урлагийн чиг хандлагыг танилцуулж, хүмүүний амьдрал, нийгмийн сэдвүүдийг гүнзгий утга агуулгаар илэрхийлсэн байдаг. Тэрбээр АНУ болон БНСУ-ын Сөүл, Ульсан, Бусан, Гванжү зэрэг хотуудад хамтарсан үзэсгэлэнгүүдэд оролцож өөрийн бүтээлийг толилуулсан төдийгүй 2011 онд Өмнөд Солонгосын “18-р Олон улсын урлагийн үзэсгэлэн”-д “Тусгай шагнал” хүртэж, 2010 онд Бусан хотод зохиогдсон “36-р BFAA Урлагийн уралдаан”-д “Сонгосон бүтээл” шагналыг хүртсэн.
(1).png)
Уран барималч Ө.Одхүү үзэсгэлэнгийнхээ талаар “БНСУ-д суралцаж байх үедээ уран бүтээлийн сануудаа олж байсан. Орчин үеийн зан аашны тухай судалгааны ажил хийсэн нь өнөөдрийн бүтээлийн суурь болж өгсөн. Би ямар нэгэн төрөл жанрт “хүлэгдэх”-ийг хүсдэггүй. Уран бүтээлч нь хүсэл тэмүүлэл, мэдрэмжээрээ хөглөгдөж бүтээлээ туурвиж байвал сайхан шүү дээ. Хүмүүс миний бүтээлийг кенитек арт буюу хөдөлгөөнтэй урлаг гэж хэлнэ. Урлагийн бүтээл өөрөө хөдөлдөг эсвэл салхи, гэрэл, механик хүчээр хөдөлгөөн үүсгэдэг. Заримдаа үзэгчийн оролцоогоор хөдөлгөөнд ордог бүтээлүүд гэсэн үг. Миний бүтээлийн утга санаа өгүүлэмжтэй зохицож байгаа учир кенитек арттай хослуулсан. Тэрнээс яг би кенитек арт л бүтээдэг уран бүтээлч гэж хэлэхгүй. Монголд энэ төрлийн үзэсгэлэн төдийлөн дэлгэгдэж байгаагүй учир сонирхох хүн олон байх шиг байна. Хөл нүцгэн хүмүүсийн алхаж буй дүрс, бачимдуу яарсан хоолойтой дүрс бичлэг “Их хот” нэртэй видео бүтээл л дээ. БНСУ-д суралцаж ирээд хийж байсан. Хөл нүцгэн гудамжаар алхаж байгааг та юу гэж бодсон бэ. Хүн бүрийн урлагийг харах, мэдрэх өөр шүү дээ. Харин би микроны ах, эгч нар орилдоод л бид бужигналдаж, чихэлдэж явдаг байсан тэр үеэс сэдэл авч хийсэн. Бид хорвоод анх ирэхдээ нүцгэн ямар нэгэн материаллаг зүйлгүй ирдэг шүү дээ. Буцахдаа ч мөн адил. Харин хэрээс хэтэрсэн сэтгэл түгшилт нь өвчин болох аюултай ч гэсэн сайн сайхнаар ашиглаж чадвал эргээд бидний амьдралд маш хэрэгтэй сэтгэл хөдлөлийн нэгэн хэлбэр юм. Би танихгүй нийгэмд анх амьдарч эхэлсэн үедээ мэдэрсэн сэтгэл түгшилт, энэ нь хаанаас бий болж байгаа юм, нийгэмд хүмүүсийг түгшээж байгаа хүчин зүйлүүд нь юу юм бэ гэдгийг судалж эхэлсэн. Мэдрэгдэж байгаа бүхнээ өөрөөрөө дамжуулж илэрхийлбэл хүмүүст арай илүү, хурдан хүрэх юм байна. Хүн бүр өөрийн гэсэн асуудалтай, амьдралын хүнд хэцүүг давж байгаа. Судлаад үзвэл түгшүүр шинэ замыг нээж өгч байгааг би ухаарсан.
Нийгмийг түгшүүрт байдалд оруулдаг гол хүчин зүйл нь хүн төрөлхтөн өөрөө шүү дээ. Хүн төрөлхтөн амьдарч байгаа ертөнц, нийгмийг өөрөө муутгадаг. Шинжлэх ухаан, техник технологи хөгжихийн хэрээр дагаад маш том аюул дагалдаж байдаг. Энэ нь эргээд нийгмийг түгшүүрт оруулж байгаа том шалтгаан нь болдог юм байна. Бидний эцэс төгсгөлгүй шунал байгаль болон нийгэмд хор хөнөөл учруулж байна. Тиймээс нийгмийн түгшүүр болон тухайн нийгэмд амьдарч байгаа хүмүүсийн түгшүүрт байдлыг илэрхийлэхийг зорьсон” гэж бидэнд ярьсан юм.
Түүнтэй ярилцах зуур үзэсгэлэн сонирхогчдын хөл татрахгүй байлаа. Тэдний дийлэнх нь залуучууд харагдана. Сонирхогчид түүний бүтээлүүдийг сонжин нэг харж, содон төрх байдал, өгүүлэмжийг нь ажиглана. Яаж хөдлөөд байгаа нь ажиглаж харснаа зураг, бичлэгээ хийж харагдана.
| АМЬД БАЙХЫН УТГА УЧИР, АМЬДРАЛЫН ТЭМЦЭЛИЙГ ИЛЭРХИЙЛЭХ Ө.ОДХҮҮГИЙН “АМЬ” ҮЗЭСГЭЛЭНГЭЭС |
|
Ц.Батбаяр олимп, дэлхийн медальт Ираны тамирчинтай барилдлаа
2026-10-26 16:56:11
Нөмрөгийн дархан цаазат газрын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна
2026-10-26 16:30:50
Л.ЭНХ-АМГАЛАН: 12 хүүхдэд нэг компьютер оногдож байна
2026-10-26 15:34:24
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАНА
2026-10-26 15:25:05
ЯПОН УЛСЫН ЗГХЭГ-ЫН ЕНБД К.МИНОРУ: Японы Засгийн газар Монголын түймэрт өртсөн газар нутгийг сэргээхэд хамтарч ажиллана
2026-10-26 15:05:32
Самбо бөхийн хотын аваргын тэмцээнд “Winner” клубийн тамирчид амжилттай оролцлоо
2026-10-26 15:00:35
"Монгол морь-2026" наадмын тэргүүн байрыг Д.Энхбаяр хүртлээ
2026-10-26 14:59:38
ШИНЭ НОМ: АНИР ГҮМ ДУНДУУР
2026-10-26 14:30:00
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН АЯН – 2026” ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-10-26 13:16:51
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ ТАВАН ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |