“Зэв” филмын ээлжит уран бүтээл болох “Мад” уран сайхны кино энэ сарын 24-нд бүх кино театруудаар үзэгчдийн хүртээл болох гэж байна. Тэдний хувьд өмнө нь “Гэгээн учрал”, “Reaction production”-тай хамтран “GHOST”, “Цасан ширхэг”, “17” продакштай хамтран “Орлон тоглогч” олон ангит кино, “Алдуул” уран сайхны киногоор үзэгчидтэйгээ уулзсан билээ.
-Сайн байна уу. Шинэхэн уран бүтээлээ нээх гэж буйд баяр хүргэе. Киноныхоо болон дүрийнхээ талаар ярьж өгөөч?
-Сайн байна уу. “Зэв” филмын зохиолч, продюсер Х.Чойлхагва байна. “Мад” уран сайхны кино бичсэн анхны кино зохиол болохоор догдлол дүүрэн хүлээж байна. Үзэгчдээрээ дүнгээ тавиулах мөч уран бүтээлчдийн хувьд хамгийн сайхан цаг үе байдаг шүү дээ.
-"Мад" уск зураг авалтаа хийгээд бараг гурван жил болсон байна. Олон жил "дарсан" шалтгаан юу вэ?
-Зураг авалтаа хийгээд бүх зүйл бэлэн болсон хэр нь нээгээгүй байсан шалтгаан нь сонирхолтой. Бид “Одоо нээе, энэ жил л нээе” гэхээр нэг л болж өгдөггүй байсан. Магадгүй цаг үе нь таарч өгөхгүй байсан байх. Аливаа зүйл өөрийн гэсэн цаг хугацаатай гэдэг шүү дээ. Бас кино маань өөрөө гарах тохиромжтой цагаа хүлээж байгаад үзэгчдийн хүртээл болохооо хүлээсэн байх.
-Яагаад “Мад” гэж нэрлэсэн юм бэ. Шатраар төлөөлүүлж, төсөөлсөн болов уу?
-Манай киноны гол болон эсрэг дүрүүд хоорондоо тулаан гэхээсээ илүүтэй оюун санаагаараа тулалддаг юм. Нэгнийхээ эсрэг хийх үйлдэл бүрээ маш сайн төлөвлөж, тооцоолж эрх мэдлийн төлөөх нэг төрлийн оюуны тулаан хийдэг. Тийм болохоор шатрын спортод өрсөлдөгчөө мадлаж гарах гарцгүй болгож хождог шиг “МАД” гэж нэрлэсэн.
- Энэ кино өмнө “Зэв” продакшны хийж байсан бүтээлүүдээс юугаараа онцлог вэ, юуг харуулахыг зорив?
-“Мад” уран сайхны кино “Зэв” филмын бүтээсэн уран бүтээлүүдээс бүх зүйлээрээ онцлог бүтээл болсон гэж би хувьдаа харж байгаа. Өнөөгийн нийгэмд манай залуусын нийгэмд оролцох оролцоо маш муу байгаа нь анзаарагдсан. Тиймээс "МАД" киногоороо эх орноо хайрлаж, эзэн нь байгаарай гэж залууст хэлэхийг хүссэн. Бид үр хойчдоо эрүүл өсөх орчин, эрх тэгш амьдрах нийгмийг өвлүүлэн үлдээх үүрэгтэй шүү дээ. Одоо энэ нийгмийнхээ төлөө шудрага бус байдлыг өөрчлөхгүй бол оройтно. Үүнийг манай кинонд өрнөх үйл явдлаас харж болно. Залуу уран бүтээлчдийн хувьд маш том сэдвийг зоригтойгоор барьж авсан.
-Кино зурагт авалт хаана хийгдсэн бэ?
-Монголдоо бүх зураг авалтаа хийсэн. Гэхдээ кинонд энэ улсын энд тийм газар гэж гарахгүй. Бүх зураг авалтын орчин зураачийн гараар бүтсэн.
-Та кино зохиолчийн анги төгссөн үү?
-Би 2015 онд Соёл Урлагийн Их Сургуулийг Соёлын удирлагын мэргэжлээр сурч төгссөн. Сургуулиа төгсөөд “Фантастик” продакшны “37-р точка” олон ангит уран сайхны киноны арын албанд туслахаар ажиллаж анхны киноны гараагаа тавьж байсан. Тэр үед ах нараасаа их зүйл сурч, мэргэжилдээ илүү дурласан. Өнөөдрийг хүртэл хэлэх боломж гараагүй юм байна. Энэ дашрамд “Фантастик” продакшны ах нартаа маш их баярлаж явдаг шүү гэж хэлье. Бас тухайн үед киноныхон дундаа шүдэнз хочоороо алдартай байлаа. Мөн “17” продакштай хамтран “Орлон тоглогч” олон ангит киног бүтээхдээ Б.Амарсайхан ахаасаа маш их зүйл сурч мэдсэндээ талархаж явдаг.

-Урлагийн өөр салбарыг сонгож болох байсан шүү дээ. Юу нөлөөлсөн бэ?
-Миний аав, ээж цэргийн хүмүүс байдаг. Тэднийг дагаад миний бага нас Өмнөговь аймгийн Хилийн 0166 дугаар цэргийн анги дээр өнгөрсөн дөө. Багадаа цэргийн дарга болж тоглох дуртай. Аавыгаа дагаад цэргийн хурандаа болно гэж мөрөөддөг байлаа. Гэтэл 2009 онд Монгол Улсын хилийг бүтэн тойрч байсан Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизмйн хамт олон “Босго тотго” кино зураг авалтаа Өмнөговь аймагт хийсэн юм. Кино зураг авалтын 14 хоногийн хугацаанд хамт байх боломж надад тохиосон юм. Тэр үеэс л кино урлагт дурлаж эхэлсэн дээ. Би ийм мэргэжилтэй болж болох юм байна гэсэн шинэ бодол, мөрөөдөлтэй болсон. Одоо зорьсондоо хүрч мөрөөдлөөрөө амьдарч байгаадаа баярлаж явдаг даа.
-Завгүй ажлынхаа үеэр цаг гаргасанд баярлалаа. Ярилцлагын төгсгөлд хэлэх үг байна уу?
-Үзэгч, уншигч та бүхэн манай киног гэр бүл, найзуудаараа зорьж үзээрэй. Танд эх орон ямар үнэ цэнтэй, эрх тэгч байдал ямар чухал гэдгийг бага ч гэсэн ойлгуулах болно гэж хэлмээр байна.

| Х.ЧОЙЛХАГВА: "МАД" киногоороо эх орноо хайрлаж, эзэн нь байгаарай гэж залууст хэлэхийг хүссэн |
|
Ц.Батбаяр олимп, дэлхийн медальт Ираны тамирчинтай барилдлаа
2026-10-26 16:56:11
Нөмрөгийн дархан цаазат газрын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна
2026-10-26 16:30:50
Л.ЭНХ-АМГАЛАН: 12 хүүхдэд нэг компьютер оногдож байна
2026-10-26 15:34:24
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАНА
2026-10-26 15:25:05
ЯПОН УЛСЫН ЗГХЭГ-ЫН ЕНБД К.МИНОРУ: Японы Засгийн газар Монголын түймэрт өртсөн газар нутгийг сэргээхэд хамтарч ажиллана
2026-10-26 15:05:32
Самбо бөхийн хотын аваргын тэмцээнд “Winner” клубийн тамирчид амжилттай оролцлоо
2026-10-26 15:00:35
"Монгол морь-2026" наадмын тэргүүн байрыг Д.Энхбаяр хүртлээ
2026-10-26 14:59:38
ШИНЭ НОМ: АНИР ГҮМ ДУНДУУР
2026-10-26 14:30:00
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН АЯН – 2026” ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-10-26 13:16:51
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ ТАВАН ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |