Эх орноо хамгаална гэж зориг шулуудсан арван зургаахан настай хүү Давааг Гэндэн, Мядаг хоёртой хамт хүлээлээ. Улаан бүчтэй алга дарамхан тэр захиаг битгий задлаасай. Андуурсан л байгаасай, амьд байгаасай гэж тогтож ядан үзлээ.
-Сайн байна уу. Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарчээ. Даваагийн дүрд тоглохоор болоход юу бодогдсон бэ.Томоохон бүтээлээс сэдэвлэсэн кино шүү дээ?
-Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино маань оролцож байгаад уран бүтээлчийн хувьд баяртай байна. Анх Даваагийн дүрийн санал ирэхэд эмээж байсан. Түүхэн дүр бүтээнэ гэдэг залуу уран бүтээлчид чамгүй том даваа шүү дээ. Эх орны хүү, аавыгаа гэсэн хайр, амрагаа гэсэн залуугийн хайрыг харуулж чадах болов уу гэж бодож байсан. Зохиолч С.Баатарцогт, найруулагч Б.Батдэлгэр нартайгаа маш сайн зөвлөлдсөн. Эхлэхдээ хэцүү санагдсан ч бүтээлээ нээх мөчид маш их баярлаж байсан.
-Түүхэн сэдэвтэй уран бүтээлд тоглоход үг хэл, үйлдэл гээд олон зүйл дээр анхаарах шаардлагатай болсон байхдаа. Таныг хэр сорьсон дүр байв.Дүрийнхээ талаар яриа дэлгээч?
-Түүхэн уран бүтээлд тоглоход тухайн цаг үеийн үг хэллэг, үйлдэл бүрийг гаргахад найруулагч нар маань тусалж байсан болохоор хүндрэлтэй зүйл тохиолдож байгаагүй. Сайхан ах, эгч нарынхаа дэмжлэгээр энэ том уран бүтээлийн ард гарсандаа баяртай байдаг.

-Төгсгөлийн хэсэгт морьтойгоо гараад ирэхэд үзэгчид маш их баярласан байх. Таны хувьд тухайн мөчид ямар сэтгэгдэл төрж байв?
-Орон нутгаар киногоо гаргаж явахдаа цэрэг хувцастайгаа үзэгчидтэйгээ уулзсан. Үзэгчид маань намайг тэвэрч, уйлж, халуун дулаанаар хүлээн авч байсан. Төгсгөлийн хэсэгт “Амьд эргэж ирж байгаа юм уу, Гэндэнгийн зүүдэнд ирж байгаа юм уу” гэж асуусан. Би бол үзэгч бүр өөрийн сэтгэлдээ Давааг эсэн мэнд ирсэн эсэхийг төсөөлөөсэй гэж хүсэж байна.
-Гэндэнгийн даруулгагүй Даваа нэг өгүүлбэрээр илэрхийлбэл?
- “Задлаагүй захиа” киноны Гэндэнгийн даруулгагүй Даваа бол эх орондоо хайртай эрэлхэг хүү гэж хэлбэл оновчтой байх.
-Дүрээ үзэгчийн нүдээр харвал юу гэж бодох байсан бэ?
-Хэрвээ би Даваагийн оронд байсан бол насаа нэмж аавыгаа, хайртай эмэгтэйгээ орхиод дайнд явах байсан болов уу гэж бодох байсан байх.
-Даваагийн талаар яриагаа орхиод таны бага насны талаар ярилцья?
-Би Завхан аймгийн Шилүүстэй суманд төрж, өссөн. Хөдөө аав, ээж, эмээ, өвөөтэйгөө амьдардаг байлаа, одоо зуны цагт аялахаар л очдог. Цэцэрлэгт байхдаа хүүхдийн урлагийн наадамд жүжигчилсэн тоглолтоор их ордог байлаа. Тэр нь жүжигчин болох зам руу минь хөтөлсөн байх гэж боддог. Би их сахилгагүй, хөдөлгөөнтэй, хичээлдээ суудаггүй, заал эсвэл хөгжмийн дугуйлангийн өрөөнд байж байдаг тийм л хүүхэд байсан даа.
-“Халх продашкн”-ийг үеийн найзууд нэгдэж байгуулагдсан гэдэг. Үүсгэх байгуулах болсон түүхээс хуваалцаач?
-Анх үеийн найзуудаараа нэгдээд “Хийе, бүтээе” гээд л юу ч үгүй эхэлж байлаа. Тэр бидэнтэй маш олон хүмүүс хамт байж, тусалж дэмжсэн. Бидэнд хэцүү шантрах үе олон тохиож тэр бүрд продакшнаас хүмүүс гарч байсан. Шантраад тарах дээрээ тулсан хүнд асуудлууд, гэр бүлийнхэн “Одоо өөр ажил хий, мөнгө олохгүй юм уу” гэх асуултууд ч их ирж байлаа. Тэр бүхэн сэтгэлийн дарамт болж байсан ч одоо бид хичээсэн хөдөлмөрийнхөө үр шимийг хүртээд явж байна. Бид хичээсэн, хөдөлмөрлөсөн, сурч боловсорсон. Одоо ямар ч уран бүтээл хийхэд боломжтой тоног төхөөрөмж, чадвартай болжээ гэж өөрсдөө жаахан бахархаж сууна. Ирээдүйд хамтдаа илүү ихийг хийж бүтээнэ гэдэгт итгэлтэй байна. Өөрсдөө ажлын байраа бүтээгээд, улсдаа татвараа төлдөг байгууллага байгуулж чадсан даа маш их баярладаг.
.png)
-“Хalx продакшн” болон “Gangbay“хамтлаг хамтран “Кассета” УСК-г бүтээсэн. Энэ уран бүтээлийн талаар яриа дэлгээч?
-Монголд бүтээгдсэн анхны реп мюзекл гэдгээрээ онцлогтой. СУИС-д байхдаа нэгнээ мэддэг, ах, дүүсийн холбоотой залуус хамтраад энэ уран бүтээлийг бүтээсэн. Бидэнд магадгүй алдаа, оноо байсан байх. Гэхдээ их зүйл сургасан, дурсамжтай бүтээл болсон доо.
-Таны хувьд ямар нөхцөл, боломж байж гэмээнэ манай кино урлаг урагшлах бололцоотой гэж хардаг вэ?
-Монголын кино урлагийн ах, эгч нар гадны киноны сценийг хулгайлахгүй, зохиолыг нь хуулбарлахгүй. Өөрсдөө бодож, сэтгэж, хийж чаддаг болоосой гэж хүсдэг. Гэхдээ бүгд тийм гэж хэлээгүй, үнэхээр авьяастай уран бүтээлч олон бий. Мөн кино театруудын хэт ашгийн төлөө байдаг, залуу уран бүтээлчдийг үл ойшоодог тогтолцоо байхгүй болох хэрэгтэй. Бас сонирхогчид урлагийг гутаан доромжолхоо больсон цагт илүү хурдтай хөгжих байх.
-Бүх жүжигчний өөрийгөө сорих, хөгжих талбар театрын тайз байдаг шүү дээ. Хэзээ нэг өдөр театрт ажилбал ямар дүр бүтээхийг хүсэж байна вэ?
-Драмын театр ажиллахыг хүсдэг ч одоо кино урлаг руу чиглэж ажиллаж байна. Хэрвээ театрт ажиллах боломж олдвол, ямар ч хамаагүй эсрэг дүрд тоглож үзэхийг хүсдэг. Ер нь урлаггүйгээр өөрийгөө төсөөлөхгүй ээ. Урлаг гэдэг чинь энэ хар бараан нийгэмд өнгө нэмж, шүүх шүүлтүүр нь болж яваа гайхалтай зүйл.
-Цаашдын зорилгоосоо хуваалцаач?
-Нийгэм рүү чиглэсэн, залуучуудад хандсан дэлгэц болон театрын уран бүтээл хийхийг зорьж ажиллана.
-Ярилцсанд баярлалаа, цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.
-Баярлалаа.
(1).png)

| М.БАТ-ЭРДЭНЭ: “ЗАДЛААГҮЙ ЗАХИА” КИНОНЫ ГЭНДЭНГИЙН ДАРУУЛГАГҮЙ ДАВАА БОЛ ЭХ ОРОНДОО ХАЙРТАЙ ЭРЭЛХЭГ ХҮҮ |
|
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |