-“Мөнгөн мод-2025” наадмын “Соёлын өвийн шилдэг бүтээл” шагнал хүртсэн танай хамт олонд халуун баяр хүргэе. Баярын сэтгэгдлээсээ манай уншигчдад хуваалцаач?
-Баярлалаа. “Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэнд бүтээлээ дэлгэсэн 300 гаруй багш, сурагчдын минь хөдөлмөр “Мөнгөн мод” шагналаар мялаагдсанд баяртай байна. Бид энэ жил анх удаа “Мөнгөн мод” наадамд бүтээлээ сойлоо. Манай “Монголын хүүхдийн урлан бүтээх төв” бол өв уламжлал, үндэсний бичиг, урлалыг ирээдүй хойч үедээ өвлүүлэх, зааж сургахад чиглэн ажилладаг. Энэ удаа шагнал хүртсэн явдал бидний хувьд илүү ихийг бүтээх их урам боллоо гэж харж байгаа.
.png)
-Та “Хүүхдийн урлан бүтээх төв”-ийн захирлаар хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?
-“Хүүхдийн урлан бүтээх төв”-дөө арав дахь ажиллаж байна. Япон Улсад удирдлагын ухаанаар магистрын зэрэг хамгаалсан. Манай байгууллага маш сайхан энергитэй газар гэж боддог. Монголынхоо ирээдүй болсон хүүхдүүдийг бүтээлч иргэн болгож өсгөх бидний туйлын зорилго. Аливаа улсын иргэн нь хөдөлмөрч, бүтээлч, өв соёлоо хүндэлдэг байвал тухайн улс хөгжинө шүү дээ.
-“Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэн энэ жил 12 дах жилдээ дэлгэгдсэн байх аа. Үзэсгэлэнгийнхээ талаар яриа дэлгээч?
-“Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэн маань Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг. Өмнө нь зөвхөн мэргэжлийн уран бүтээлчид бүтээлээ дэлгэдэг байсан. Харин найман жилийн өмнөөс үндэсний өв соёлоо хүүхэд багачууддаа түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн үлдээх зорилгоор мэргэжлийн уран бүтээлч болон хүүхдүүдийн бүтээлийг хүлээн авч эхэлсэн. Энэ жилийн үзэсгэлэнд мэргэжлийн уран бүтээлчид болон 21 аймгийн хүүхдүүдийн бүтээлийг хүлээн авсан. Мөн дэлхий даяар тархан суурьшсан Монгол туургатны хүүхдүүдээсээ бүтээл авч өргөн хүрээг хамарсан сайхан үзэсгэлэн болж өндөрлөсөн.
-Үзэсгэлэнд ямар бүтээл голчлон дэлгэгдсэн бэ?
- Хүүхдүүд маань ихэвчлэн “Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэнд томоохон бүтээлүүдийг сонгож, туурвиж оролцдог. Монголын оюуны охь, өв болсон “Оюун түлхүүр” сургаалт шаштир, “Монголын нууц товчоо” зэрэг Чингис хааны билиг сургаал бүтээлээр оролцсон. Хүүхдүүд бүтээлээ бичиж эхэлхийнхээ өмнө тухайн бичвэрээ судалдаг. Тиймээс бүтээлээ туурвих явцдаа эдгээр сургаалыг толгойдоо тогтоож, сэтгэлдээ бичиж байдаг гэж боддог юм.
-“Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэнд 2025 онд хэд орчим бүтээл дэлгэгдэв?
-300 гаруй багш, сурагчдын бүтээл дэлгэгдлээ. Зарим хүмүүс хоёр уран бүтээл дэлгэсэн. Бид “Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэнгээс гадна өв соёлоо суртчилсан олон үзэсгэлэн дэлгэдэг.
-“Монголын хүүхдийн урлан бүтээх төв” үндэсний бичгийн хэдэн ангийг хичээллүүлж байна вэ?
-Манайх уран бичлэгийн анхан, дунд, гүнцгий гэсэн гурван ангийг үнэ төлбөргүй хичээллүүлдэг. Монгол бичгийг зурлага, үсэгнээс нь эхлэн зааж, гүнзгийрүүлэн уран бичлэг бичдэг болтол нь заадаг гэсэн үг. Үндэсний бичгээ уран бүтээлийн түвшинд хийж уран бичлэгээ, хайчилбар, уран зурагтай хослуулан бүтээл хийж байна.
(1).png)
-Орон нутгийн хүүхдүүд болон дэлхий даяар тархсан монгол туургатнууд бүтээлээ илгээдэг гэж байна. Бүтээлээ хэрхэн хүлээн авч, ямар цензур тавьдаг вэ?
-“Монголын хүүхдийн урлан бүтээх төв” фэйсбүүк хуудсандаа зар мэдээлэл нийтэлдэг. Хүүхэд багачууд маань шуудангаар өөрсдийн бүтээлээ ирүүлнэ. Орон нутгаас бүтээл ирүүлэхэд бүтээлээ өөрсдөө жаззласан байна. Харин гаднын орноос илгээж байгаа хүүхэд, залуус хуйлсан байдлаар ихэвчлэн илгээдэг. Үүний дараа бид эндээ жаззлаж янзлаад үзэсгэлэндээ дэлгэдэг. Бүтээл хүлээн авахдаа гүйцэтгэл сайн тохиолдолд үзэсгэлэнд дэлгэнэ. Халимаг, Буриад хүүхдүүд бүтээлээ өргөн дэлгэр ирүүлж байна.
-Энэ жил өөр үзэсгэлэн дэлгэгдэх үү. Ямар чиглэлийн үзэсгэлэн байх вэ?
-“Монгол, Японы соёлын фестивал” ирэх тавдугаар сард болно. Үүнд өв соёлоо суртчилсан үзэсгэлэн, тоглолт тоглогдоно. Бид сийлбэр, арьсан урлал, монгол зургийн үзэсгэлэн зэргээр төрөл төрлөөр үзэсгэлэнгээ дэлгээд явдаг .
-“Хүүхдийн урлан бүтээх төв”-д хэдэн төрлийн дугуйлан хичээллэж байна вэ?
-Энэ жилийн хувьд 17 төрлийн 24 дугуйлан хичээллэж байна. Эдгээр дугуйланд 2000 орчим хүүхэд суралцдаг. Манай төв бол улсдаа үнэ төлбөргүй хүүхэд хөгжлийн чиглэлээр ажиллаж хамгийн том байгууллага гэж явдаг. Тэр утгаараа жил бүр маш олон хүүхэд элсэх хүсэлтээ илгээдэг. Мөн хамрагдаж чадахгүй хаалганы цаана үлдэж буй хүүхэд олон бий. Тиймээс улирал тутам боломж гарсан тохиолдолд нэмэлт элсэлт авдаг.
-Танай урлангаас олон томоохон уран бүтээлч төрөн гарсан байх. Энэ талаар яриа дэлгэвэл?
-Монголын дүрслэх урлаг болон гар урлалын салбарт амжилттай уран бүтээлээ туурвиж буй маш олон уран бүтээлч бий. Би тоочоод байвал дуусахгүй байх.
- “Хүүхдийн урлан бүтээх төв” өнцөг булан бүрээ бүтээлээрээ чимэглэж, галлерай шиг болгосон харагдаж байна. Энэ талаар?
-Ямарваа нэгэн бүтээл туурвиж сурах гээд ирж байгаа хүүхдүүд энэ орчимд байх юм бол илүү их мэдрэмжийг авч, хүсэлт тэмүүлэл дүүрэн байх болов уу гэж тохижуулсан. Дэлгэсэн бүтээлүүд маань үе үеийн суралцагч нарын бүтээл байдаг.
-Таны хувьд гаднын орнуудад очиж, туршлага судлаад ирсэн байх аа?
-БНХАУ-ын “Хүүхэд, залуучуудын төв”-д очиж туршлага судлаад ирсэн. Тэдний хувьд техник технологийн хувьд биднээс хол тасарчихсан байдаг юм билээ. Манайх улсын төсвөөр санхүүждэг учир тэр түвшинд очно гэдэг хэцүү. Гэхдээ боломж бололцоогоороо ажиллаад явж байна.
-“Хүүхдийн урлан бүтээх төв” анх сүрлэн урлал дээр үндэслэн үүсгэсэн байгуулагдаж байсан шүү дээ. Одоо сүрлэн урлалын дугуйлан хичээллэж байгаа юу?
-Манай сүрлэн урлалын хоёр анги хичээллүүлж байгаа. Их хэмжээгээр сүрэл татах, хадгалах боломжгүй учир ангийнхаа тоог хоёр дахин бууруулаад байгаа. Намар багш, ажилчид маань Сэлэнгэ аймгийн Хонгор суманд очиж сүрлээ түүдэг. Тэрнийгээ хичээлийн жилийн хугацаанд хүүхдүүдэдээ хэрэглүүлж, урлалаа заадаг. Монгол Улсад сүрлэл урлалаар манай “Хүүхдийн урлан бүтээх төв” ганцхан сургалт явуулдаг.
-Ярилцсанд баярлалаа. Танай хамт олонд цаашдын ажилд амжилт хүсье.
-Баярлалаа. Монгол хүүхдүүд тод өнгийг зоригтой ашиглаж чаддаг. Өвөрмөц шийдэл гаргаж өгдөг маш авьяастай хүүхдүүд байдаг. Хэдий манай урлангаас гараад их, дээд сургуульд суралцахгүй байсан ч авьяас чадвараараа амьдралаа аваад явж байгаа харагддаг. Тэр бүрд нь баярлаж явдаг даа.
(1).png)

| Д.УРАНБИЛЭГ: “МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ” ҮЗЭСГЭЛЭНД БҮТЭЭЛЭЭ ДЭЛГЭСЭН 300 ГАРУЙ БАГШ, СУРАГЧДЫН МИНЬ ХӨДӨЛМӨР “МӨНГӨН МОД” ШАГНАЛААР МЯЛААГДСАНД БАЯРТАЙ БАЙНА |
|
Сургуулийн өмнөх боловсролд 2-5 насны 242.742 хүүхэд бүртгүүлжээ
2026-09-01 08:39:07
ЭРДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-09-01 08:24:03
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
2026-09-01 08:13:09
2026-09-01 07:30:00
Баялгийн өгөөжийг Монгол Улсын иргэн бүрд хүргэнэ
2026-09-01 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал, В.Путинтай Владивосток хотноо уулзалт хийнэ
2026-09-01 07:09:00
Ц.Мөнх-Оргил “ЮНЕСКО”-гийн ерөнхий захиралд итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-01 07:00:00
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзав
2026-09-01 06:50:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл сайн нөхөртэй нөхөрлөнө
2026-09-01 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан байна
2026-09-01 06:00:00
С.АМАРСАЙХАН: “Аюулгүй сургууль” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ
2026-08-31 16:50:03
Азийн наадамд өрсөлдөх Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол боллоо
2026-08-31 16:42:59
2027 оны төсвийн алдагдлыг хоёр их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ
2026-08-31 16:35:17
Улс төрийн долоон намд 6.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ
2026-08-31 16:24:03
Непал Улсын сургуулийн захирал үер буухаас 10 минутын өмнө 900 сурагчийг нүүлгэн, амийг нь аварчээ
2026-08-31 15:27:04
Монголын “U20”-ийн баг, Умард Марианы Арлуудыг багийг 7:0-ээр хожлоо
2026-08-31 14:35:45
Ойн хөнөөлт шавжтай дрон ашиглан тэмцэнэ
2026-08-31 14:06:20
ОРОН НУТГИЙН ШТС-УУД ДАХЬ АВТОМАШИНЫ ООЧИР БУУРЧ БАЙНА
2026-08-31 13:59:37
МҮОХ өнөөдөр “МИАТ”-тай хамтран ажиллах гэрээ үзэглэв
2026-08-31 13:47:49
Хөвсгөл аймгийн тарваган тахлын байгалийн голомтод хамтарсан тандалт, судалгаа хийгдлээ
2026-08-31 13:30:01
Н.Учрал: Эмч нарын цалинг 11-р сарын 1-нээс 20 хувиар нэмж, адил тэгш хандах болно
2026-08-31 12:25:26
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛАА ОРГИЛ АЧААЛАЛ ЭХЛЭХЭЭС ӨМНӨ ДУУСГАНА ГЭВ
2026-08-31 12:03:07
Нэрт бүжигчин агсан Ч.Батцэнгэл сангийн тэтгэлгийг Монгол Улсын Консерваторын таван оюутан хүртлээ
2026-08-31 11:21:31
Ш.Энхийн-Од Тайландын эсрэг шийдвэрлэх тоглолтод оролцоно
2026-08-31 11:15:13
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
2026-08-31 10:22:31
Хятад–Киргизстан–Узбекистаны төмөр замын бүтээн байгуулалт ид явагдаж байна
2026-08-31 10:11:49
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2027 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-08-31 10:08:52
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
2026-08-31 10:06:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-08-31 10:05:42
Дуучин Б.Одмандах “Meikin Asia” олон улсын эстрад хөгжмийн наадмыг зорилоо
2026-08-31 09:33:58
Халаалтын улиралд 430 мянган тонн түлш 446 цэгээр борлуулна
2026-08-31 09:30:39
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ БЕНИЛЮКСИЙН ОРНУУДАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
2026-08-31 09:21:31
2026-08-31 08:58:06
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж эхэллээ
2026-08-31 08:29:06
“Hainan”-ий тэмцээнээс 7 алт, 10 мөнгө, 2 хүрэл медаль, “PRO CART” 1-ийг хүртжээ
2026-08-31 08:18:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх (ШХАБ)-ын гишүүн орнуудын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн очлоо
2026-08-31 07:58:40
"Амазонс" багийн Kayleigh Troung-ийн ихэр Кэйлинне “Пиратс” багт тоглоно
2026-08-31 07:10:00
Монгол Улсын шигшээ баг, Фижи Улсын багийг 40:102-оор хожлоо
2026-08-31 07:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, малын гарлагатай
2026-08-31 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |