Thunder “Backyard” тэмцээний ялагч болсноор “Тоонот” прокдашнд харьяалагдаж, олонд танигдаж эхэлсэн. Тэр цагаас хойш тасралтгүй уран бүтээлээ туурвиж, ”Бүгд о-гээс эхэлдэг”, “Дандаа даардаг охин”, “Ганцхан шалтгаан зэрэг” хит дуунуудыг бүтээж, өөрийгөө урлаж, залууст үлгэр дуурайлал болсоор байгаа билээ. Thunder Монгол Улсын Их Сургуулийг программ хангамжийн мэргэжлээр төгссөн. Харин нэг л өдөр эзэмшсэн мэргэжлээ орхиж мөрөөдлөө дагасан гэдэг. Энэ ч зөв шийдвэр байсныг тэр өнгөрсөн арван жилийн турш баталсаар байна.
.png)
Рэп дэвжээгийн үеэр нуруун дээрээ дунд хуруу зураад явж байсан махлаг хүүг өнөөдрийн Thunder болно чинээ тухай үед хэн ч төсөөлөөгүй байх. Айлын ганц хүү болоод ч тэр юм уу, би нэлээд зожиг, ганцаараа байхыг илүүд үздэг хүүхэд байсан. Бас нэлээд “шар”-тай бууж өгөх дургүй. Хорооллын эцсийн хойд хэсэг Улаанбаатарын хамгийн харанхуй газрын нэг байхад тэнд өссөн. Тэр үед ах нар өргөн өмд өмсөж, томдсон малгайтай цамцтай гудамжаар хип хоп дуу дуулдаг байлаа. Тэрийг нь дуурайж явсаар нэг л мэдэхэд энэ урсгалд автсан байсан даа. Ер нь миний үеийн хүүхдүүд хип хоп хөгжмөөр хүмүүжсэн.
Ганцаараа байх дуртай хүн чинь дуугаар “хань” хийж, хэт их сонсох тал байдаг. Тэр утгаараа миний хүүхэд насны хамгийн сайн найз дуу хөгжим байсан. Би багадаа шүлэг зохиодог байлаа. Тэрийгээ “Авьяасаа ашиглаад, яагаад дуу хийж болохгүй гэж” бодоод, сурагч байхдаа анхны дуугаа хийж байлаа.
Миний амьдралын хамгийн сайхан он цаг магадгүй “рэп дэмбээ”-д орж байсан тэр үе байх. Хичээлээ тараад л тийшээ гүйдэг байлаа. Одоо бодоход их амгалан ч байж. Зарим хүмүүс өмнөх бичлэгүүдээсээ ичээд, устгуулах гээд байдаг юм билээ. Би бол ичдэггүй, 17 настай хичээл зүтгэлтэй хүү байж дээ л гэж хардаг.
Ахлах ангидаа сонирхож, Биеийн тамирын сургуульд багш, дасгалжуулагчаар сурч байлаа. Тэгээд гараа гэмтээгээд, жоохон зүрх “үхээд” МУИС-д элсэж байсан даа. Хүссэн хүн болгон тамирчин болохгүй шүү дээ.

Их сургуулийн оюутны арга хэмжээнд анх дуулж байлаа. Тэнд миний дууг мэдэж, намайг дуулахыг сонирхож байсан хүн бараг байгаагүй. Тэр үед их эвгүй санагдаж байсан ч дуугаа дуулж дуусгаад л буусан даа. Тухайн үед 50000 төгрөгөөр л дуулж байсан байх.
Backyard бол миний амьдралын нэг шинэ эргэлтийн цэг байсан. Тоонот бол миний хоёр дахь гэр бүл. Амьдрал, ажил гээд бүхий л цаг хугацаа хамт өнгөрөөж байна даа. Бид хэд нэгнийхээ хөгжилтэй бичлэгийг хийж хошигнох дуртай. Бас ажиллах үедээ тултал гар нийлж чаддаг.
“Хамгийн хайртай дуугаа хэл” гэвэл би “Ганцхан шалтгаан” гэж хэлнэ. Энэ дуу бүтэж эхлэх цагаасаа л надад олон сайхан мэдрэмжийг өгсөн. Маш хурдан хугацаанд бүтээгдэж, хит болсон. Тэр чинээгээрээ олон хүнд урам зориг, амьдрах итгэл, тэмцэх хүч өгсөн нь дууны сэтгэгдлүүдээс харагдана. Заяа эдгэрээд над руу залгахад өмнө авч байгаагүй сайхан мэдрэмжийг мэдэрсэн. Ер нь дуу хөгжим хэрэггүй зүйл биш гэдгийг энэ дуу нотлох байх.
Тэр “Тоонот” продакшны урдаа барьдаг уран бүтээлчдийн нэг. Үүнийгээ ч баталж 2023 оны есдүгээр сарын 9-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд “Нэг л өдөр“ хэмээх анхны бие даасан тоглолтоо үзэгч дүүрэн хийсэн.

Харин өнгөрсөн жилээс “ТЭНГРИ” төслийг эхлүүлж “Jureem”, “Dayga”, “Хээр морь”, “Монгол”, “Холын холоос” кино шиг клиптэй дуунуудыг цацсан.
Энэ оны тавдугаар сарын 23-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд ахин гал гарсан тоглолтоо хүргэх гэж байна. Түүний үнэнч сонсогчид тоглолтыг нь хуруу даран хүлээж, тоглолтын тасалбар нь дуусаж байгаа гэнэ.
Энэ талаараа цахим хуудастаа “Шинэ үеийн залуустаа мартаж болохгүй түүхийг сэргээн сануулах,бид юу туулж энд ирсэнийг бага ч болов ойлгуулах,сэтгэл зүрхийг нь хөглөх, ээж ааваа болон бусдыг хайрлах сэдэл суулгах нь бидний цаад хүсэл билээ. Ийм том утга учиртайгаар энэ төсөл явж байгаа учир би болон манай багийн хамт олон минь шантрах эрхгүй билээ.
Сайлах муулах хоёрын дундуур санаснаа хийж яваад дуусна даа.
Бүтээгч бид урт насгүй ч
Бүтээлүүд маань урт удаан орших болтугай! Та бүхнийг хүндэтгэсэн: Тэнгри төслийн хамт олон” гэжээ.


| АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ |
|
2026-09-01 07:30:00
Баялгийн өгөөжийг Монгол Улсын иргэн бүрд хүргэнэ
2026-09-01 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал, В.Путинтай Владивосток хотноо уулзалт хийнэ
2026-09-01 07:09:00
Ц.Мөнх-Оргил “ЮНЕСКО”-гийн ерөнхий захиралд итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-01 07:00:00
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзав
2026-09-01 06:50:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл сайн нөхөртэй нөхөрлөнө
2026-09-01 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан байна
2026-09-01 06:00:00
С.АМАРСАЙХАН: “Аюулгүй сургууль” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ
2026-08-31 16:50:03
Азийн наадамд өрсөлдөх Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол боллоо
2026-08-31 16:42:59
2027 оны төсвийн алдагдлыг хоёр их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ
2026-08-31 16:35:17
Улс төрийн долоон намд 6.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ
2026-08-31 16:24:03
Непал Улсын сургуулийн захирал үер буухаас 10 минутын өмнө 900 сурагчийг нүүлгэн, амийг нь аварчээ
2026-08-31 15:27:04
Монголын “U20”-ийн баг, Умард Марианы Арлуудыг багийг 7:0-ээр хожлоо
2026-08-31 14:35:45
Ойн хөнөөлт шавжтай дрон ашиглан тэмцэнэ
2026-08-31 14:06:20
ОРОН НУТГИЙН ШТС-УУД ДАХЬ АВТОМАШИНЫ ООЧИР БУУРЧ БАЙНА
2026-08-31 13:59:37
МҮОХ өнөөдөр “МИАТ”-тай хамтран ажиллах гэрээ үзэглэв
2026-08-31 13:47:49
Хөвсгөл аймгийн тарваган тахлын байгалийн голомтод хамтарсан тандалт, судалгаа хийгдлээ
2026-08-31 13:30:01
Н.Учрал: Эмч нарын цалинг 11-р сарын 1-нээс 20 хувиар нэмж, адил тэгш хандах болно
2026-08-31 12:25:26
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛАА ОРГИЛ АЧААЛАЛ ЭХЛЭХЭЭС ӨМНӨ ДУУСГАНА ГЭВ
2026-08-31 12:03:07
Нэрт бүжигчин агсан Ч.Батцэнгэл сангийн тэтгэлгийг Монгол Улсын Консерваторын таван оюутан хүртлээ
2026-08-31 11:21:31
Ш.Энхийн-Од Тайландын эсрэг шийдвэрлэх тоглолтод оролцоно
2026-08-31 11:15:13
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
2026-08-31 10:22:31
Хятад–Киргизстан–Узбекистаны төмөр замын бүтээн байгуулалт ид явагдаж байна
2026-08-31 10:11:49
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2027 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-08-31 10:08:52
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
2026-08-31 10:06:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-08-31 10:05:42
Дуучин Б.Одмандах “Meikin Asia” олон улсын эстрад хөгжмийн наадмыг зорилоо
2026-08-31 09:33:58
Халаалтын улиралд 430 мянган тонн түлш 446 цэгээр борлуулна
2026-08-31 09:30:39
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ БЕНИЛЮКСИЙН ОРНУУДАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
2026-08-31 09:21:31
2026-08-31 08:58:06
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж эхэллээ
2026-08-31 08:29:06
“Hainan”-ий тэмцээнээс 7 алт, 10 мөнгө, 2 хүрэл медаль, “PRO CART” 1-ийг хүртжээ
2026-08-31 08:18:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх (ШХАБ)-ын гишүүн орнуудын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн очлоо
2026-08-31 07:58:40
"Амазонс" багийн Kayleigh Troung-ийн ихэр Кэйлинне “Пиратс” багт тоглоно
2026-08-31 07:10:00
Монгол Улсын шигшээ баг, Фижи Улсын багийг 40:102-оор хожлоо
2026-08-31 07:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, малын гарлагатай
2026-08-31 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |