Жизель найз охидынхоо хамт усан үзмийн талбайд бүжиглэнэ. Богинохон атлаа гунигт энэ хайрын түүхээр эл бүжгэн жүжиг өрнөнө. Үзэсгэлэнтэй, ихэмсэг, эрх танхи Жизель жаргалтай гэгч нь бүжиглэх ч энэ бүхэн хоромхон зуур гэж бодохоор сэтгэл нэг л хөндүүр. Гэсэн ч агуу нэгэн хайрын түүхэд саатаж байхдаа үзэгч ч гэсэн жаргаж амждаг билээ.
Энэ сайхан дүрийг домогт балетчин Ю.Оюун гуай анхлан бүтээж, араас нь бидний энэ удаагийн бичвэрийн гол дүр Ардын жүжигчин балетчин Х.Гэрэлчимэг залгуулан бүжиглэж, гэрэлт сайхан авьяас, уран чадвараараа сэтгэлд хоногшиж чадсан гэдгийг үзэгчид дуу нэгтэй хэлэх биз ээ.
Түүний бүтээсэн дүрийн тэргүүн эгнээнд яах аргагүй Жизелийг ярихгүй байх аргагүй юм. Одоогоос дөрвөн жилийн өмнө Дуурь бүжгийн эрдмийн театрын ерөнхий балетмейстер Д.Дашлхагва энэхүү бүжгэн жүжгийг тайзнаа дахин дэглэн амилуулсан. Тэгэхэд л залуу уран бүтээлчид бүжиглэснээс өмнө нь бол Х.Гэрэлчимэг балетчины л өмч, хайртай бүтээл нь. Учир нь “Жизель”-ээр эхэлж, “Жизель”-ээ ч тайзнаасаа буухдаа бүжиглэж, энэ балетыг бүрэн дүүрэн тоглох уран бүтээлчдийг бэлтгэж, амьдралынх нь бүх үе шат энэ бүжигтэй холбоотойгоор өрнөдөг болохоор тэр юм. Энэ тухай “...Хамгийн бэлгэдэлтэй нь эхний бөгөөд эцсийн тоглолт минь ч "Жизель” байж билээ. Тоглолтын дараа манай уран бүтээлчид төгс "Жизель” боллоо гэж урамшуулсан. Ингээд 1995 оноос багшилж эхэлсэн дээ. Энэ хугацаанд олон хун, Жизель бэлдсэн байна. Дуурийн театрын бүх гол дүрийг бүтээж байсан, бүтээсээр байгаа уран бүтээлчид миний гараар орсон байдаг...” гэж бахархал дүүрэн ярьсан байдаг.

1995 он.
Тэр тайзнаа сүүлчийн бүжгээ хийгээд багш хэмээх хүндэт албыг хашихаар болж буй юм. “...Есөн нас ч хүрээгүй байхдаа анх Орос хэмээх том гүрэнд балетчинаар суралцахаар бууж байсан жаахан охин өнөөдөр ийн бүжиглээд тайзнаа буух хүртэл ёстой чиг “нислээ”. Балет гэх энэ тэнгэрлэг урлаг намайг хүн болгож, мөнхүү хүмүүжүүлж, сургаж, суралцуулж, баяр жаргал, гуниг, ганцаардал, гомдол, цөхөрлийг ч сонгодог бүтээлүүдийнхээ дүрээр дамжуулан мэдрүүлж, тайзнаа чин сэтгэлээсээ дурлаж, тайзнаа би нулимс дуслуулж, тайзнаа би бахдан, бахдууллаа...”
Тэр сүүлд “Жизель” дүрдээ бүжиглээд буухдаа яг л ингэж бодож, ийм л мэдрэмжтэйгээр тайзнаа бууж байсан болов уу.
Анх сургуулиа төгсөөд театрт ирэхэд балетын агуу хүмүүн Ю.Оюун гуай түүнийг тосон авч, зааж сургасан гэдэг. Тэр тухай Х.Гэрэлчимэг балетчин “Намайг 1981 онд сургуулиа төгсөөд ирэхэд театр 60 гаруй уран бүтээлчтэй байсан. Тэр үеийг Монголын балетын урлагийн алтан үе гэж хэлж болно. Тухайн үед бүх сонгодог бүтээлүүдэд Ардын жүжигчин Ю.Оюун гуай бүжиглэдэг байлаа. "Хунт нуур”, "Жизель” гээд л. Таны хэлдгээр би азтай их азтай. Хүний амьдралд түших заяа гэж байдаг юм билээ. Анх театрын босгоор алхаад тэр мундаг балетчны бүх жүжигт дюблёр бүжигчнээр сонгогдсон юм. Энэ бол хүн бүхэнд тохиох аз биш” гэжээ. Аргагүй том аз, ховорхон тохиох хувь тавилан.

ТАЙЗНАА “АМЬДАРСАН” 30 ЖИЛ
Дэлхийн болон Монголынхоо сонгодог балетын гол болон туслах дүрд “амьдарч”, бэлтгэлээс бэлтгэлийн хооронд амьдарсан 30 жил түүнийх. П.И.Чайковскийн “Хунт нуур” “Шелкунчик” “Нойрссон гүнж” А.Адан “Жизель” “Корсар”, Б.Асафьев “Бахчисарайн оргилолт булаг”,А.Хачатурян “Спартак” Ж.Мэнд-Амар “Үйлийн гурван толгой”, Э.Чойдог “Шарилжин дундах цэцэг” зэрэг сонгодгуудын дүрийг амилуулж, бүтээсэн дүр бүхнээсээ суралцаж, өөрийгөө бүтээж, бүтээснээ улам сайжруулж, дараагийн удаа илүү эрхэмсэг, илүү гүйцэтгэл сайнаар дүрээ бүтээхийн төлөө зүтгэсээр энэ хүрсэн нь мэдээж. Балетыг, балетчин байхын сайхныг түүн шиг мэргэжилдээ, тайзандаа дурласан уран бүтээлчид л онож тодотгох биз. Түүний балетын талаар өгсөн олон сайхан яриан дундаас “Балет миний амьдралын баганыг босгож өгсөн. Аливаа зүйлийг эхлүүлсэн бол дуусгаж чадах сэтгэлийн тэнхээ, тэсвэр тэвчээрийг суулгаж дээ. Миний бүтээсэн дүрүүд хувь хүндээ олж авсан хамгийн том ололт юм. Би балетгүйгээр хэн гэдэг хүн, хаана явж байх байсан бол...” гэсэн нь Х.Гэрэлчимэг гэх хүнийг энэ урлаг бүтээж энэ хүргэсэн нь илхэн байгаа юм.
“...Өөрөө бүжиглэж, өөрөө дүрээ бүтээж, дүрээс дүрийн хооронд бүжиглэж байсан минь дурсамж дурсамжаас тодхон. Миний л амьдрал, миний л тайз...”
МОНГОЛЫН ТЕАТРЫН ТЭРГҮҮН ГОЦЛООЧИД ТҮҮНИЙ ШАВЬ НАР
Тайзнаа гарах тэргүүн гоцлоочдыг бэлдэнэ гэдэг асар хариуцлагатай ажил байх нь аргагүй. Хатуу ч зарчмаар тэр балетчдыг төрүүлж, Монголын театрын тэргүүн гоцлоочдыг бэлтгэсэн, өнөөдөр ч бэлдсээр байгаа. Хамгийн мундаг балетчид түүний гараар орж, өндөр шалгуур, бэрх шалгалтыг давж тайзнаа гарсан байдаг. Тиймдээ ч “Би өндөр шаардлага тавьдаг минь үнэн. Гэхдээ балетын урлагийн хүнд хэцүүг би ч ялгаагүй туулаад ирсэн. Түүний ард гарч байж, театрын тэргүүн гоцлооч болдог юм. Би уран бүтээлийн явцад тэр хүнд мэргэжлийн шаардлага тавьдаг. Харин заалнаас гараад энгийн харилцдаг. Бүжигчдийнхээ бэлтгэлээс болоод уйлж байхыг хараад дотроо өрөвдөх, шаналах сэтгэл төрөлгүй яахав. Тоглолтынх нь өмнө очоод сэтгэлийг нь тайвшруулж, урам өгөхийг хүсдэг. Балет үзэгчдийн нүдэн дээр байдаг урлаг. Тиймээс тэднийг хуурч, тайзан дээр халтуурдаж болохгүй шүү дээ. Бэлтгэл муутай бүжигчинг бүжиглүүлээд алдаа гаргачихвал Монголын балетын нэр л унана. Магадгүй өнөөгийн залуус загнуулахыг хүсэхгүй бол 100 хувь гүйцэтгэлээ хийчих. Тэгвэл асуудалгүй” гэж эрсхэн хэлсэн нь байх аж. Тэр дундаа түүний бэлтгэсэн Жизель ч олон.
Францын нэрт хөгжмийн зохиолч Адольф Аданы хөгжим эгшиглэж, Жизелийн найз охид болох сүнснүүд бүжиглэхэд гунигтай атлаа мартагдашгүй гүн нэгэн хайрын түүх тайзнаа өрнөж, Альберт гүн Жизельтэй хамт төгсөшгүйгээр бүжиглэнэ. Жизелийн царайг хараад байгаарай. Хамгаас жаргалтай, хамгаас ихэмсэг...
| ЖИЗЕЛЬ ЖАРГАЛТАЙ ГЭГЧ НЬ БҮЖИГЛЭНЭ |
|
2026-09-01 07:30:00
Баялгийн өгөөжийг Монгол Улсын иргэн бүрд хүргэнэ
2026-09-01 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал, В.Путинтай Владивосток хотноо уулзалт хийнэ
2026-09-01 07:09:00
Ц.Мөнх-Оргил “ЮНЕСКО”-гийн ерөнхий захиралд итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-01 07:00:00
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзав
2026-09-01 06:50:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл сайн нөхөртэй нөхөрлөнө
2026-09-01 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан байна
2026-09-01 06:00:00
С.АМАРСАЙХАН: “Аюулгүй сургууль” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ
2026-08-31 16:50:03
Азийн наадамд өрсөлдөх Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол боллоо
2026-08-31 16:42:59
2027 оны төсвийн алдагдлыг хоёр их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ
2026-08-31 16:35:17
Улс төрийн долоон намд 6.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ
2026-08-31 16:24:03
Непал Улсын сургуулийн захирал үер буухаас 10 минутын өмнө 900 сурагчийг нүүлгэн, амийг нь аварчээ
2026-08-31 15:27:04
Монголын “U20”-ийн баг, Умард Марианы Арлуудыг багийг 7:0-ээр хожлоо
2026-08-31 14:35:45
Ойн хөнөөлт шавжтай дрон ашиглан тэмцэнэ
2026-08-31 14:06:20
ОРОН НУТГИЙН ШТС-УУД ДАХЬ АВТОМАШИНЫ ООЧИР БУУРЧ БАЙНА
2026-08-31 13:59:37
МҮОХ өнөөдөр “МИАТ”-тай хамтран ажиллах гэрээ үзэглэв
2026-08-31 13:47:49
Хөвсгөл аймгийн тарваган тахлын байгалийн голомтод хамтарсан тандалт, судалгаа хийгдлээ
2026-08-31 13:30:01
Н.Учрал: Эмч нарын цалинг 11-р сарын 1-нээс 20 хувиар нэмж, адил тэгш хандах болно
2026-08-31 12:25:26
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛАА ОРГИЛ АЧААЛАЛ ЭХЛЭХЭЭС ӨМНӨ ДУУСГАНА ГЭВ
2026-08-31 12:03:07
Нэрт бүжигчин агсан Ч.Батцэнгэл сангийн тэтгэлгийг Монгол Улсын Консерваторын таван оюутан хүртлээ
2026-08-31 11:21:31
Ш.Энхийн-Од Тайландын эсрэг шийдвэрлэх тоглолтод оролцоно
2026-08-31 11:15:13
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
2026-08-31 10:22:31
Хятад–Киргизстан–Узбекистаны төмөр замын бүтээн байгуулалт ид явагдаж байна
2026-08-31 10:11:49
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2027 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-08-31 10:08:52
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
2026-08-31 10:06:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-08-31 10:05:42
Дуучин Б.Одмандах “Meikin Asia” олон улсын эстрад хөгжмийн наадмыг зорилоо
2026-08-31 09:33:58
Халаалтын улиралд 430 мянган тонн түлш 446 цэгээр борлуулна
2026-08-31 09:30:39
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ БЕНИЛЮКСИЙН ОРНУУДАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
2026-08-31 09:21:31
2026-08-31 08:58:06
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж эхэллээ
2026-08-31 08:29:06
“Hainan”-ий тэмцээнээс 7 алт, 10 мөнгө, 2 хүрэл медаль, “PRO CART” 1-ийг хүртжээ
2026-08-31 08:18:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх (ШХАБ)-ын гишүүн орнуудын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн очлоо
2026-08-31 07:58:40
"Амазонс" багийн Kayleigh Troung-ийн ихэр Кэйлинне “Пиратс” багт тоглоно
2026-08-31 07:10:00
Монгол Улсын шигшээ баг, Фижи Улсын багийг 40:102-оор хожлоо
2026-08-31 07:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, малын гарлагатай
2026-08-31 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |