Буруу. Тэр чинь буруу, энэ чинь буруу. Тийм байх ёстой, ингэх л учиртай…
Дэндүү залхмаар үгс шүү. Яг л аль нэг сүмийн номлол шиг. "Тэгвэл тэр үргэлж магтан дуулж, өргөн түүчээлээд байгаа ЗӨВ гэгч нь чухам юу юм бэ. Аав, ээж, багш, томчуудын хэлснээр байхыг эсвэл тиймээр нэрлээд байна уу, тэд л зөв зүйтэй байдаг уу" гэх олон асуултад "Про" театрын уран бүтээлчдийн "ТҮҮНИЙ БУРУУ" жүжиг хариулт өгчээ.
.jpg)
Амьдралын олон зүйлийг өөрийнхөөрөө мэдрэх гэсэн үе бол өсвөр нас. Үүнтэй зэрэгцэн бүх зүйл төвөгтэй, тээгтэй байх бөгөөд тийм хоёр зэрэгцлийг давах гэж хэрдээ л хичээцгээнэ. Яг ийм үед нь хэн нэгэн захиргаадаж, зааж, бүр дүрэмдэх гэвэл ёстой дөргүй бух шиг л зөрүүдэлж, бүгдээс өөрийгөө тусгаарлана. Лав миний л өсвөр нас тийм байсан санагдаж байна. Багш нар хичээлээ сайн хийх ёстой л гэнэ. Аав, ээж үгэнд ордог, дүү нараа хардаг дуулгавартай охин байлгах гэж зүтгэнэ. Хүнд сайн болно. Хайрлана, орхигдоно. Ёстой бүгдийг мэдэрч, бүгдтэй сэтгэл зүйгээрээ тулна. Үнэндээ ганц өсвөр нас ч биш аав, ээж болоогүй хүн бүрийн дотор ийм нэг цухалдал, тэсрэлт, тэмцэл үймж, чөлөөтэй, дураараа, хүссэнээрээ байхын хүслэн үргэлж оргилон байдаг. Гэвч оршихуйн ийм зоргоорт “БУРУУ” гэх үгтэй томоос том пайз ямагт зөрчилдөнө. Тэгвэл хүүхдүүдийн дотор яг нэг тийм үймээн зөрчил үүсэж, яах учраа мэдэхгүй давчдаж, зарим нь сөргөж, өөр нэг нь эвлэрч явааг “Про” театрын уран бүтээлчдийн “Түүний буруу” жүжгийн Костягийн дүрээс харж болохоор байна. Айл болгоны хаалгыг тогшоод харвал өрөөндөө бүгсэн Костя олон байгаа. Тэд аав, ээжийнхээ үгийг сонсохын оронд чихэвчээ зүүж, өдөржин интернэтэд өнжих нь дээр гэж үздэг, хэзээ ч үгийг үг гэж хүлээн авдаггүй бөгөөд харин үглэлт, яншаа байдал л гэж ойлгодог, түүндээ бат итгэдэг.
Өрөө, дуртай дуу, интернэт ертөнц бол тэдний эрх чөлөө, хэн ч юу ч гэж захирдаггүй орон зай нь.
.jpg)
“ЭХИЙН САНАА ҮРД, ҮРИЙН САНАА УУЛАНД"
Монголчуудын үнэт сургаал дотор ийм нэг үг бий. “Түүний буруу” жүжгийг үзэж суухад Костяг хэдийгээр ойлгож байсан ч нөгөө талд ээжийг нь ч өрөвдөх, хайрлах сэтгэл төрж байгаа биз дээ. Ээж, аав байна гэдэг мэдээж үр хүүхдэдээ бүхнээ зориулж, тэднийхээ сайн сайхны төлөө амьдардаг. Мэдээж үүнийг үгүйсгэх аргагүй ч шууд л “Ийм бай, тийм бай” гээд албадвал хэн захиргаанд орох гэж. Харин найз нөхөр шиг нь байж ойлговол, цаг үе, үзэл бодлыг нь хүндэтгэвэл ямархан үр дүн гарч байгааг тус жүжиг мөн л үзүүлж байна. Нөгөө талаар “Би эрх чөлөөтэй. Өөрийнхөөрөө байна” гээд аав, ээжийнхээ өөдөөс хэдэрлэж, бүр байхгүй болоосой гэж бодож болохгүй шүү дээ. Алив юманд хэмжээ бий. Хэдэрлэлээ хэдэрлэлээ гэхэд ээжийгээ үхсэнээр бодно гэдэг бол эвдрэл. Бүр сүйрэл. Гэхдээ тийм дайны тэмцэл, бодол байж гэмээнэ бас ухаарал гэгч нь хүчтэйхэн ирдэг шиг. Ямар ч л байсан жүжигт ээжийнх нь санаа сэтгэл, бүх зүйл Костяд, Костягийн санаа интернэт орчин, дуу, бүжигт байгаа нь "Эхийн санаа үрд, үрийн санаа ууланд" хэлцийн санааг илэрхийлэх том нэгэн жишээ болж байна.
.jpg)
Залуусын сонсож байгаа дуу хүртэл “Хааяа би муу байж болох уу. Зөвшөөрөлгүйгээр зөрчиж болох уу....” гэх үгтэй байгаа энэ цаг үед хэн бүхэнд ус, агаар мэт хэрэгтэй байгаа зүйл бол эрх чөлөө, дураар байдал. Хүсэл сонирхлоороо, өөрийнхөөрөө байх гэх агуулга бол орчин цагийн залуус бидний гол имиж болсон. Энэ ч утгаар ийм үзэл бодол, оршихуйтай залуустай энэ цаг үед энэ жүжиг театрын тайзнаа тавигдаж байгаа нь яг л тохирч. Хүүхдүүдийнхээ чухам яагаад байгаа учрыг олохгүй, загнаж нэг, аргадаж нэг, бүр гуйж нэг, гуйлгаж нэг үзээд ч арга үл олж ядан байгаа аав, ээж өнөөдөр олон л байгаа. Тэгвэл тэвдэж, санааширч суухынхаа оронд Костягийн ээж Татьянагийн аргыг хэрэглээд үзээрэй. Нээрээ л хамгийн шилдэг арга бол найз нөхөр шиг нь, тэр дундаа үеийн юм шиг харилцахад л болдог байх нь. Үүнийг та бүхэн “Про” театрын уран бүтээлчдийн “Түүний буруу” жүжгийг үзээд мэдэх болно. ОХУ-ын орчин үеийн жүжгийн зохиолч Андрей Иванов энэ зохиолоороо олон аав, ээж, хүүхдүүдийн харилцаанд эерэгээ нөлөөлж, тэднийг бие биетэйгээ ойлголцоход нь тусалжээ. Үнэхээр асуултынхаа хариуг олно шүү, аав, ээжүүд ээ.
Харин үзсэнийхээ дараа та ээжийн ч, хүүгийн ч буруу биш, харин цаг үе, үзэл бодол, хүсэл зорилго нь хоорондоо зөрчилдөж хэн нэгнийг нь буруутан болгодог юм байна гэдгийг ойлгох болов уу. Жүжигт ээж, хүү хоёр ярилцах нь битгий гэл нүүр тулах ч үе цөөн байх бөгөөд харин сошиал орчинд хамаг бүхнээ ярилцаж, нэгнээ ойлгож, юу бодож санаж явдаг, ямар хүсэл мөрөөдөлтэй, юунд эмзэглэж, юунд баярлаж, мөнхүү юунд гомдож, гуньдагийг нь хүртэл мэдэж авч байгаагаар цааш өрнөнө. Бид ч ялгаагүй тийм. Хэзээ ч бид аав, ээждээ өөрсдийнхөө дотоод ертөнц, үзэл бодлыг нээлттэйгээр дэлгэх боломжгүй. Учир нь тэд найз хөвгүүн шиг, эсвэл найз охин шиг ойлгохгүй. Бидэнд тохиолддог асуудлыг үеийнхэн маань л ойлгоно. Аав, ээж бидний үеийнх биш учир ойлголоо ч яг тэр хэмжээнд ойлгохгүй. Ердөө энэ бол нас, цаг үе, үзэл бодлын зөрчил. Үүнийг л цөм ойлгочих юм бол энэ асуудалд, бидний харилцаанд буруу зүйл байхгүйг ойлгох юм. Гэвч энэ ганц өнөөдөр биш үеийн үед, цагийн цагт байсаар ирсэн, байх ч ёстой асуудал. Гагцхүү асуудлыг шийдэх гарц, хаалга, цонх л хайх ёстой...
Үүнийг "Түүний буруу" жүжгээс бид олоод цааш урагшлах учиртай аж. Хэдийгээр жүжгийн нэрийг "Түүний буруу" гэж байгаа ч энд хэн ч буруугүй.
.jpg)
| "ТҮҮНИЙ БУРУУ" ЖҮЖГЭЭС ТЭМДЭГЛЭХҮЙ |
|
Ц.Батбаяр олимп, дэлхийн медальт Ираны тамирчинтай барилдлаа
2026-10-26 16:56:11
Нөмрөгийн дархан цаазат газрын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна
2026-10-26 16:30:50
Л.ЭНХ-АМГАЛАН: 12 хүүхдэд нэг компьютер оногдож байна
2026-10-26 15:34:24
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАНА
2026-10-26 15:25:05
ЯПОН УЛСЫН ЗГХЭГ-ЫН ЕНБД К.МИНОРУ: Японы Засгийн газар Монголын түймэрт өртсөн газар нутгийг сэргээхэд хамтарч ажиллана
2026-10-26 15:05:32
Самбо бөхийн хотын аваргын тэмцээнд “Winner” клубийн тамирчид амжилттай оролцлоо
2026-10-26 15:00:35
"Монгол морь-2026" наадмын тэргүүн байрыг Д.Энхбаяр хүртлээ
2026-10-26 14:59:38
ШИНЭ НОМ: АНИР ГҮМ ДУНДУУР
2026-10-26 14:30:00
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН АЯН – 2026” ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-10-26 13:16:51
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ ТАВАН ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |