Түүний хувьд Б.Отгонбат багшийн удирдлага дор 2018 онд Соёл Урлагийн Их Сургуулийг жүжигчин мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд удаагүй байхдаа “Сүүдэрт ургасан цэцэг”, “Нийслэл хүүхэн-2”, “Итгэл” зэрэг бүрэн хэмжээний кинонд гол болон туслах дүрийг бүтээж байсан туршлагатай. Харин сүүлийн жилүүдэд АНУ-д мэргэжлийн зэргээ дээшлүүлээд “Хориотой” жүжгээр эргэн ирж буй нь энэ юм.
-Сайн байна уу. Юун түрүүнд урлагийн салбартаа эргэн ирсэнд баяр хүргэе. “Хориотой жүжиг” постдрамын тухай яриагаа эхлэх үү. Энэ жүжиг жүжигчнээс багагүй чадвар шаардах байх.
-Баярлалаа. Урлагаас хөндийрөөд багагүй хугацааг өнгөрүүлсэн. Би он гарахаас өмнө эх орондоо ирсэн. Ирээд П.Дэлгэрбаяр найруулагчийн “Орь дуу” богино хэмжээний кинонд дүр бүтээсэн. Найман жилийн өмнө дипломын жүжигтээ тоглож байсан. Эргээд ажиллахдаа тайзны уран бүтээлд дүр бүтээж байгаадаа талархаж байгаа. Бас догдолж, айж байна. Ер нь чадвар шаардсан сорилтуудтай нүүр тулж өөрийгөө шахаж ажиллаж байна даа. Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Ц.Балдоржийн “Хориотой” драмын жүжиг өнөөдрөөс 20 жилийн өмнө “Х ТҮЦ” продакшны тавилтаар үзэгчдийн хүртээл болж байсан.. Харин энэ удаа “Орфей” театрын найруулагч М.Батболд, “Xermel” багийнхан хамтарч ажиллаж байна. Бид илүү орчин үеийн болгож тайзнаа амилуулахаар зэхэж байгаа.
-Анхны тайзны уран бүтээл гэдэг утгаараа ихээхэн сорилттой нүүр тулж байгаа болов уу. Дүрийнхээ тухай болон тулгарч буй бэрхшээл, ололтынхоо тухай яриач.
-Миний дүрийн хувьд айлгүй зантай, задгай сэтгэлгээтэй эмэгтэйн дүр байгаа. Харин би бол дүрээсээ тэс ондоо. Өөрөөсөө өөр хүнийг бүтээх нь жүжигчин хүний ажил гэхдээ үзэгчид шууд хүлээж авдаг талтай. Хөндийрсөн дээрээс нь анхны тайзны уран бүтээл болохоор асуудал гарч байгаа. Уншлагаас уншлага хооронд өөрийгөө засаад явж байна даа. Хэр хэмжээний жүжиглэж байгааг минь найруулагч, үзэгчид шүүнэ шүү дээ.
-Тайз, дэлгэц хоёрын ялгааг өөрийнхөө зүгээс тайлбарлавал?
-Дэлгэцийн урлаг бол засаж янзалж, өөрийнхөө өнцгийг хүртэл тааруулж болдог өршөөлтэй шүү дээ. Харин тайз урлаг бол өршөөл байхгүй. Жүжигчин хүний чадвар чансааг жинхэнэ утгаар нь сорьдог урлаг шүү дээ. Үзэгчдээс ирж байгаа мэдрэмж нь ч илүү амьд сайхан байдаг.

-Ц.Энхжингийн бага нас хаана, хэрхэн өнгөрсөн бэ?
-Сургуульд ортлоо Баянхонгор аймагт өвөө, эмээдээ эрхэлж өссөн дөө. Өвөөгийнхөө хажуугаас салдаггүй амины зээ нь байлаа. Эрэгтэй хүүхэд шиг дүрсгүй, дураараа охин байсан гэдэг. Олон эрэгтэй хүүхэдтэй хамт байсан болохоор тэр байх. Одоо гаднаасаа эмэгтэйлэг харагддаг ч эршүүд зантай хэвээрээ байгаа. Харин арван жилдээ орос сургуульд сурч байгаад “Шинэ Монгол Харүмафүжи сургууль”-ийг төгссөн.
-Таны хувьд сайхан эмэгтэй хүн гэж ямар хүнийг хэлэх вэ. Та ямархуу зан чанартай эмэгтэй вэ?
-Хамгийн сайхан эмэгтэй хүн гэвэл миний ээж. Сайхан эмэгтэйд байх гоо үзэсгэлэн, зан чанарыг агуулсан эмэгтэй байдаг. Миний бодлоор биеэ зөв авч явдаг, орчноо мэдэрдэг, хүн чанартай. Үг, үйлдэл зөв, боловсролтой тийм л эмэгтэйг хэлэх байх гэж боддог доо. Харин би зөрүүд, шударга, тууштай, эрх зантай эмэгтэй.
- Яагаад жүжигчний мэргэжлийг сонгох болов, хүүхэд насны мөрөөдөл байв уу?
-Хүүхэд байхын нээлттэй, урлагийн бүхий л төрлөөр хичээллэдэг байсан. Гэхдээ эмээ маань хүний их эмч байсан болохоор эрүүл салбарт ажиллана гэж боддог. Урлагийн салбарт ажиллаагүй байсан бол хүүхдэд их хайртай болохоор хүүхдийн эмч болох байсан байх. Тэгээд ахлах ангид ороод загварын дугуйланд явж эхэлсэн юм. Тэнд драмын хичээл ордог. Тэр цагаас л жүжигчний мэргэжил гэдэг чинь ийм сайхан зүйл байдаг юм байна гэж бодох болсон. Гэр бүлд маань урлагийн салбарын хүн байхгүй болохоор багагүй эсэргүүцэлтэй тулж байсан. Тэгээд гэрийнхэн маань “Чи үнэхээр хүсэж байвал үсээ хусуул” гэсэн. Хатуу чангадаа биш даахиа үргээгүй болохоор тэр л дээ. СУИС-д халзан охин орж байсан даа. Тухайн үед хүссэн зүйлээ л хийж байвал бусад нь хамаагүй гэж л бодож байлаа.
-Ахмад жүжигчдээс хүндэлдэг, чадварлаг нь гэвэл хэнийг нэрлэх вэ?
-МУГЖ И.Одончимэг эгчийг чадвартай, дотортой, мундаг жүжигчин гэж хүндэлж явдаг.
-Жүжигчин хүн бүрд бүтээхийг хүсдэг дүр бий байх, таны хувьд?
-Ихэнх эмэгтэй жүжигчид түүхэн хатны дүр бүтээхийг хүсдэг гэдэг. Харин миний хувьд тулаантай киноны зэвүүн эмэгтэйн дүр бүтээх юм сан гэж бодож явдаг. Анжелина Жолигийг бүтээсэн дүрүүд шиг гэж хэлж болно. Би өөрөө буудлагын спортоор хичээллэдэг. Үүнийгээ ашиглаж цагдаа эсвэл тагнуулч эмэгтэйн дүр бүтээхийг мөрөөддөг.
-Жүжигчин хүний хувьд хүрэхийг хүсэж буй хэтийн зорилго тань юу вэ?
-АНУ-д санхүүгийн чиглэлээр магистраа хамгаалаад ирсэн. Ер нь урлагаас хэсэг хугацаанд хол байя л гэж явсан. Гэсэн ч урлаг гэдэг зүйл зүрхэнд уяатай байдаг болохоор орхиж чадахгүй юм байна лээ. Эх орондоо ирэнгүүтээ л ажиллаж эхэлсэн. Цаашдаа урлагийн салбартаа бол тууштай ажиллана. Мөн өөр салбарт өөрийгөө сорьж үзэх бодол бий.
-Тэгвэл та урлагийн салбарт ажиллахыг зорьж буй дүү нартаа юу гэж зөвлөх вэ?
-Хүчтэй, тууштай байгаарай. Тэр тусмаа энэ салбар эмэгтэй хүнд харгис байдаг. Тийм учраас биеэ зөв авч яваарай л гэж хэлмээр байна.

| ЖҮЖИГЧИН Ц.ЭНХЖИН: ЖҮЖИГЧНИЙ ЧАДВАРЫГ ЖИНХЭНЭ УТГААР НЬ СОРЬДОГ ТАЛБАР БОЛ ТАЙЗ |
|
Ц.Батбаяр олимп, дэлхийн медальт Ираны тамирчинтай барилдлаа
2026-10-26 16:56:11
Нөмрөгийн дархан цаазат газрын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна
2026-10-26 16:30:50
Л.ЭНХ-АМГАЛАН: 12 хүүхдэд нэг компьютер оногдож байна
2026-10-26 15:34:24
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАНА
2026-10-26 15:25:05
ЯПОН УЛСЫН ЗГХЭГ-ЫН ЕНБД К.МИНОРУ: Японы Засгийн газар Монголын түймэрт өртсөн газар нутгийг сэргээхэд хамтарч ажиллана
2026-10-26 15:05:32
Самбо бөхийн хотын аваргын тэмцээнд “Winner” клубийн тамирчид амжилттай оролцлоо
2026-10-26 15:00:35
"Монгол морь-2026" наадмын тэргүүн байрыг Д.Энхбаяр хүртлээ
2026-10-26 14:59:38
ШИНЭ НОМ: АНИР ГҮМ ДУНДУУР
2026-10-26 14:30:00
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН АЯН – 2026” ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-10-26 13:16:51
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ ТАВАН ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |