• Өнөөдөр 2026-03-04

"Үгүйлэгдсэн хайр" жүжиг дахин тоглогдож эхэллээ

   УДЭТ-ын 95 жил, Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойн хүрээнд хоёрдугаар сарын 28-ны өдөр Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Бавуугийн Лхагвасүрэнгийн "Үгүйлэгдсэн хайр" жүжиг дахин тоглогдох гэж байна.

    Төрийн соёрхолт, УГЗ Намнангийн Наранбаатарын найруулгаар толилуулж буй "Үгүйлэгдсэн хайр" жүжигт эрчимт хөгжлийн нүргээнд хүн чанар, мөн чанараа хадгалан үлдэхийг хичээж буй гэр бүлүүд болон нийгэмд үгүйлэгдэж буй хүнлэг, нинжин сэтгэлийн дуу хоолой сонсогдох болно.

       Жүжгийн үзэгчид Б.Лхагвасүрэнгийн яруу тансаг монгол хэлээр сонороо мялааж, УДЭТ-ийн шинэчилсэн хөгжмийн дугаралтыг гэрлийн шийдлүүдийг мэдэрч мэлмий юугаа баясгана. "Үгүйлэгдсэн хайр" жүжгийг "Бавуугийн Лхагвасүрэн" сангийн хүсэлтээр, их найрагчийн мэндэлсний 80 жилийн ойд зориулан бүтээсэн билээ.

 

 

 


"Үгүйлэгдсэн хайр" жүжиг дахин тоглогдож эхэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188