Бүхнийг нэгтгэж, зөөллөж, холбож байдаг зүйл энэ ертөнц дээр юу юм бэ гэх асуулт гарч ирвэл хариулт нь гарцаагүй хайр юм байна. Аль ч нутаг орон, хүн зоны дунд хайр л байж гэмээнэ бүх зүйл утгаа олж, уярлаа хөглөж, зөв сайхныхаа замд ордог аж. Үүнийг “UBS” телевизийн дөрөв дэх туульсын уран бүтээл болох “Дангина” уран сайхны кино бидэнд илүү ойртуулан үзүүлж, тодоор харуулжээ. Киноны амин гол санааг агуулсан түлхүүр нэгэн үг нь “Уудам санаа, ухаант хайр”. Театраас гарч явахдаа энэ үгийг тунгаан бодоход, эрхгүй нээрээ л хорвоогийн энэ уудам зайд хүн зөв санаатай байж, үнэнч сэтгэлээр нэгнээ хайрлан амьдрахад бэрх бүхнийг ая зөнгөөрөө даван туулж, зовлонгийн хучлагыг хуулан, жаргалын нөмрөгийг нөмөрдөг юм байна даа гэж бодогдсон юм.
Монголчууд ч уужуу, ухаантай бай гэж ярьдаг даа. Ерөөс хүний амьдралын гол утга учир уужуу ухаан, халуун сэтгэлд тогтон бүрэлдэж, хэлбэр, хийцээ олдог байх нь.
“Дангина” киноны зохиолыг сэтгүүлч, зохиолч Б.Золбаяр бичиж, Б.Чингүүн найруулагч найруулжээ. “Содура”, “Говийн домог”, “Нарны садан” зэрэг үзэгчдийн сэтгэлд хоногшсон бүтээлийн гол продюсер, уянгалаг дуунуудын эзэн хөгжмийн зохиолч Л.Балхжав эрхмийн уран бүтээлийн энэ баг хэзээнээс л бидэнд сайхан бүтээлийг үзүүлж буйн ээлжит нь энэ “Дангина” юм. Нутаг гэдэг хэн бүхний сэтгэл зүрхэнд цэлэлзэж, цэнхэртэж, алсаас ивээн, дуудан залж, үргэлж үгүйлэн санагалзахын голд зогсоож байдаг тийм нэг увдистай, мөнхүү эдгээгч аж. Энэ ч үүднээс хэдий үзэгчийн хувьд Буриад нутгийн Басган биш ч өөрийн нутагтай дүйн бодож, Буриад зоны аж байдал, бодол санаа, хайр энэрлийг багахан ч болов ойлгохыг зорилоо. Дүрүүд, тэдний үг хэллэг, түүнийгээ өгүүлж буй байдал нь илүүтэй нүд, чих баясгалаа.
Циркийн урлагийн тод уран бүтээлчдийн нэг МУГЖ Э.Лхагва-Очир, жүжигчин Ч.Сэлэнгэ нарын хоршил хэчнээн гоё зохицож байв аа. Эрхээдэйн эрэмгий шулуун, мөнхүү хайр татам төрх, энхрий гэгээн Дангинагийн байр байдал эрхгүй үзэгчдийг өөрсдөдөө уусган алдруулж, тэдний хиргүй тунгалаг хайр сэтгэлд саатан байхдаа хайрын мөн чанар, оршлыг илүүтэй мэдэрч, тунгааж байлаа. Нөгөөтэйгүүр гэрэлт хайр, гэгээн сайхны дэргэд хар санаа, хорон сэтгэл өнө мөнхөд биш түрхэн оршиж, удаж төдөхгүй мөдхөн арилан замхардагийг ч харуулжээ.
Эсрэг талын дүр хэр сайн байж гэмээнэ эерэг, гэгээн нь улам тодордог.
“Дангина” киноны дүрүүдийн байдал эрхгүй хар, цагаан, харанхуй, гэрлийг улам ч ойлгомжтойгоор ялган тодруулж, хүнтөрөлхтний тийм нэг хоёр төрлийг ангилан үзүүлж чадсан уран бүтээлчдэд баяр хүргэе. Тийм ээ, домог, түүх мөнхөд үргэлжилж, хүмүүс тэднийг хүүрнэсээр байх нь энэ орчлонгийн нэгэн эргүүлэг ч тэнд ямагт сайхан хайр, гэгээн учрал оршсоор, бүгдийг зөөллөн, нэгтгэн холбосоор байдгийг “Дангина” кино, Буриадуудын түүхээр харуулж чадлаа. Хорвоогийн уудамд уужуу санаа, ухаант хайр л бүгдийг аварч, цөмийг холбоно.
| УУДАМ САНАА, УХААНТ ХАЙР |
|
Ц.Батбаяр олимп, дэлхийн медальт Ираны тамирчинтай барилдлаа
2026-10-26 16:56:11
Нөмрөгийн дархан цаазат газрын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна
2026-10-26 16:30:50
Л.ЭНХ-АМГАЛАН: 12 хүүхдэд нэг компьютер оногдож байна
2026-10-26 15:34:24
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАНА
2026-10-26 15:25:05
ЯПОН УЛСЫН ЗГХЭГ-ЫН ЕНБД К.МИНОРУ: Японы Засгийн газар Монголын түймэрт өртсөн газар нутгийг сэргээхэд хамтарч ажиллана
2026-10-26 15:05:32
Самбо бөхийн хотын аваргын тэмцээнд “Winner” клубийн тамирчид амжилттай оролцлоо
2026-10-26 15:00:35
"Монгол морь-2026" наадмын тэргүүн байрыг Д.Энхбаяр хүртлээ
2026-10-26 14:59:38
ШИНЭ НОМ: АНИР ГҮМ ДУНДУУР
2026-10-26 14:30:00
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН АЯН – 2026” ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-10-26 13:16:51
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ ТАВАН ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |