• Өнөөдөр 2025-12-24

УГТЭ: 2025 ОНД МЭДРЭЛИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАВАН ШИНЭ ТЕХНОЛОГИЙГ АМЖИЛТТАЙ НУТАГШУУЛЛАА

 Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ) 2025 онд мэдрэлийн мэс заслын чиглэлээр дэвшилтэт таван шинэ технологийг амжилттай нэвтрүүлж, бүрэн нутагшуулан гадаад руу чиглэсэн урсгалыг бууруулж ажиллалаа. Энэ онд тус эмнэлэгт тархи, нугасны 1908 нээлттэй мэс засал хийгдсэн бөгөөд үүнээс хортой болон хоргүй хавдрын 346 тохиолдол бүртгэгджээ. Эдгээрийн 104 тохиолдол буюу 30 хувь нь мэс заслын хувьд хүндрэлтэй, тархи нугасны гүний байрлалтай хавдарын мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлсэн байна. Хийгдсэн мэс заслуудын 110 буюу 5.8 хувийг 0-16 насны хүүхэд эзэлж байна.
  • Нэвтрүүлж нутагшуулсан технологиудаас дурдвал, тархины гүний байрлалтай хавдрыг навигаци хяналттай, дурангийн аргаар авах мэс заслыг амжилттай хэрэгжүүлж эхэлсэн нь мэс заслын үеийн хүндрэл болон дараах хүндрэлийг 15-20 хувиар, эмнэлэгт хэвтэх хугацааг 3-5 хоногоор бууруулж байна.
  • Харвалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор гүрээний артерийн өөхөн товрууг авч, цусны урсгал сэргээх (CEA) мэс заслыг эх орондоо анх удаа нутагшуулсан 28 тохиолдолд эмчлэн, тархины харвалтын эрсдэлийг бууруулах чухал алхам болж байна. 
  • Хүзүүний нурууны бага хөнөөлт дурангийн мэс заслын аргыг ашиглан нийт 15 тохиолдолд эмчилгээ хийж, өвчтөний хөдөлмөрийн чадвар сэргэх хугацааг богиносгосон давуу талаараа онцлог юм. 
  • Тархины High-Flow Bypass (Өндөр урсгалт судасны залгалт) мэс засал нь тархины том диаметр бүхий артерын судасны хүнд зэргийн нарийсал, бөглөрөл, хавдар, цүлхэн зэрэг шалтгаанаар тархины цусны урсгал алдагдах эрсдлээс сэргийлэх, тархийг шинэ судасжуулалтаар хангах өндөр түвшний мэдрэлийн мэс заслын дөрвөн тохиолдлыг эх орондоо хийлээ.
  •  Эпилепси буюу уналт таталт өвчний үеийн мэс заслын технологийг бүрэн нутагшуулж, нийт 69 тохиолдолд амжилттай хийн 897 сая төгрөгний. Энэхүү технологийг нэвтрүүлснээр.
    Дашрамд дурдахад, тархины гүний байрлалтай хавдрын навигаци хяналттай, дурангийн мэс заслын технологи нь “Шинэ технологи нэвтрүүлэгч байгууллага” шалгаруулалтад шалгарсан. Тус эмнэлэг нь өөрийн төсвийн санхүүжилт болон болон Хүрээ ротари клубын хандив тусламжаар Тархины гүний хавдар болон тархины усжилтын мэдрэлийн мэс заслын дурангийн чиглэлийн 1,7 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт хийн Монгол улсын иргэд өөрийн эх орондоо дээрх төрлийн эмнэлгийн тусламж үйлчилгээг хямд өртөгөөр чанартайгаар авах боломж бүрдүүлэн гадагшаа гарах эдийн засгийн урсгалыг 1,9 тэрбум төгрөгөөр буруулсан байна.

УГТЭ: 2025 ОНД МЭДРЭЛИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАВАН ШИНЭ ТЕХНОЛОГИЙГ АМЖИЛТТАЙ НУТАГШУУЛЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188