Шинэ жилийн баярыг Цөмөөхэйгүйгээр, түүний ид шидгүйгээр төсөөлөхийн аргагүй. Энэ ч утгаар арванхоёрдугаар сар гарахад хүн бүхэн Дуурь, бүжгийн эрдмийн театрыг зорьж, “Цөмөөхэй”-д саатдаг билээ. Энэ жилийн тухай тус театрын уран бүтээлчид “Цөмөөхэй” балетыг 12 удаа тоглож байгаа бөгөөд тоглолт 27-н хүртэл үргэлжлэх юм. Ингээд бид Цөмөөхэй болон Цасан хааны дүрд гоцлон бүжиглэж буй ДБЭТ-ын балетын гоцлооч Б.Анандтай ярилцсаныг хүргэж байна. Тэрбээр “Цөмөөхэй”-н хувьд олон дүртэйгээрээ, мөн жил бүр хүүхдүүд нь шинээр солигддогоороо онцлог” гэснээр бидний яриа эхэлсэн юм.

Сонгодог урлагийн уран бүтээлч болон үзэгчдэд өгдөг чухал зүйл бол мэдрэмж. Энэ ч утгаар дүр бүхэн өөр мэдрэмж, дүрийг анх удаа бүтээх гэж байгаа, дахин тайзнаа дүрээ амилуулж байгаа бүжигчинд ч ондоо нэгэн мэдрэмж ургана. Энэ талаар балетчин Б.Ананд “ Мэдээж цоо шинээр энэ дүрд гарах гэж буй хүний хувьд нэг өөр мэдрэмж байх. Миний хувьд Цөмөөхэйн дүрд хоёр дахиа тоглож байгаа учир харьцангуй ондоо. Гэхдээ тоглолт бүр өөр мэдрэмжээр явдаг болохоор аль болох алдаа гаргахгүйг хичээдэг. Мөн нэг онцлог нь 12 удаа тоглох энэ балетад би зөвхөн Цөмөөхэйгийн дүрд тоглохгүй. Цасан хаан, олон үндэстний хөгжимтэй хэсэгт гарах гэхчлэн өөр өөр дүрд орж байгаа нь сонирхолтой” гэсэн юм. Хүүхэд насны мартагдашгүй нэгэн дүр Цөмөөхэй хэмээх модон тоглоомыг балетын уран гоё хөдөлгөөнөөр тайзнаа амилуулж, хүүхдүүдийн мөрөөдөд, зүүд, дурсамжинд түүгээрээ дархлагдан үлдэнэ гэхээр яах аргагүй уран бүтээлчээс илүүтэй авьяас чадвар, бэлтгэл шаардана.

Бодоод үзье л дээ. Энэ жил анх удаа “Цөмөөхэй” балет үзэж байгаа хүүхдийн сэтгэлд түүний дүр мартагдашгүйгээр хоногшиж, дараа жилийн шинэ жилийн баярыг хүлээн догдолсон хүүхэд, түүний бүтээснээр “Цөмөөхэй”-г зүрх сэтгэлдээ хадгална. Ингээд бодохоор сайхан мөртлөө яах аргагүй л өөрийнх нь хэлснээр алдаа гаргахгүй тоглох нь чухал аж.
Б.Анандын хувьд Хөгжим бүжгийн коллеж төгсөөд, 2022 оноос Дуурь, бүжгийн эрдмийн театрт ажиллаж эхэлсэн залуу уран бүтээлч. Театрт ороод мэдээж шууд балетын гоцлооч болохгүй. Ах, эгч нараасаа суралцаж, тэднийг дэргэдээс нь үзэж, өөрөө ч өөрийгөө уйгагүй бэлтгэж байж сая нэг бүтээлд дүр авч, түүндээ ажиллана. Анхны бүхэн догдлол дүүрэн. Гэхдээ дахин бүтээхэд сэтгэлд хэдийнэ дотно. Түүний анхны гоцлон бүжих бүтээл нь Цөмөөхэй. Гол дүрээс гадна Цасан хаан, балетын тавилтын нэгэн шийдэл олон үндэстний хэсэгт ч гарчихна. араа нь алдарт “Хунт нуур”-ын эсрэг дүрд бүжиглэж, эхнээсээ ингээд л мөрөөдлөө биелүүлж, дэлхийн болон Монголынхоо сонгодог бүтээлүүдийн гол болон туслах дүрд гарах замдаа ийнхүү амжилттай яваа нь энэ. Нэгэнтээ бага наснаасаа балет үзэж, урлагийн энэ хамгийн үзэсгэлэнтэй төрөлд дурлаж, өөрийгөө сорьж шалгуулснаар өдгөө ийнхүү тайзнаа бүжиглэж байна. Тэрбээр хэвлэлд анх балетаар хичээллэх болсон талаараа “Өвөө минь намайг жаахан байхад анх удаа театр дагуулж яваад балет үзүүлж байлаа. Тэгж л дурласан. Балетчин болох тухайгаа өвөө, ээждээ хэлэхэд дуртай хүлээн авсан” гэж ярьсан байдаг. Түүний энэ сонголтод тусалж, гараас нь хөтөлсөн багш нь балетын багш Х.Гэрэлчимэг, Гавьяат багш Х.Мөнгөнхөлөг нар байна.
Үргэлжлүүлэн түүнээс балетын урлагт үлгэр дуурайлал авч, “Энэ уран бүтээлч шиг болох юм сан” гэх хүн хэн байв” гэж асуухад, “Айхтар “Энэ уран бүтээлч шиг болох юм сан” гэж боддоггүй байсан. Харин “Энэ хүн энэ хөдөлгөөнөө ингэж гоё хийж байна. Би ингэж хийвэл болох юм байна” гэж харж, суралцаж үздэг байсан. Тэр бүхэн минь намайг мэргэжилдээ улам хөгжихөд нөлөөлсөн” гэж байв. Мөн цаашлаад “Балетчид төрдөг гэдэг. Гэр бүлийнхэн дунд нь бүжиглэдэг хүмүүс бий юү. Мөн таны онцлогийг багш нар болон уран бүтээлчид юу гэж тодорхойлдог бол. Гар, хөлийн онцлог шинж гэхчлэн тодотгодог шүү дээ” гэх асуултыг тавихад “Гэр бүлд маань балетчин хүн байхгүй. Одоогоор би л урлагийн энэ төрлөөр ажиллаж байна. Балетаар багаасаа хичээллэсэн хүнд онцлог, шинж гэхээс илүү мэдрэмж чухал санагддаг. Мэдрэмж сайн байж дүрээ илүү бодитоор амилуулна. Түүнээс мэдрэмж муу мөртлөө гоё гар, хөлтэй байх юм бол дүрээ гаргаж чадахгүй. Тиймээс мэдрэмжээрээ, дотроосоо дүрээ бүтээхийг багш нар маань зааж сургасан. Энэ тал дээр ч уран бүтээлчид бид их анхаарч ажилладаг” гэж гол онцлогоо дурдан өгүүлсэн юм.

Дуурь бүжгийн эрдмийн театрын балетын гоцлооч Б.Ананд, Б.Марал нар өнгөрсөн зун бидэнд нэгэн том амжилтыг дуулгасан нь Хятадын олон улсын тэмцээнээс хүрэл медаль авчирсан явдал. Мөн Япон Улсад урилгаар очиж тоглолтод оролцсон. Энэ тухайгаа ч мөн онцлон ярьсан. Энэ ч үүднээс бид залуу уран бүтээлчийн хувьд цаашдын зорьж буй зүйлээс нь асуухад, Дуурь, бүжгийн эрдмийн театрынхаа хуваарьт тоглолтуудад оролцохоос гадна залуу уран бүтээлчийн хувьд боломж гарвал гадны улс оронд очиж илүү суралцах хүсэлтэй явдагаа ч илэрхийлж байлаа.
| ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН ЦӨМӨӨХЭЙ |
|
Ц.Батбаяр олимп, дэлхийн медальт Ираны тамирчинтай барилдлаа
2026-10-26 16:56:11
Нөмрөгийн дархан цаазат газрын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна
2026-10-26 16:30:50
Л.ЭНХ-АМГАЛАН: 12 хүүхдэд нэг компьютер оногдож байна
2026-10-26 15:34:24
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАНА
2026-10-26 15:25:05
ЯПОН УЛСЫН ЗГХЭГ-ЫН ЕНБД К.МИНОРУ: Японы Засгийн газар Монголын түймэрт өртсөн газар нутгийг сэргээхэд хамтарч ажиллана
2026-10-26 15:05:32
Самбо бөхийн хотын аваргын тэмцээнд “Winner” клубийн тамирчид амжилттай оролцлоо
2026-10-26 15:00:35
"Монгол морь-2026" наадмын тэргүүн байрыг Д.Энхбаяр хүртлээ
2026-10-26 14:59:38
ШИНЭ НОМ: АНИР ГҮМ ДУНДУУР
2026-10-26 14:30:00
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН АЯН – 2026” ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-10-26 13:16:51
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ ТАВАН ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |