Жүжигчин, дуучин Д.Мөнх-Одыг бид тайз, дэлгэцийн олон сайхан дүр болон хамтлагийнх нь сэтгэлд дотнохон дуунуудаар хэзээний мэдэх билээ. Дэлгэцийн бүтээлээс нь ердөө “Амьдрал чиний төлөө” олон ангит киног дурдахад л үүнийг уншсан хэн бүхний дотор өндөр нуруутай, дулаахан инээмсэглэсэн ахлах дэслэгч Гантөмөр шууд л санаанд нь бууна байх.
Цагдаагийн албан хаагч, сайн найз, дурлалт залуугийн дүрийг тус кинонд чадварлаг бүтээж, үзэгчдийн хайр талархлыг хүлээсэн түүнийг өдгөө харин бид тайзнаас үзэж буй.
Хэсэгтээ театраас хөндийрч, дэлгэцэд “хүч үзсэн” тэр 2022 онд тайзнаа эргэн ирж, Германы сонгодог зохиолч Бертольт Брехтийн “Сычуаны сайн хүн”, Оросын нэрт зохиолч В.И. Красногоровын “Би ч гэсэн жаргамаар байна”, У.Шекспирийн “Ромео, Жульетта”, Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү”, Нобелийн шагналт, зохиолч “Хайлаас модны доор чамайг хүлээнэ” тэргүүтэй олон сайхан жүжигт гол болон туслах дүр бүтээсэн.
Тэр дундаа МУГЖ С.Болд-Эрдэнийн бүтээж байсан эрч хүч, сэтгэл хөдлөл, зориг, шийдвэр дүүрэн “Би ч гэсэн жаргамаар байна” жүжгийн нөхрийн дүрийг түүний бүтээснээр үзэх өөр нэгэн өнгө, өнцөг, хувилбар байлаа.
Гэр бүлийн харилцаа, хүний мөнхийн эрэл болсон аз жаргалын тухай чухал санааг дүрүүдийн харилцаагаар тун хөнгөн илэрхийлчихсэн энэ жүжгийг үзэх бүрд нэгийг тунгаадаг. Ерөөс найруулагчид түүнд чадвар сорьсон эсрэг дүрийг онооход торох юмгүй ажиллачихдагийг өнөөдрийг хүртэлх дүрүүдээс нь бид бэлхнээ мэдэж болохоор.
Тэрбээр тайзнаа өмнө нь “Чамайгаа алдмааргүй байна” жүжгийн Саруул, “Нэг л уучлъя” жүжгийн Од, “Зургадугаар сар минь баяртай”-гийн Дэндэв, “Ромео, Жульетта” мюзикл жүжгийн Ромео, “Хайр”-ын Виктор, “Анна Каренина”-гийн сайд тэргүүтэй дүрийг амжилттай бүтээж, тухайн үед театрыг зорьсон үзэгчдийн сэтгэлд өнөөдөр ч эл дүрүүдээрээ хоногшсон билээ.

Харин дэлгэцнээ “Сайн уу амьдрал минь” киноны Цэнгэл, “Амьдралын амт”-ын Аянга, “Хувь тавилангийн ээдрээ”-н Повийд, “Эх орон дуудаж байна” киноны Япон офицер, “Өнөөдөр”-ийн Ананд, “Рэкит”-ийн Сэргэлэн, “Манан зүсэгч”-ийн Хатнаа, “Хавтаст хэрэг”-ийн прокурор, “Бүсгүйчүүд хайрыг хүснэ” киноны Баясгалан, “37-р Точка”-гийн алуурчин, “Онцгой эрх”-ийн сайн эр зэрэг олон сонирхолтой дүрүүдийг амилуулсан бөгөөд эдгээр дотроос бидний эчнээ танил, бүр дотны найз болчихсон дүрүүд ч бий. Андашгүй л дээ нэг тийм сэргэлэн, сүйхэйтэй, тооцоотой дүрүүд түүнийх байдаг. Ямар ч нөхцлөөс овсгоо самбаа, арга залиар амархан өөрийгөө аваад гарчихдаг. Тоглосон киноноос нь үзэгчид сүүлд “Амьдрах сайхан” кинонд бүтээсэн дүрийг нь санаж байгаа байх. Зөвийн талд зогсож байгаа хэр нь асуудалд сэтгэл хөдлөлөөр шийдэж, түргэн зан чанараар хандах гээд буй хүний дүр илэрч л байсан. Энэ мэтээр бүтээж буй дүрийнхээ зан араншин, амин гол чанарыг тодруулж, өргөж гаргадгаараа тэр чадварлаг, үзэхэд ч дүр нь эрс ялгарч харагддаг. Тайзнаа бүтээсэн дүрээс нь ганцхан жишээ дурдахад, “Сычуаны сайн хүн”-ний доголон эр байна. Гол дүр биш мөртлөө эгэл жирийн тэр иргэний дүр хэчнээн тод, үзэгчдэд мартагдашгүй байсан билээ.
Ингэж тайзнаа ч дэлгэцэд ч содноор дүрээ бүтээдэг уран бүтээлчдийн эгнээн зүй ёсоор багтаж, өдгөө улам чамбайрсаар буй.
Мэдээж түүний тухай онцлохгүй өнгөрч болохгүй нэг зүйл бол “A cappella” хамтлаг. “Учрал”-аас өгсүүлэн олон сайхан хайрын дуунуудаар хүмүүсийн зүрх сэтгэлийг хөглөн татдаг энэ хамтлагийн нэг хөг нь яах аргагүй тэр. Тун удахгүй шинэхэн дуугаараа сонсогчдодоо бэлэг барих гэж буй тэд цөм кино урлагт өөрсдийн дүрийг тамгалсан. Уран бүтээлч олон талын авьяастай, ямар ч дүрд хувирч болох ч бүгдийг нь жигд чадварлаг, мэргэжлийн өндөр түвшинд бүтээх сэтгэл цөөнөөс нь л мэдрэгддэг.
Д.Мөнх-Одын тайз, дэлгэцийн дүрүүд бидний сэтгэлд үлдэж чаддаг нь үүнтэй л холбоотой байх. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
| ОВСГОО САМБААТАЙ, СЭРГЭЛЭН ДҮРҮҮД ТҮҮНИЙХ |
|
Нөмрөгийн дархан цаазат газрын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна
2026-10-26 16:30:50
Л.ЭНХ-АМГАЛАН: 12 хүүхдэд нэг компьютер оногдож байна
2026-10-26 15:34:24
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАНА
2026-10-26 15:25:05
ЯПОН УЛСЫН ЗГХЭГ-ЫН ЕНБД К.МИНОРУ: Японы Засгийн газар Монголын түймэрт өртсөн газар нутгийг сэргээхэд хамтарч ажиллана
2026-10-26 15:05:32
Самбо бөхийн хотын аваргын тэмцээнд “Winner” клубийн тамирчид амжилттай оролцлоо
2026-10-26 15:00:35
"Монгол морь-2026" наадмын тэргүүн байрыг Д.Энхбаяр хүртлээ
2026-10-26 14:59:38
ШИНЭ НОМ: АНИР ГҮМ ДУНДУУР
2026-10-26 14:30:00
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН АЯН – 2026” ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-10-26 13:16:51
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ ТАВАН ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |