“Аав минь мэргэжилдээ их хайртай хүн. Нэг үгээр хэлбэл урлагт донтогч. Үнэхээр мэргэжлээ бүхний нэгт тавьж, уран бүтээлдээ сэтгэл зүрхээ зориулж амьдардаг уран бүтээлч. Аавын бүтээсэн дүр бүхэн сайхан. Тэр дундаа “Үнэнээс хол” киноны мөрдөн байцаагчийн дүр аавын минь зан чанартай ойрхон санагддаг. Аав минь тийм л зөөлөн, тайван хүн шүү дээ. Тэгээд ааваараа бахархдаг, баярлаж явдаг гэдгээ хэлмээр байна” гэж түүний хүү Б.Балжинням аавыгаа Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртэх үеэр ярьсан юм.

Тийм ээ, энэ бол “Салхи Дамбий”, “Ноён солиот”, “Зүрхэнд шивнэсэн үг” тэргүүтэй олон сайхан киноны дүрийг бүтээсэн Д.Бямбацогт. Бид түүний баярыг хуваалцахаар ирсэн зарим уран бүтээлч, найз нөхөдтэй нь ярилцсанаа уншигч танд хүргэж байна.

“Ноён солиот” киноны Паанагын дүр бол МУГЖ Д.Бямбацогтын бүтээсэн дүрүүдийн оргил нь гэхэд буруудахгүй байх. Тэгвэл тус киноны найруулагч О.Бат-Өлзий “Ноён солиот” киноны солиотын дүрд тоглосон Д.Бямбацогт маань МУГЖ цол хүртлээ. Монголчуудын ярьдгаар гуйж биш гуядаж авна гэдгийг харууллаа. “Зүрхэнд шивнэсэн үг”-ийн мухар Базар, “Ноён солиот”-ын солиот гээд миний найруулсан хоёр ч бүтээлд сайхан дүр бүтээсэн. Олон түмэнд ч их хүрсэн. “Зүрхэнд шивнэсэн үг” киноны Базарын дүрд би Д.Бямбацогт дүүгээ Багануурын бага театрт ажиллаж байхад нь тоглуулж байлаа. Харин “Ноён солиот”-ын дүрд харин анхнаасаа харчихсан байсан болохоор “Тогло” гээд л тушаачихсан. Бараг бэлтгэлгүй шахам л тоглосон дүрдээ. Манай Д.Бямбацогт бол жүжигчний хувьд их даацтай. Тэр дундаа дүрд ажиллах, дүр бүтээх тухайд их сайн ажилладаг шилдэг уран бүтээлчдийн нэг” гэсэн юм.
Үнэхээр ч Д.Бямбацогт жүжигчин өөрийн авьяас билиг, мэргэжлийн ур чадвар ямархан өндөр уран гэдгээ гарцаагүй ноён солиотын дүрээр илэрхийлсэн. Мөнгө, эд хөрөнгөд шунасан хүмүүс, хүн чанараа алдсан нийгэм хүнийг яаж “галзуу” мэт болгож, цаашлаад амьдралыг нь орвонгоор нь эргүүлж байгааг бид эл бүтээлээс, түүний дүрээс хардаг. Нөгөө талаар амьдралд юу ч тохиолдсон сайн сайхан ирнэ гэсэн итгэл найдвараа алдахгүй байх хэрэгтэй гэдгийг ч энэ гайхалтай бүтээл бидэнд хэлсээр буй билээ.

Түүнтэй хамт олон сайхан жүжигчин хамтран тоглосон МУГЖ Н.Отгонтогос мөн уран бүтээлч найздаа баяр хүргэхээр ирсэн байв. Тэрбээр “Өнөөдөр миний алтан хамтрагч Д.Бямбацогт маань Гавьяат жүжигчин цолоор шагнуулж байгаад баяртай байна. Бид олон сайхан тайзны бүтээлд хамтарч байсан. Зохиолын задаргаанаас эхлээд л Д.Бямбацогт бол их мундаг зөвлөгч. Хамтран ажиллахад уран бүтээлээ хэрхэн хийх, дүрдээ яаж ажиллах вэ гэдгийг зөвлөлцөж, уусаж чаддаг, хамтран тоглоход өгөөжтэй, түшигтэй уран бүтээлч” гэж өгүүлж байв. Тэдний хувьд энэ удаад “Монгол” театрын Клеопатра жүжигт хамтран тоглож байгаа бөгөөд тайзнаас үзэхэд хэзээний хоршил, буурьтай уран бүтээлчдийн ур чадвар, залуу уран бүтээлчдэдээ үлгэрлэж буй үлгэрлэл мэдрэгдэж байсныг үзэгчийн хувьд онцолмоор байна.

Үргэлжлүүлэн бид Д.Бямбацогт гавьяатын багын найз, “ТВ” караоке нэвтрүүлгээрээ бидний сэтгэлд хоногшсон, жүжигчин Ё.Алтангэрэлээс сэтгэгдэл сонссон юм. Түүний хувьд “Хархан багын найз минь төрдөө үнсүүлж, МУГЖ цол хүртлээ. Үүнээс илүү сайхан юм гэж юу байх вэ. Найзаараа их бахархаж байна. Миний найз бол нөхөрлөлдөө үнэнч. Ямар ч үед анд нөхдөө гэж явдаг хүн. Бид 1995 онд анх хамтран жүжиг хийж байлаа. Түүний гол дүрд нь манай Д.Бямбацогт тоглож байсан. Ер нь бол уран бүтээлийн төлөө төрсөн хүн л дээ. Оногдсон дүрээ заавал урлаж хийхийг боддог. Юмныхаа төлөө их шаналдаг, зүтгэдэг, уншдаг, судалдаг. Тийм ч болохоор аргагүй өнөөдөр хийсэн, бүтээснийхээ үр шимийг хүртэж байна гэж бодож байна” гэж сэтгэл дүүрэн бахдан ярьж байв. Тэрбээр мөн найзын минь дэлгэцийн дүрүүдийг ард түмэн надаад хэлүүлэлтгүй мэднэ. Харин тайзны хувьд 1993 онд “Бирд” жүжгийн дүрээр “Сонгодог инээд” уралдаанд байсан юм, найз маань. Тэр дүрээрээ түрүүлж байсан. Тэгж л оюутан байхаасаа цоорсон хүн дээ” гэсэн юм.
... Тэр "Зүрхэнд шивнэсэн үг” киноны Мухар Базарын дүрдээ би их хайртай. Гэсэн ч дүрийнхээ мөн чанарт дургүй. Ээ, дээ зэвүүн, балиар нөхөр шүү дээ. Хэрэв би ч гэсэн муу хүн байсан бол тийм байх л байсан биз гэж хааяа бодогддог юм" гэсэн удаатай.Мөн “Улаан эрэг” киноны Балдановын дүр намайг их зовоосон. Ёстой хэцүү байсан" гэнэ. О.Бат-Өлзий найруулагч ноён солиотын дүрд анх Эрдэнэзаан жүжигчнийг сонгосон гэдэг. Гэсэн ч түүнд ажил гарсны улмаас хоёрдугаар найруулагчаар ажиллаж байсан Д.Бямбацогтыг тоглуулах болж. Ерөнхий найруулагчийн гэнэтийн тушаал авсан жүжигчин ямар ч бэлтгэлгүй тоглосон ч хэн бүхний сэтгэлд ноён солиот эрийг мартахгүйгээр үлдээж чадсан. Түүнээс гадна "Ээждээ л үнсүүлэх сэн", "Ээжийн дайсан", "Шарталт", "Сөрж болдоггүй тавилан", "Өртөө", "Шүүдэр дундуур", "Миний хүүтэй гэрлээч" зэрэг кинонд тэр мартах аргагүй дүрүүд бүтээсэн билээ..."
| САЛХИ ДАМБИЙ, МУХАР ХУРУУТ БАЗАР, НОЁН СОЛИОТЫН ДҮРИЙГ БҮТЭЭСЭН МУГЖ Д.БЯМБАЦОГТ |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |