"Айчи Нагоя 2026” Азийн наадмын эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд Монголын эмэгтэй шигшээ баг шөвгийн наймд ДАШТ-ий хошой мөнгөн медальт Хятадын багтай учраа тааран тоглолоо. Тус тоглолт үндсэн цагт 63:89-ийн харьцаатай БНХАУ-ын шигшээ баг яллаа. Монголын шигшээ багийн тамирчин 17 настай Баатар-Эрдэнийн Анунгоо, БНХАУ-ын тамирчин 19 настай Жанг Зиюу нар "Айчи-Нагоя 2026” Азийн наадмын эмэгтэй сагсан бөмбөгийн тод нэгэн өнгө байлаа.

Хятадын шигшээ багийн хамгийн залуу тамирчин 19 настай, 2 м 23 см өндөртэй Жанг Зиюу (Zhang Ziyu), Монгол, Хятадын багийн оноо ойролцоо явж байхад талбайд гарч ирээд 20 гаруй оноо авч Хятадын багийн оноог холтгосон билээ. Түүний эсрэг Монголын баг юу ч хийж чадахгүй 23 дээр Монголын багийн оноо гацчихсан юм. Манай багийн дасгалжуулагч аргаа бараад өсвөрийн залуу шилдэг тамирчин 17 настай Б.Анунгоог талбайд гаргасан нь огт санамсаргүй ч зөв шийдвэр байлаа. Монголын багийн 23 дээр гацсан оноог Б.Анунгоо хөдөлгөж, багийн холбон тоглогчийн үүргээ амжилттай гүйцэтгэж, тоглолтыг зөв найруулж, хамгаалалт, довтолгоо гээд талбайн бүх хэсэгт гялалзтал тоглож, багийн эгч нарынхаа тоглолтыг эрс сэргээж, өөрийгөө ямар ур чадвартай тоглогч вэ, гэдгийг харуулж, нээсэн юм.
.jpg)
Монгол Улсын эмэгтэй шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмын шөвгийн наймын шатны тоглолтдоо БНХАУ-ын шигшээ багийн эсрэг Амари 18 оноо, 5 самбар, 3 ассист, О.Хулан 13 оноо, 6 самбар, 3 ассист, Б.Ариунцэцэг 9 оноо, 5 самбар, 1 ассист, Б. Анунгоо 8 оноо, 3 самбар, 1 ассист, Цацрал 6 оноо, 3 ассист, 2 самбар, Б.Булбул 3 оноо, 9 самбар, 2 ассист, Үлэмж 3 оноо, 5 самбар, 1 бөмбөг таслалт, Өнөрзаяа 3 оноо, 3 ассист гэсэн амжилттай тоглолтыг үзүүлсэн.
.jpg)
Монголын багийн хамгийн залуу тоглогч 17 настай 172 см өндөртэй Б.Анунгоо өсөх ирээдүйтэй, ямар “Том зүрхтэй” шилдэг тоглогч болохоо монголчуудад төдийгүй Ази тивд өөрийгөө тод томруун харуулж чадлаа. Тэрбээр өөрийн төрсөн ах “Хасын Хүлэгүүд” багийн “Шилдэг холбон тоглогч” 21 настай, 182 см өндөртэй Б.Барсболдыг даган дуурайж сагсан бөмбөгийн спорт руу орсон гэдэг. Ах Б.Барсболдоос үргэлж суралцан, үлгэрлэж яваа юм билээ.

Б.Анунгоо "Этүгэн Ирвэсүүд" клубийн өсвөрийн тамирчин. Азийн наадмын өмнө Үндэсний шигшээ багт дуудагдсан. Монгол Улсын эмэгтэйчүүдийн шигшээ багийн хамгийн залуу тоглогч. Өсвөрийн “U13”, “U14”, “U15” насны ангилалд шилдэг тоглогчоор олон удаа шалгарч, улсын аварга болж байсан. Олон улсын хүүхдийн спортын наадмаас алтан медаль, “Шилдэг тоглогч”-ийн шагналыг хүртэж байсан. Б.Анунгоод шигшээ багийнхаа өмсгөлийг өмсөөд, эгч нартайгаа нэг баг болж тоглох нь маш гоё байжээ.

Тэрбээр өнгөрсөн жил БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Бугат, Баяннуур хотод 2025 оны есдүгээр сарын 20-29-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “11th International Children's Games 2025” олон улсын олон улсын XI спортын наадмын сагсан бөмбөгийн “U16” ангиллын төрөлд амжилттай оролцож аваргын алтан медаль хүртэж байлаа. Тус наадамд охидын багийн “Шилдэг тоглогч” Б.Анунгоо 32 оноо, 14 самбар, 12 дамжуулалт, таван таслалт, гурван хаалт хийж байв. Баатар-Эрдэнийн Анунгоо нь “Омни Этүгэн Ирвэсүүд” спорт клубийн өсвөрийн багийн тамирчин. МУГД О.Баярцогт багшийн удирдлаганд бэлтгэл сургуулилалтаа 13 настайгаасаа хойш хийж байгаа. Б.Анунгоогийн хувьд өсвөр үеийн” U13”, “U14”, “U15” насны “Шилдэг тоглогч”, улсын аварга, Испани Улсад болсон олон улсын хүүхдийн наадмын алт, “MVP” болсон авьяаслаг тамирчин юм.
| “АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО |
|
2026-11-13 08:59:51
Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв
2026-11-13 08:28:45
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
ТӨР ТЭНГЭРТ ХАДСАН ӨНДӨР ҮНЭЭР БАЙР ШАХАЖ, ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА
2026-11-13 07:30:00
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |