• Өнөөдөр 2026-09-25

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ

   Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийн дүнгээр Архивын ерөнхий газраас өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, шинэчлэн батлагдсан “Баримт бичгийн стандарт”-ыг мөрдүүлэх зорилгоор цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан алба хаагчдыг мэргэшүүлэх сургалтыг өнөөдөр зохион байгуулж байгаа аж.

   Сургалтыг нээж Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар хэлэхдээ, “Архив, албан бичиг хөтлөлт хариуцсан алба хаагчид бол цагдаа, дотоодын цэргийн байгууллагын түүхийг хариуцаж буй чухал хүмүүс. Та бүхэнд талархаж байна” хэмээн онцолжээ.

   Сургалтыг Төв архивын дарга, цагдаагийн хурандаа Х.Чинтөгс, Архивын ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Г.Баясгалан нар удирдан явуулж байна.

Сургалтад цагдаа, дотоодын цэргийн 96 анги, байгууллагын 67 алба хаагч танхимаар, 42 алба хаагч цахимаар оролцож байгаа юм.

    Энэхүү сургалтаар алба хаагчдад шинэчлэн батлагдсан баримт бичгийн стандартын нэмэлт, өөрчлөлт, архив, албан хэрэг хөтлөлттэй холбоотой эрх зүйн зохицуулалт, тэдгээрийн хэрэгжилтийн талаар нэгдсэн ойлголт, мэдлэг олгохоос гадна мэргэжлийн зөвлөгөө, мэдээллээр хангах юм.


ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188