• Өнөөдөр 2026-09-25

Шатарчид Болгарын багийг буулган авч, түүхэн ялалт авлаа

    Дэлхийн шатрын олимпиад үргэлжилж байна. Тус олимпиадад өрсөлдөж буй Монгол Улсын эмэгтэйчүүдийн шигшээ баг дахин гайхалтай тоглолт үзүүлж, хүчтэй өрсөлдөгч Болгар Улсын шигшээ багийг 2.5 : 1.5-ын харьцаагаар буулган авч, чухал ялалт байгууллаа.

Тоглолтын дүн:

1-р ширээ: WIM Б.Мөнгөнзул (2402, хар) – IM Salimova Nurgyul (2439) ½ : ½

2-р ширээ: WGM Т.Мөнхзул (2290, цагаан) – WGM Toncheva Nadya (2408) 1 : 0

3-р ширээ: WCM Х.Баясгалан (2285, хар) – WGM Krasteva Beloslava (2343) ½ : ½

4-р ширээ: IM Б.Мөнгөнтуул (2317, цагаан) – FM Peycheva Gergana (2225) ½ : ½

“WGM” Т.Мөнхзул өөрөөсөө өндөр рейтингтэй тамирчинг цагаан талаас ялж, багтаа хожлын үнэтэй оноог авчирсан бол бусад гурван ширээнд манай тамирчид ширүүн тэмцэл өрнүүлж, эвийн гэрээ байгуулснаар багийн ялалтыг баталгаажууллаа.

 


Шатарчид Болгарын багийг буулган авч, түүхэн ялалт авлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188