“Харах нүдэнд гийсэн саран чи минь хө
Халгих зүрхэнд шингээсэн гэгээтэй
Халуун голыг булгиулсан гоо чинь хө
Хасын туяаг ч булаасан одтой ёо
Хангай говийг уяраасан ааш чинь хө
Хадыг ч хайлуулах идтэйеэ” хэмээх 41 жилийн өмнө бүтсэн “Чандмань эрдэнэ” дууг мэдэхгүй хүн ховор биз ээ. 20 настай бүжигчин Д.Оюунчимэгийн гоо үзэсгэлэнгээс “төрсөн” энэхүү дууны түүхийг уншигч танд хүргэж байна.
.jpg)
"Чандмань эрдэнэ" дууны гол дүр болох Д.Оюунчимэг Хэнтий аймагт төрж, өссөн. Тэрбээр аравдугаар ангиа төгсөх жилээ буюу 1983 онд Хан Хэнтий чуулгат бүжигчнээр ажилд оржээ. Түүнийг бүжигчин болоод дөнгөж хоёр жил болж байхад нь тухайн үед улсын хэмжээнд гуравхан байсан Алтай, Хан Хэнтий, Сэлэнгийн долгио чуулгын дунд уралдаан зохион байгуулагдсан байна. Тэрхүү уралдаан 1985 оны хавар Сэлэнгэ аймагт болсон гэдэг. Уралдааны шүүгчээр Э.Оюун, Н.Жанцанноров, Ж.Бадраа гуай нар ажиллаж байснаар энэ дуу бүтэх эхлэл болжээ. Д.Оюунчимэг бусдаасаа гойд гоо үзэсгэлэнтэй бүсгүй байсан төдийгүй түүний сайхныг нь биширсэн Н.Жанцанноров гуай онгодоор хөглөгдөж, “Чандмань эрдэнэ” дууны ая урсаад л ороод ирсэн гэдэг. Ингээд Д.Оюунчимэг гэх эмэгтэй Н.Жанцанноров гуайн зүрх сэтгэлд “ургаж”, оюун бодолд нь цэцэглэж, бүтээл болон мөнхрөх хувь бүрдсэн байдаг юм билээ. 3-4 хоногийн турш үргэлжилсэн уралдаанд Хан Хэнтий чуулгынхан түрүүлж, алтан медаль хүртжээ. Шагнал гардуулах үйл ажиллагаа дууссны дараа Н.Жанцанноров гуай Д.Оюунчимэгт зориулсан “Чандмань эрдэнэ” дууныхаа аялгууг төгөлдөр хуур дээр тоглож өгөөд тэр наадмыг жаргааж байсан нь олон хүний сэтгэлийг баясгасан нь гарцаагүй. Гэхдээ Н.Жанцанноров гуай "Энэхүү бүтээлээ Д.Оюунчимэгт зориуллаа” гэж олны дунд зарлаагүй ч тайзны ард түүнд “Чамд энэ дууг зориулсан шүү” гээд ягаан цэцэг өгч байсан сайхан түүхийг өдгөө хэн хэн нь мартаагүй биз ээ. Ингээд “Чандмань эрдэнэ” дууны гол дүр Д.Оюунчимэгийн ярилцлагыг хүргэж байна.

-Та 41 жилийн өмнө “Чандмань эрдэнэ” дууны гол дүр болж байжээ. Тухайн үед танд ямар сэтгэгдэл төрж байсан бэ?
-1985 онд Хан Хэнтий чуулгын бүжигчид Герман, Чех, Польш явж, III их наадамд тоглолтоор очоод буцахдаа Эмэгтэйчүүдийн V их хуралд оролцохоор Сэлэнгэ рүү вагонаар явж байсан юм. Хурлын дараа чуулгуудын дундах уралдаан болж, бид номероо үзүүлсэн. Тэр үед шүүгчээр ажиллаж байсан Н.Жанцанноров гуай, Ж.Бадраа гуай нар намайг анх удаа харж, “Чандмань эрдэнэ” дууг надад зориулж бүтээсэн гэдэг юм. Уралдаан дууссаны дараа Н.Жанцанноров гуайг надад цэцэг өгөхөд нь юу гэж хэлэхээ ч мэдэхгүй, ичиж билээ. Тэгээд манайхан “Том хүнээс цэцэг авах гоё байдаг байхдаа...” гэхчилэн шоолохоор нь хацар халуу дүүгээд бүр ч хэцүү санагддаг байж билээ. Тэр үед би дөнгөж 20 настай хүнээс цэцэг авах нь битгий хэл үерхэж ч үзээгүй байсан юм. Гэтэл манай нэг эгч “Чи одоо ингэтлээ ичиж байгаа ч гэсэн хэзээ нэгэн цагт би “Чандмань эрдэнэ” дууны гол дүр шүү. Тэр дуунд мөнхөрсөн эмэгтэй байна гэж цээжээ дэлдэх үе ирнэ дээ” гэж билээ. Тэр үеийг одоо бодохоор сайхан санагддаг юм.
-Та тухайн үед Н.Жанцанноров, Ж.Бадраа гуай нарыг таньдаг байсан уу?
-Би сургуулиа төгсөөд удаагүй байсан болохоор тэдний хэнийг нь ч таньдаггүй байлаа. Тэд ч залуу байсан учир өнөөгийнх шиг нэр алдарт арай хүрээгүй байсан болов уу.
-1985 оны хавраас хойш та тэдэнтэй дахин уулзаж байв уу?
-1989 онд Солонгост болох олон улсын бүжгийн XIII их наадамд явах гээд Залуучуудын соёлын төвд бид сар байрлаж, бэлтгэлээ хийсэн юм. Тэр үед Залуучуудын соёлын төвд Н.Жанцанноров гуайтай санаандгүй тааралдахад намайг өрөөндөө очоорой гэж урьсан. Намайг өрөөнд нь ортол миний сонин дээр нийтлэгдсэн зургийг үзүүлж байсныг нь санадаг юм. Харин Ж.Бадраа гуайтай тэр наадмаас хойш уулзаж байгаагүй ээ. Тэгээд бид 1989 онд Солонгост болсон олон улсын бүжгийн XIII их наадамд оролцоод "барга" бүжгээрээ алтан медаль хүртэж байлаа.
-Та “Чандмань эрдэнэ” аль хэсэгт нь илүү дуртай вэ?
-Би энэ дууг сонсмоор санагдсан үедээ сонсчихдог. Ялангуяа эхний бадаг болох
“Харах нүдэнд гийсэн саран чи минь хө
Халгих зүрхэнд шингээсэн гэгээтэй
Халуун голыг булгиулсан гоо чинь хө
Хасын туяаг ч булаасан одтой ёо
Хангай говийг уяраасан ааш чинь хө
Хадыг ч хайлуулах идтэйеэ” гэсэн хэсэгт нь илүү дуртай. Ер нь сайхан үгтэй, сонсох тусам уярам сайхан бүтээл шүү дээ. Сүүлчийн үед энэ дууг олон сайхан дуучин дуулж байгаа ч олны хүртээл болгосон нь алдарт П.Адарсүрэн дуучин шүү дээ.

-Та ямар бүжиг бүжиглэдэг байсан бэ?
-Би үзэмчин, барга, дарьганга, буриад, үелзүүр, баруун монгол бүжгийг нэрт бүжиг дэглээч, УГЗ Д.Санжаасүрэн багшийнхаа дэглэсэн бүхий л бүжгийг насаараа бүжиглэсэн дээ. Тэгээд 2009 онд тэтгэвэртээ гарсан юм.
-Таны хүүхдүүдээс бүжиглэж байгаа хүн бий юү?
-Одоохондоо бүжиглэж байгаа хүүхэд байхгүй. Би эцэг, эхээс наймуулаа. Аав минь соёлын элч байсан болохоор хүүхдүүдээ урлаг, уран сайхантай ойр өсгөсөн. Миний төрсөн дүү бүжигчин, эгч минь номын санчаар ажилладаг.
.jpg)
"Чандмань эрдэнэ" дуу хэрхэн уран бүтээл болон төрсөн талаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуайтай холбогдож, сонирхлоо. Тэрбээр "Хан Хэнтий чуулгын бүжигчид дундаас Д.Оюунчимэг гэж сайхан эмэгтэй тайзан дээр түрүүлж гарч ирдэг байсан юм. Тухайн үед тэр эмэгтэй нүдэнд тусаад бүр сэтгэлд тусаад болдоггүй. Хайр хүрмээр сайхан. Би ч тэр үед залуу байж дээ. Тэгээд би Ж.Бадраа гуайд “Хан Хэнтий чуулгын бүжигчид дунд нэг сайхан эмэгтэйй байна. Түүнд зориулаад ая хийчихмээр байдаг” гэтэл “Би шүлгийг нь оролдоод үзье” гэсэн юм. Тэгээд Ж.Бадраа гуай өрөөндөө 20-30 минут суугаад л “Чандмань эрдэнэ” дууны шүлгийг биччихэж байгаа юм. Шүлэг дорхноо бүтсэн учир тэр дуу өдөртөө л гарсан. Ер нь сайхан гэдэг сайхныг үргэлж дуудаж, өгч байдаг гэдэг утгаараа энэ дуу амархан бүтсэн. Тухайн үед “Чандмань эрдэнэ” дууны шүлгийн утга санааг Ж.Бадраа гуай надад тайлбарлаж өгөхдөө “Чанадын ивээл гэдэг бол үргэлж бие биенээ хайрлаж явдаг. Өөрөөр хэлбэл, хайртай, дуртай болсноо бие биедээ ч хэлдэггүй, бусдад ч зарлаад байдаггүй юм. Зөвхөн чанадын чанадад хайраа хадгалж байгаа тэр ивээлийг Чандмань эрдэнэ гэж байгаа юм” гэж хэлж байсан. Тэгэхээр миний амьдралд ч гэсэн яг тийм зүйл тохиолдсон. Тухайн үед би Оюунчимэгтэй сүйдтэй уулзаж, учирч байгаагүй. “Чандмань эрдэнэ” дууг хийсний дараа “Түүнд зориулаад дуу хийчихлээ, сонсгох юм сан” гэх бодол ч төрөөгүй. Тэгээд л тэрхүү дуу чанадын чанаддаа ууссан даа” гэв ээ.

ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ /дууны үг /
Үг. Ж. Бадраа
Ая. Н. Жанцанноров
Харах нүдэнд гийсэн саран чи минь хө
Халгих зүрхэнд шингээсэн гэгээтэй
Халуун голыг булгиулсан гоо чинь хө
Хасын туяаг ч булаасан одтойёо
Хангай говийг уяраасан ааш чинь хө
Хадыг ч хайлуулах идтэйеэ
Дэлгэр орчлонд ээсэн наран чи минь хө
Дэлгэх цээжийг ариулсан цацраатай
Дэлбээт тольтыг дэнслүүлсэн гоо чинь хө
Дэндүү холыг ч ойртуулах цаламтай
Дэлхий хорвоог баясгасан ааш чинь хө
Дэвжин бадрахын урамтай
Цэцэгт талд нь зуузай холбон тэлгүүлсэн
Цэнгүүн салхий нь хуурдуулсан нь чи билээ
Цэнхэрийн голын харгианд нь дуу маань хө
Цэлгүүн долгиун яруулсан нь чи билээ
Цэгээн сарьдгийн зулайд нь ая маань хө
Цэрвүүлж хадаасан нь чи билээ
Чангалан татсан хуурын маань чавхдас байна хө
Чандлан хөгий нь нийлүүлэн суултай даа
Чамайг намайг учруулсан дуу маань хө
Чармайн аясыг хөгжөөнхөн байлтай даа
Чандмань эрднийн шинжтэйхэн чи минь хө
Чандын ивээлээ хайрла даа
| “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ |
|
АТГ: Эрүүгийн 983 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
2026-05-19 17:38:49
2026 оны хөл бөмбөгийн ДАШТ-ийн хамгийн оргил мөчүүдийг “Super Lite” танд мэдрүүлнэ
2026-05-19 16:15:41
Кураш бөхийн УАШТ-д “Тэргүүн хүчтэн” дэвжээ тэргүүлэв
2026-05-19 15:55:29
Нийслэлийн боловсролын салбар цахим гэрээний шилжилт хийж хоёр сая хуудас цаас хэмнэжээ
2026-05-19 14:00:25
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх такси үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
2026-05-19 13:30:34
ЦЕГ: Хог ачиж байхдаа гавлын яс олдохоор нь машиныхаа ард зүүсэн гэх байдал тогтоогдсон
2026-05-19 13:24:13
Б.МӨНХБАТ: Туулын хурдны замтай холбоотой асуудалд шийдэл гаргана
2026-05-19 12:50:14
С.Янжиндулам таеквондо-гийн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-05-19 12:07:02
ХОТЫН ДАРГАД ЯРИГДАЖ БУЙ Б.ПҮРЭВДАГВА ГЭЖ ХЭН БЭ
2026-05-19 12:02:40
ЗУРГААН НАСТАЙ ХҮҮГЭЭ БАТСҮМБЭРИЙН ДАВААН ДЭЭРЭЭС АЛДАЖ, 60 ЖИЛ ХАЙСАН ААВ, ЭЭЖИЙН ГУНИГТ ТҮҮХ
2026-05-19 10:43:04
2026-05-19 09:25:50
2026-05-19 08:53:20
2026-05-19 08:35:19
Чех Улс хүүхдэд олгох эцэг, эхийн тэтгэмжийг нэмэгдүүлэв
2026-05-19 08:23:38
Оттава дахь Монгол хүүхдүүд “ГРУВИ ЮРТС” танилцах аялал хийв
2026-05-19 07:52:24
2026-05-19 07:35:00
2026-05-19 07:30:00
Монгол Улсад Азийн таеквондо-гийн холбооны чуулган боллоо
2026-05-19 07:20:00
МҮОХ-ныхон Япон Улсын Элчин сайдтай уулзалт хийв
2026-05-19 07:10:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-05-19 07:00:00
МАН-ЫНХАН ЭРХ МЭДЛИЙН БЯЛУУГАА ХУВААЖ ДУУСААД, БҮХ ХУЛГАЙЧАА "ӨРШӨӨНӨ ДӨӨ"
2026-05-19 07:00:00
2026-05-19 07:00:00
НИТХ-ЫН ДАРГА Д.ИХБАЯРЫН ҮЕЭЛ НИЙСЛЭЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД ТОЛГОЙ ЦОХИЖ БАЙНА
2026-05-19 07:00:00
ҮХСЭН ХҮН ҮГ ХЭЛДЭГГҮЙ
2026-05-19 07:00:00
ТАЙЗНАА “ХАЙРЫГ ХАЙРЛА”, ДЭЛГЭЦНЭЭ “ГАРЫН ТАВАН ХУРУУ” ТЭРГҮҮТЭЙ ҮЗЭГЧДИЙН СЭТГЭЛД ХОНОГШСОН БҮТЭЭЛИЙН ЭЗЭН БАЙЛАА, ТЭР
2026-05-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |