• Өнөөдөр 2026-09-25

Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа

      Хятадын бүтээсэн, хиймэл оюун ухаанаар тоноглогдсон анхны дижитал метроны галт тэрэг болох VELLINK-ийг мягмар гарагт Германы Берлин хотноо нээгдсэн 2026 оны Тээврийн технологийн олон улсын үзэсгэлэн худалдаанд танилцууллаа. Энэхүү галт тэрэг нь иж бүрэн мэдрэгчийн сүлжээ, бие даан боловсруулсан хиймэл оюуны алгоритмтай болсон юм.

  Өндөр хурдны холбооны технологийг нэгтгэснээр замын нөхцөл байдлыг мэдрэх, хэвийн бус өөрчлөлтийг илрүүлэхийн зэрэгцээ болзошгүй гэмтэл, доголдлоос урьдчилан сэрэмжлүүлэх чадвартай болжээ. Хөнгөн материал, эрчим хүчний хэмнэлттэй систем ашигласнаар галт тэрэгний жинг ойролцоогоор 18 хувиар бууруулжээ. Түүнчлэн эрчим хүчний нийт хэрэглээг 10 гаруй хувиар хэмнэж, ашиглалтын бүх мөчлөгийн нүүрстөрөгчийн ялгарлыг 15 орчим хувиар багасгасан байна.

Эх сурвалж: "Анд" студи.
 

 


Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188