• Өнөөдөр 2026-09-25

Батбаярыэ Марина, Батбаярыэ Рина нар Азийн наадмын каное хосын төрөлд V байрт орлоо

   “Айчи-Нагояа-2026” ХХ Азийн наадамд Монгол Улсын каное, каяак спортын баг тамирчид нэн шинэ түүх бичлээ. Тэд анх удаа Азийн наадамд өрсөлдөөд шигшээ шатанд шалгарсан түүхэн амжилт үзүүлсэн юм. Өнөөдөр шигшээ шатанд каяакийн эрэгтэй хосын 500 м-ийн төрөлд Энхбатын Эрдэмбаяр, Сайнжаргалын Хүслэнбаяр нар өрсөлдлөө.

   Мөн каное эмэгтэй хосын 500 м-ийн төрөлд өрсөлдсөн эгч, дүүс болох Батгэрэлийн Мариа, Батгэрэлийн Рина нар шигшээ шатанд V байраар барианд орлоо. Манай шигшээ багийн хувьд өсвөр насны тамирчдаас багаа бүрдүүлсэн бөгөөд 16-18 насны өсвөрийн хүүхдүүд Азийн топ тамирчидтай өрсөлдсөнөөрөө онцлог байлаа. Каное, каяак спорт нь Монгол Улсад хөгжлийн шатандаа явж буй залуу спорт бөгөөд, олон улсын түвшинд оролцож буй  гурав дахь тэмцээн нь 20 дахь удаагийн Азийн наадам болов. Маргааш ганцаарчилсан төрлөөр тэмцээн үргэлжлэнэ.

 

 


 

 


Батбаярыэ Марина, Батбаярыэ Рина нар Азийн наадмын каное хосын төрөлд V байрт орлоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188